Jump to content

Тарвагатайн нуруу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тарвагатайн нуруу
Ноён оргил Тастау (2992 м)
Газар орон Зүүн Казахстан (Казахстан),
Шинжаан (Хятад)
Тарвагатайн нуруу (Шинжаан)
Тарвагатайн нуруу (Шинжаан)
Тарвагатайн нуруу
Тарвагатайн нуруу
Солбицол 47° 8′ У, 82° 32′ ЗКоординат: 47° 8′ У, 82° 32′ З

Тарвагатайн нуруу — Тал нь Казахын нутагт, тал нь Казахстан-Хятад хоёр улсын хил болсон нуруу.

Зүүнээс баруунш тогтсон. 250 км урт, хамгийн өргөндөө 50 км байна. Нэг талаас Зүүн Казахстан мужийн Тарвагатай районы нутаг, нөгөө талаас Шинжааны Тарвагатай тойргийн нутагт байна. Оргил өндөр нь Окпеты (2995 м). Саур гэх салбар нуруу зүүн талд нь бий.

Нурууны өвөрт Үржар суурин, Тарвагатай хот, ахиулаад харвал зүүн хойд талд нь Зайсан нуур, баруун урд талд нь Алакөл байна.

Хүннү, Сяньбигаас эхлээд Монголд тогтсон эртний улсын хил Или-Тарвагатaй хүрдэг байв.