Арафурын тэнгис

Арафурын тэнгис
Locatie Arafurazee.PNG
Арафурын тэнгисийн байршил
Arafura Sea map.png
Газрын зурагт Арафурын тэнгис
Ай савын улс орон АвстралиАвстрали Австрали
ИндонезИндонез Индонез
Папуа Шинэ ГвинейПапуа Шинэ Гвиней Папуа Шинэ Гвиней
Урт 1,290 км
Өргөн, эн 560 км
Мандлын талбай 700,000 км²
Дундаж гүн 50 м
Гүнзгий 200 м

Арафурын тэнгис (англ. Arafura Sea, инд. Laut Arafura) нь Шинэ Гвиней арлын баруун өмнөд эрэг, Австрали тивийн хойд эрэг болон Бага Зондын арлууд, Танимбарын арлуудаар хашигдсан тэнгис. Баруун талд нь Тиморын тэнгис байрлах бөгөөд зүүн талд нь Австрали, Шинэ Гвинейг заагласан Торресын хоолойгоор холбогдох Шүрэн тэнгис бий. Мөн өмнө талд нь Карпентарийн булан оршино. Ихэнх хэсэг нь Шинэ Гвиней ба Австралийн эх газрын тавцанд харьяалагдах боловч Бага Зондын арлуудын өмнөд эргийн дагуу 1000 илүү метр бүхий гүн хотгор үргэлжилдэг.

Ерөнхий ойлголт[засварлах | кодоор засварлах]

Баруунаас зүүн тийш 1300км, хойноос урагш 600 орчим км талбайг эзлэн орших тус тэнгисийн талбай нь ойролцоогоор 650 мянган км2. Австрали ба Азийг холбосон гол усан замууд уг тэнгисээр дайран өнгөрдөг боловч шүр элбэгтэй, гүехэн устай хэсэг ихтэйгээс далайн тээвэр хийхэд хүндрэлтэй. "Арафурын тэнгис" хэмээх нэр нь "эрх чөлөөт хүн" хэмээх утгатай эртний португал үгнээс гаралтай юм.

Онцлог[засварлах | кодоор засварлах]

Тэнгисийн ёроолоос нь сувдан хясаа элбэг олборлогддог бөгөөд эрэг хавийн иргэд түүгээр амь зуулгаа залгуулдаг байна.