Jump to content

Политеизм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Карнегийн Байгалийн Түүхийн Музей дэх Эртний Египетийн бурхадын зураг

Политеизм гэдэг нь олон бурханд сүсэглэн бишрэх Бурханы орон нь олон дарь эх, охин тэнгэр бусад бурхдаас тогтдог гэж үздэг үзэл юм. Политеизмын эсрэг цорын ганц Бурхан байдаг гэх үзлийг монотеизм гэнэ.

Политеизм бол Хүрлийн үе,Төмрийн үеийн туршид нийтлэг шашны үзэл байсан бөгөөд цаашлаад тэнхлэгийн үеээс эхлэн Монотеизм Паптеизм болон Атеизм болон хөгжсөн. Энэ нь сонгодог эртний түүхэн дэх шашинууд ялангуяа Грекийн Политеизм, Ромын Политеизмийг тодорхойлоход хэрэглэгддэг. Политеизм нь бурханыг шүтэх үзлийн нэг төрөл юм. Бурханыг шүтэх үзлийн дотроос Монотеизм нь ганцхан бурханд итгэдэгээрээ ялгардаг. Политеизм хэргийн тусгайлсан нэг сахиусан бурхан ивээн тэтгэж байдаг бол Политеизм бэлэн катенотестүүд өөр өөр ажил үйлсийн сахиусууд өөр өөр цаг үед хариуцна гэж үздэг. Еврей,христийн,лалын шашнууд нь монотеист шашин бөгөөд түүхийн үе дэх бусад шашнууд нь политеист юм. Олон бурханыг нэг дээд бурхан эсвэл хүчирхэг бурхадаас бүрдэх жижиг бүлэг ноёрхдог. Бурхад тэнгэрийн, далайн гэх мэт байгалийн сүр хүчнээс эсвэл хайр, дайн, гэрлэлт, урлаг зэрэг хүний болон нийгэмийн үүргийг хүлээсэн хийсвэр төсөөллөөс бий болдог. Олон шашинд тэнгэр бурхан нь маш хүчирхэг бөгөөд бүхнийг мэдэгч байдаг ба газар шорооны охин тэнгэр төрөлт болон үржил шимт байдалтай холбоотой байдаг гэж үздэг. Үхэл болон тамын бурхад мөн чухал үүрэгтэй байдаг.

Түүхэн политеизмийн тоонд Шумерийн бурхадууд, Египетийн бурхадууд, эртний Грекийн шашны бурхад, Ромын бурхад орно. Хожмын сонгодог политеизмийн тоонд Герман,Скандиновын шашин, Аесир ба Ванер, Африкийн Еруба шашин, уугуул Америкчуудын Аутекүүдийн бурхад гэх мэт болон өөр олон жишээг дурдаж болно. Өнөө үед политеист шашныг ихээр сонирхон судлах болж, Өрнийн соёл иргэншил, домог судлал, түүх судлалын салшгүй нэг хэсэг болжээ. Домог судлалд бурхныг дүрслэхдээ зөрчилдөж байсан баримтууд олддог бөгөөд эдгээрт домог ба бодит ертөнцийн зүйлсийг хольж дүрслэн зурсан нь онцлог юм. Энэтхэг-Европын өмнөх шашны гол санаа нь Энэтхэг-Европын шашинтай гарал нэгтэй ба энэ шашны гол санаа нь байгалийн бурхдыг шүтэх байсантай мөн холбоотой. Политеизмийг үндсэн 2 үед хуваан үечилдэг. 1. Хүрлийн үеээс сонгодог эртний үе -Эртний Ойрх Дорнодын шашинууд -Эртний Египетийн шашин -Семитийн шашин(Ойрхи дорнод, Хойд Америк) -Энэтхэгийн Ведийн шашин 2.-Эртний Грекийн шашин -Эртний Ромын шашин -Кельтийн политеизм