Jump to content

Тиморын тэнгис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тиморын тэнгис

Тиморын тэнгис (Англи: Timor Sea) нь Индонезийн зүүн өмнө, Австралийн баруун хойно орших тэнгис юм. Тимор арлын нэрээр нэрлэгдсэн.

Энэтхэгийн далайн нэг хэсэг бөгөөд хойд талд нь Тимор арал, өмнө талд нь Австрали тив оршино. Зүүн талд нь Номхон далайн Арафурын тэнгис байрладаг. Австрали дахь эрэгт нь Жозеф Бонапартын булан, Ван Димений булан бий. Тус тэнгисийн эрэгт байх цорын ганц том хот нь Австралийн боомт хот болох Дарвин юм.

Тиморын тэнгисийн өргөн нь баруунаас зүүн тийш 800км, хойноос урагш 500 км орчим. Тимор арлын орчимд нэлээн гүн бөгөөд 3,000м орчим боловч түүнээс бусад хэсэг нь дунджаар 200м орчим, гүехэн устай, эх газрын тавцан юм. Тиморын тэнгис нь арал цөөтэй.

Тус бүс нутагт Австралийн хөрөнгөөр газрын тос, шатдаг хийн хайгуул эрчимтэй явагдаж буй боловч Зүүн Тиморт удаан хугацааны турш үргэлжилсэн тогтворгүй байдлаас болж улс орнуудын хяналтын бүс нь нарийн тогтоогдоогүй. Энэхүү асуудал нь Тимор гап гэж нэрлэгддэг бөгөөд, Зүүн Тимор ба Австралийн хооронд хэлэлцээрийн шатанд явж буй.