Нестор Махно
Нестор Махно | |
---|---|
Төрсөн газар | Орос |
Нас барсан газар | Франц Парис |
Тулалдаанууд/дайнууд | Оросын иргэний дайн |
Нестор Иванович Махно (* 1888 оны 11 сарын 7-нд Украины Гуляйполе хотод төрсөн; † 1934 оны 7 сарын 6-нд Парист нас барсан) - оросын иргэний дайны үеийн украин гаралтай анархистуудын удирдагч нарын нэг бөгөөд украины зарим хэсэгт өөрийн нөлөөг тогтоосон байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эцэг -Иван Родионович Махно (Михненко) (1846—1889), эх Евдокия Матвеевна Махно (Передерий) нар тариачид байжээ. Тэрээр 4 ахтай 1 эмэгтэй дүүтэй байжээ.
Нестор Махно бичиг сурснаас өөр ямар ч боловсролгүй 2-р ангийн боловсролтой байсан. Тэрээр тодорхой нэг боловсрол болон мэргэжил эзэмшээгүй багаасаа хар бор ажил эрхэлж байгаад 16 настайдаа дээрмийн анархи бүлгийн хүрээнд халдлагад оролцож, цагдаа нарыг хороолцсон. 1910 онд дүүжлүүлэх ялтай хэрэг үйлдсэн ч, насанд хүрээгүй тул насан туршдаа хоригдох ял авсан. 1911 онд Москвагийн Бутырская шоронд хоригдож байсан. Шоронд байхдаа алдартай анархист үзэлтэн Петр Аршинов, Григорий Котовский нартай танилцаж франц хэл, улс төр, түүх, математик сурчээ.
1917 оны 3-р сард бүх нийтийн өршөөлөөр суллагдсан байна. Оросын иргэний дайны үед Украинд өөрийн талын багагүй хүчийг цуглуулж чадсан ба улаан, цагаантантай аль алинтай нь дайсан болон холбоотон болж байсан буюу улс төрийн тоглолт хийж байсан боловч эцсийн эцэст улаантанд бут цохиулан румынд зугатан гарчээ.
Хилийн чанадад цагаач байхдаа бараг хэнд ч анзаарагдамгүй байсаар Парист нас барж, түүнийг оршуулах хэн ч байхгүй байсан тул хотын захиргааны зардлаар оршуулжээ.