Jump to content

Парисын талбай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Парисын талбай
Берлин хотын талбай
Парисын талбай
Парисын талбай Бранденбургийн хаалганы хамт
Ерөнхий мэдээлэл
Суурин Берлин
Суурингийн хэсэг Берлиний төв
Залгаа гудамж Унтер ден Линден
Барилга
байгууламж
→ энд үзэх
Ашиглалт
Ашиглагчдын бүлэг Явган зорчигч, унадаг дугуйчин, замын хөдөлгөөн, нийтийн хүн тээвэр
Байгууламжийн мэдээлэл
Талбай ~ 1,5 га
Парисын талбайд орших Бранденбург хаалга

Парисын талбай нь Герман улсын нийслэл Берлин хотын төвд байх Бранденбургийн ялалтын хаалга оршдог талбай юм. 1814 оны дайнтай холбогдуулан Францын нийслэл Парисын нэрээр нэрлэгджээ.

Тус талбай 1814 оныг хүртэл тогтсон нэршилгүй байсан бөгөөд 1814 онд Наполеон Бонапартын эсрэг эвслийн ялалтыг тэмдэглэн "Парисын талбай" гэж анх нэрлэжээ. Парисын талбай нь Берлин хотын түүхэн дурсгалт байгууламж оршдог чухал газрын нэг юм. Дэлхийн II дайн үед Парисын талбай Германы гол талбай болж байсаг бөгөөд гадаад орны элчин сайдын яамд, тансаг зочид буудлаараа алдартай байв. Дэлхийн II дайн үеэр агаарын бөмбөгдөлтийн улмаас асар их гэмтэл авч улмаар Берлиний хана баригдах үед Зүүн, Баруун Германы зааг хэмээгдэж байсан. 1990 онд Баруун, Зүүн Герман нэгдсэний дараа Берлин хот эргэн нийслэл болж хуучин байрлаж байсан элчин сайдын яамд нүүж ирж, бусад байгууллагууд мөн үйл ажиллагаагаа сэргээжээ.

Парисын талбайд орших чухал барилга байгууламж

[засварлах | кодоор засварлах]