Судар
Appearance
Судар гэж эртний энэтхэгийн дөрвөн их хэлний нэг болох Санскрит хэлний "Sutra" (Sanskrit: सूत्र, sūtra) гэдэг үгнээс монгол хэлэнд дамжин хэрэглэгдэж ирсэн байна. Судар нь бурхан шашинд Ялж төгссөн Бурханы айлдварыг хэлдэг ба судрыг ангилахдаа утга агуулгаар нь Винай, Судрын аймаг, Илт билгүүн гэсэн хэсэгт айлдсан ахуй байдлаар нь амаар айлдсан судар, адислаж айлдсан судар, соёрхолоор айлдсан судар гэж гурав хуваагддаг байна. Бурхан багшийн айлдсан судрыг хураавал хоёрт дэлгэрүүлвэл наян дөрвөн мянга болно. Харин өнөөгийн бидэнд 108 боть хэлбэрээр үлдэж тэдгээрийг хойчийн мэргэд тайлбар зохиол болох шаштир гэсэн бүхэл бүтэн судалгааны цогц бий болжээ.