Jump to content

Насан-Аривжих

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Насан-Аривжих (? — 1918 оны 7 сарын 14) — Өвөр Монголын Хорчин баруун гарын өмнөд хошууны Туслагч гүн, “Архуа гүн” гэгддэг. Таван замын байлдаанд тэрээр Гуравдугаар замын цэргийг удирдан Хятадын гамин арми бут ниргэжээ. 1913 оны есдүгээр сард бэйс Насан-Аривжих хятадын цэрэгт бууж өгсөн байна. Түүнтэй хамт дээд тушаалтай цэргийн ноѐн болон энгийн цэрэг 100 хүн мөн бууж өгчээ. Энэхүү бэйс Насан-Аривжихын урвасаныг хятадын ерөнхийлөгч Юань Шикай ашиглан бусад монгол цэргийн жанжин нарыг урвуулахад үлгэр болсон явдал хэмээн үзэж, Насан-Аривжихыг шууд Жүн ван цолоор шагнасан. Урвагч бэйс Насан-Аривжихын хятадын цэрэгт урваж орсон нь Монгол цэргийн байдлыг нэлээд хүндрүүлжээ. Учир нь Насан-Аривжих “Богд хааны засгийн газрын цэргийн яамны дэд сайд” байсан бөгөөд Хүрээнд байхдаа Монгол цэргийн байлдааны ажиллагааг төлөвлөх нууц зөвлөгөөнд оролцож байсан.