Jump to content

Тахилч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тахилч нь Монгол нутагт говийн их догшин ноён нутагт Дулдуйтын Данзанравжаагийн бунхан болоод бүтээл туурвилыг хамгаалж хадгалан тахиж өвлөгдөн ирсэн хүмүүсийг хэлдэг.

Монгол хэлний их тайлбар тольд "Тахил тавиглал эрхлэгч хүн: тахилч лам (тахил хийгч лам, тахил өргөгч лам)" гэжээ.

Д.Данзанравжаагаас отгон шавь Балчинчойжоо нь “Өөрөөсөө хойш тахилч болох хүнийг яаж би таних билээ” гэхэд “Чам дээр байгаа тал саран тэмдэг үеийн үе дэх тахилчийн тэмдэг болог” гэсэн байдаг. Ар нурууных нь голд байрлах атгын чинээ саран тэмдэгтэй холбогдсон Балчинчойжоогийн удмынхан Тахилч хэмээх үйл хэргээ үл тасалж, үнэнчээр зүтгэж өнөөдрийг хүржээ.

  • Балчинчойжоо нь хутагт Д.Данзанравжаагаас хойш түүний эд зүйлсийг бунхан хэлбэрээр хамгаалан авч үлджээ. Балчинчойжоо хүү Ган-Очиртоо өгч
  • Ган-Очироос Наряад
  • Наряагаас Онгоод,
  • Онгоо нь хүү Гомбод,
  • Гомбо нь хүү Түдэвт,
  • Түдэвээс зээ хүү Алтангэрэлд,
  • Алтангэрэлээс хүү Алтан-Очирт гэсээр хүүгээс хүүд өвлөгдөн иржээ.

Тахилч

Тахилчийн удам ба элсэн дор замхраагүй түүх

Ноён хутагтын өв ба тахилч