Синьхуа агентлаг
Мэдээллийн «Синьхуа» агентлаг (хятад уламж. 新華社, хялбар. 新华社, пиньинь Xīnhuáshè, шууд утгаар: «Шинэ Хятад» агентлаг) -БНХАУ-ын Засгийн газрын албан ёсны мэдээллийн агентлаг.
Синьхуа бол БНХАУ-ын Төрийн Зөвлөлд шууд харьяалагддаг яамны түвшний байгууллага бөгөөд Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хамгийн дээд байгууллага юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Мэдээллийн «Синьхуа» агентлаг 1931 оны 11-р сард «Хятадын улаан мэдээллийн агентлаг» (紅色中華通訊社; Hóngsè Zhōnghuá Tōngxùnshè) гэж байгуулагдсан. 1937 оноос өнөөгийн нэрийг авсан.
1944 онд англи хэл дээр олон улсад мэдээлэл цацаж эхэлсэн.
«Синьхуа» агентлагийн төв байр Бээжин хотын төвд байралдаг.
Өнөөгийн 2022 оны байдлаар «Синьхуа» агентлаг Ази, Ойрхи Дорнод, Латин Америк, Африкийн 100 гаруй орнуудад өөрийн сурвалжлах салбартай мэдээллээ цацадаг байна. Хонг Конг, Москва, Каир, Брюсель, Мехико болон Найробид бүсийн төвүүдтэй ажээ.
"Синьхуа" агентлаг Хятад, англи, франц, орос, испани, араб, япон зэрэг долоон хэлээр дэлхий даяар мэдээ, мэдээллийн сувгууд болон бусад олон хэлээр мэдээллээ хүргэдэг байна.
2022 оны 6-р сард "Бээжингийн өдрийн сонин"-ы Хятадын Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга асан Фу Хуа "Синьхуа"-гийн ерөнхий редактороор томилогдсон. 2022 оны 9-р сард Фу Хуа "Синьхуа агентлаг хэзээ ч намын шугамаас нэг минут ч холдохгүй, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тавьсан замаас гарахгүй" гэж мэдэгдсэн байна.
Цахим хуудас: /англи хэл дээрх/-https://english.news.cn/home.htm