Стивен Хокинг
Стивен Уильям Хокинг | |
---|---|
Төрсөн огноо | Стивен Уильям Хокинг 1942 оны 1 сарын 8 Оксфорд, Англи |
Нас барсан огноо | 2018 оны 3 сарын 14 (76 насалсан) Кэмбриж, Англи |
Үндэс | Британи |
Салбар | Хэрэглээний математикч Онолын физикч |
Байгууллага | Кембрижийн Их Сургууль Периметрийн Онолын физикийн институт |
Төгссөн сургууль | Оксфордын Их Сургууль Кембрижийн Их Сургууль |
Эрдмийн ажлын зөвлөх | Деннис Скиама |
Эрдмийн бусад зөвлөх | Роберт Берман |
Эрдэмтэн шавь нар | Брюс Аллен Рафаель Боүссо Фэй Доүкер Мальком Перри Бернард Карр Гари Гиббонс Харви Риалл Дон Пэйж Тим Престидж Рэймонд Лафламме Жүлиан Луттрелл |
Алдаршсан зүйл | Хар нүх Онолын космологи Квант татах хүч |
Нөлөөлөл | Дикран Тахта |
Нэр хүндтэй шагналууд | Астуриасын вангийн шагнал (1989) Коплейгийн медаль (2006) Ерөнхийлөгчийн эрх чөлөөний шагнал (2009) |
Шашны байр суурь | Агност |
Стивен Уильям Хокинг (Англи: Stephen William Hawking; 1942 оны 1-р сарын 8-нд төрж, 2018 оны 3-р сарын 14-нд нас барсан)[1] Британийн онолын физикч. Бичсэн номнууд болоод олон нийтэд өгсөн ярилцлагууд нь түүнийг хамгийн нэр алдартай эрдэмтдийн нэг болгосон. Тэрээр Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт Гишүүн[2], Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн[3], 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртсэн[4].
Стивен Хокинг нь 1979 оноос 2009 оны 10-р сарын 1-ний өдөр хүртэл гучин жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байв.[5][6] Тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн Нөхөр, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч[7]. Тэрээр космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний талаар судалгаа ололтоороо олны дунд танигдсан. Өөрийн боловсруулсан онолууд болоод космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон. Үүнд, Британийн Сандэй Таймс-н бестселлерийн жагсаалтад дээд амжилтыг эвдэн 237 долоо хоногийн турш байсан Цаг хугацааны товч түүх (A Brief History of Time) номоороо ихэд алдаршжээ.[8]
Хокингийн шинжлэх ухааны гол бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремүүд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (эсвэл Бекенстайн-Хокинкийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм.[9]
С.Хокинг нь хажуугийн хатингарт хатуурал өвчтэй бөгөөд тус өвчин нь жил бүр муудсаар түүнийг бараг бүрэн мэдээгүй болгосон байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ The Times (Memento 29. Зургаадугаар сар 2011 цахим архивт) 8 January 2010, Retrieved 2010-01-09
- ↑ "Honorary Fellows of the Royal Society of Arts" (PDF). Royal Society for the encouragement of Arts, Manufactures & Commerce. Эх хувилбараас (PDF) архивласан: 2007-06-05. Татаж авсан: 2007-03-25.
- ↑ Mason, Michael. "Alliance, Many of the greatest minds of science meet regularly in Vatican City to counsel the pope on the hot topics of the day". Discover Magazine. Discover Magazine (September 2008): 43.
{{cite journal}}
:|access-date=
requires|url=
(help) - ↑ "Hawking receives honour from Obama". Guardian. 13 August 2009. Татаж авсан: 21 December 2009.
- ↑ "Stephen Hawking to give up prestigious Cambridge title". CBC News. Associated Press. 2008-10-24. Татаж авсан: 2009-10-01.
- ↑ "Hawking gives up academic title". BBC News. 2009-09-30. Татаж авсан: 2009-10-01.
- ↑ "Stephen Hawking accepts post at Ontario institute". CTV.ca. Эх хувилбараас архивласан: 2008-12-03. Татаж авсан: 2008-11-27.
- ↑ Hawking, Stephen (1988). A Brief History of Time. Bantam Books. ISBN 0-553-38016-8.
- ↑ "Particle creation by black holes". Project Euclid. Татаж авсан: 2008-05-19.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Стивен Хокинг
- Одон орны физикч
- 20-р зууны физикч
- 20-р зууны одон оронч
- 21-р зууны одон оронч
- 21-р зууны физикч
- Копли медаль шагналтан
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн
- АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Ханы Нийгэмлэгийн гишүүн
- Их Британийн эзэнт гүрэн одонгийн командлагч
- Папын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан
- Кембрижийн их сургуулийн хүндэт доктор
- Атеизмын төлөөлөгч
- Англичууд
- 1942 онд төрсөн
- 2018 онд өнгөрсөн