Jump to content

Пежо 307

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пежо
Пежо 307 таван хаалгат (2005–2007)
Пежо 307 таван хаалгат (2005–2007)

Пежо 307 таван хаалгат (2005–2007)

307
Үйлдвэрлэсэн хугацаа: 2001–2009
Ангилал: Жижиг дунд ангилал
Их биеийн хэлбэр: Лимузин, комбилимузин, комби, кабриолет
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
1,4–2,0 литр
(55–130 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,4–2,0 литр
(50–100 кВт)
Урт: 4202–4432 мм
Өргөн: 1730–1759 мм
Өндөр: 1417–1544 мм
Тэнхлэг хоорондын зай: 2608–2708 мм
Хоосон жин: 1217–1685 кг
Өмнөх загвар: Пежо 306
Дараах загвар: Пежо 308 (2007)
Бусад хэмжилт
CO2 ялгаралт: 129–199 г/км
Түлшний хэрэглээ, хосолсон (ЕX-норм): 5,0–8,4 л/100 км
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо[1]

Пежо 307 (фр. Peugeot 307) нь францын автомашин үйлдвэрлэгч Пежогийн суудлын автомашин юм. Жижиг дунд ангилалд хамаарах тус тэргийг 2001 оны аравдугаар сард заx зээлд гаргажээ. Пежо 307 нь 2002 оны шилдэг автомашины шагнал хүртжээ.

Пежо 307 (2001-2005)

Өмнөх загвар Пежо 306-н адил их биеийн олон хувилбартай хийгджээ. Эхлээд гурав болон таван хаалгатай налуу артай загваруудыг үйлдвэрлэв. 2002 оны зургаадугаар сараас эхлэн комби хувилбар нь нэмэгдэн худалдаалагдах боллоо. 2003 оны наймдугаар сард купье-кабриолет 307 cc (үүний cc нь английн coupe-cabriolet гэх үгнүүдийн эхний үсгүүд) загвар нь нугарах төмөр дээвэртэйгээр хийгдсэнээр 307 загварын их биеийн хувилбаруудыг бүрэн гүйцээлээ.

307-нь хийцээсээ хамааран төрөл бүрийн бензин болон дизель хөдөлгүүртэйгээр нийлүүлэх боломжтой. 2004 оны дөрөвдүгээр сараас эхлэн 1,6 литр, 80 кВт (109 м.x.) чадалтай HDi-дизель хөдөлгүүрийг тортогны шүүлтүүртэйгээр санал болгосон бөгөөд тус хөдөлгүүр нь евро-4 нормыг хангаж байсан. Гурав-, таван хаалгатай лимузин загварууд нь цуврал 5 араа бүхий механик хурдны хайрцагтай ба 100 км/ц-г 11,2 секундын хугацаанд, дээд хурд нь 188 км/ц хүрдэг байна.

Загварын сайжруулалт

[засварлах | кодоор засварлах]

2005 оны тавдугаар сард 307-д загварын сайжруулалт хийгдэв. Үүний хүрээнд нүүрэн хэсгийг өөрчлөн, арын гэрлийг шинэчилжээ. Налуу артай лимузин загварт сайжруулалт хийсний дараа нийт зургаан өөр тоноглолтын хувилбараас („Filou“, „Grand Filou Cool“, „Tendance“, „Prémium“, „Sport“, „Platinum“) сонгох боломжтой байсан ба хамгийн сайн, үнэтэй хувилбар нь платинум байв.

Их биеийн хувилбар

[засварлах | кодоор засварлах]
Шаталсан артай Пежо 307, Хятад

Пежо 307 нь нийт зургаан хувилбараар борлуулагдсан:

  • Налуу артай, гурван хаалгатай
  • Налуу артай, таван хаалгатай
  • Шаталсан ар, дөрвөн хаалгатай (2003 оноос зөвхөн Хятад болон Өмнөд Америкт)
  • Комби (break)-таван хаалга, таван суудалтай
  • Комби (SW)-таван хаалга, долоон суудалтай
  • Купье-Кабриолет-хоёр хаалга, дөрвөн суудал болон доош буух төмөр арагтай бүхээг

Техникийн үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]

Бензин хөдөлгүүр

[засварлах | кодоор засварлах]
Моделл Хөдөлгүүр (төрөл) Эзэлхүүн
см³
Цилиндр Чадал кВт (м.x.)
1/мин-д
Эргэлтийн момент Нм
1/мин-д
Үйлдвэрлэсэн
хугацаа
Хувилбар
1.4 8V TU3JP (KFW) 1360 4 55 (75)/5500 120/3400 03/2002–02/2004 Налуу артай
1.4 16V ET3J4 (KFU) 1360 4 65 (88)/5250 133/3250 11/2003–03/2008 Налуу артай, комби
1.6 16V TU5JP4 (NFU) 1587 4 80 (109)/5800 147/4000 08/2001–03/20081 Налуу артай, комби, кабриолет
2.0 16V EW10J4 (RFN) 1997 4 100 (136)/6000 190/4100 08/2001–03/2005 Налуу артай, комби, кабриолет
2.0 16V EW10A (RFJ) 1997 4 103 (140)/6000 200/4000 04/2005–03/20081 Налуу артай, комби, кабриолет
2.0 16V EW10J4S (RFK) 1997 4 130 (177)/7000 202/4750 06/2005–07/20071 Налуу артай, кабриолет
1 кабрио (CC) 2009-03 сар хүртэл

Дизель хөдөлгүүр

[засварлах | кодоор засварлах]
Моделл Хөдөлгүүр (төрөл) Эзэлхүүн
см³
Цилиндр Чадал кВт (м.x.)
1/мин-д
Эргэлтийн момент Нм
1/мин-д
Үйлдвэрлэсэн
хугацаа
Хувилбар
1.4 8V HDi[D 1] DV4TD (8HX/HZ) 1398 4 50 (68)/4000 150/1750 10/2001–02/2004 Налуу артай
1.6 16V HDi[D 2] DV6(A)TED4 (9HX/HV) 1560 4 66 (90)/4000 215/1750 04/2005–03/2008 Налуу артай, комби
1.6 16V HDi[D 2] DV6TED4 (9HZ/HY) 1560 4 80 (109)/4000 240/1750 02/2004–03/2008 Налуу артай, комби
2.0 8V HDi[D 1] DW10TD (RHY) 1997 4 66 (90)/4000 205/1900 08/2001–03/2005 Налуу артай, комби
2.0 8V HDi[D 3] DW10ATED4 (RHS) 1997 4 79 (107)/4000 250/ 1750 08/2001–02/2004 Налуу артай, комби
2.0 16V HDi*[D 3] DW10BTED4 (RHR) 1997 4 100 (136)/4000 320/2000 11/2003–03/20082 Налуу артай, комби, кабриолет

*Улаанаар тэмдэглэсэн „i“ үсэг нь 307 загварын дизель хөдөлгүүрүүдээс хамгийн хүчтэйг тэмдэглэсэн болно.

2 кабрио (CC) 2009-03 сар хүртэл
  1. 1.0 1.1 Энэ хөдөлгүүрт тортогны шүүлтүүр байгаагүй
  2. 2.0 2.1 Энэ хөдөлгүүрт тортогны шүүлтүүр байгаагүй
  3. 3.0 3.1 Энэ хөдөлгүүрт тортогны шүүлтүүр байгаагүй
 Commons: Пежо 307 – Викимедиа дуу дүрсний сан
  1. Ergebnisse des Peugeot 307 beim Euro-NCAP-Crashtest 2001, англиар, 2009-03-01