Татар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.5.5) (робот Арилгаж байна: nds:Tartaree Өөрчилж байна: pt:Tártaros
б r2.4.3) (робот Нэмж байна: av:Татарал
Мөр 19: Мөр 19:
[[ar:تتار]]
[[ar:تتار]]
[[arz:تتار]]
[[arz:تتار]]
[[av:Татарал]]
[[az:Tatarlar]]
[[az:Tatarlar]]
[[ba:Татарҙар]]
[[ba:Татарҙар]]

15:55, 9 Наймдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Татар аймаг нь Монгол нутагт оршин тогтнож байсан хүчирхэг аймаг байжээ. XII зууны үед Чингис хааны захиргаанд орж, Монголчуудын дотор оржээ. Одоо үед өөрсдийгөө Татар хэмээн нэрлэдэг Түрэг хэлтэн аймгууд ОХУ-ын захиргаанд оршин тогтнож байна.

Анхны ул мөр

Эртний Түрэг улсын Культегиний гэрэлт хөшөөнд анх Татар гэсэн нэр дурьдагдсан байдаг.

VII-XII зууны үеийн Татарууд

Түрэг улсын үед Огуз татар буюу гучин Татар мөн токуз Татар буюу есөн Татар хэмээн нэрийдэж байлаа. Гучин Татар гэдгээс Хамаг Монголын ханлиг тасран гарах үеэс Есөн Татар хэмээн нэрийдэх болсон гэдэг нь Түрэгүүд болон бусад овог аймгуудад хядагдан цөөрчээ хэмээх таамаглалаас үндэслэлтэй болов уу. Рашид Ад Диний түүхэнд Баркуй, Камаши, Киучи, Терат, Тутукулиут, Куйн: Цагаан, Алчи Татарууд байсан гэх бөгеөд Монголын Нууц Товчоонд Цагаан, Алчи, Дутаут, Алухай, Айругут, Буйругут Татар байсан гэж тэмдэглэжээ. Харин энэ Цагаан Татар нь Есөн Татарын холбоонд ордоггүй бөгөөд бие даасан аймаг байсан бололтой. Есөн Татарын холбоонд Тутукулиут Татар нь нэр хүндтэй гэгддэг бөгөөд Их Нирунаас өмнө оршиж байсан эртний овог аймаг гэх үндэслэлтэй. Их Нирун улс байгуулагдах үест Шелунь буюу Жарун хаан говиос хойш орших Хүннүгийн удмын Чунтулинь аймгийг харъяатаа болгосноор нэн хүчирхэг болсон удаатай. Чунтулинь аймгийг Тутукулиут Татар мөн гэж зарим хэл зүйч, эрдэмтэд нотолдог. XII зууны үед Говийн умард хэсэгт нүүдэлчдийн хамгийн хүчирхэг аймаг нь дорнод Монголын Татар аймаг байлаа. Тийм ч учраас Хятад, төв Ази, цаашлаад бүр баруун руу Монголоор нутаглах нийт Монгол, Түрэг хэлтнийг Татар хэмээн нэрийдэх болсон нь дундад зууны үед баруун Европын бүх үндэстнийг “Франк” хэмээж байсантай адил юм. Персийн түүхч Рашид-ад-Дин (ойролцоогоор: 1247-1318) агуу бүтээлийнхээ бүхий л агуулгын туршид Татар аймгийн нэр хэрхэн тийм уудам нутгаар, Хятадаас Энэтхэг хүртэл, Дашт-и Кипчак, Сири хүртэл, Умард Африкийн арабчуудад хүртэл, тэр ч бүү хэл Магреб хүртэл тархаж чадсаныг үнэхээр гайхаж байгаагаа нууж чадаагүй байдаг. 13-р зууны үеийн Татар аймгийн нэр дэлхийн түүхэнд Монгол Татар гэсэн нэрээр алдаршиж өнөөг хүртэл ОХУ-д Татарстан гэсэн үндэстэн аж төрж байна. Плано Карпинигийн түүхэнд Монголчуудын дотор Су Монгол буюу усан Монгол гэж аймаг байсан гэх бөгөөд нэгэн голын нэрээр Татар хэмээн өөрсдийгөө нэрлэнэ гэж тэмдэглэн үлдээжээ. Гэвч Их Нирун улсын хаан Татарын нэрээр язгуурын Монголчуудыг нийтэд нь нэрлэсэн бөгөөд энэ нэрийг Түрэгүүд удирдагчдынх нь нэрээр нэрлэсэн гэдэг нь үндэслэлтэй юм. Харин Рубрукын түүхэнд дайнч Татарууд тулаанд түрүүлэн мордож ялалт байгуулдаг байсан гэдэг нь үнэний хувьтай болов уу. Ялангуяа Европчууд Монголчуудыг Татарууд гэдэг нь Монгол цэргийн манлай анги Татаруудыг "Татарууд ирлээ" хэмээн андууран нэрлэснээс үүдэлтэй. Энэ нь тэдний хувьд Монголын цэргийн бүрэлдэхүүнд байгаа олон угсаатан, үндэстэн нарыг хооронд нь ялгаж мэддэггүй байснаар нь тайлбарлаж болно. Татарууд бол Хөлөн, Буйрын орчимоор нутаглах Эртний Дүнь Хугаас гаралтай малчин аймаг байсан бололтой. Татарууд нь Хятан улстай нэн ойр төрөл гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Газар нутаг болон овог аймгийн нэрээр шүүн үзвэл умард Шивэй аймгуудтай тохирдог нь санаандгүй зүйл биш нь тодорхой.

XIII зууны үеийн Татарууд

Татар аймаг нь Их Монгол улс байгуулагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн ба түүхэнд мэдэгдэж байгаа Монголын анхны хуульч Заргач Шихихутуг нь Татар хүн байсан юм.

Одоо үеийн ул мөр

Монголын байлдан дагуулалтын үр дүнд дундад Азид байсан Түрэг хэлт ард түмнүүд Анатоли, ойрхи Дорнод, Египет, дорнод Европт тархжээ. Дорнод Европт тархсан Түрэг хэлт ард түмнүүд нутгийн Түрэг хэлт Кипчак, Булгар зэрэг нүүдэлчид болон Алтан ордны улсын Монголчуудтай холилдож, Татар хэмээх нэрээр өөрсдийгөө нэрлэжээ. Эдгээр нь одоогийн Казань, Крым, Астрахань, Сибирь, Башкир, Финийн Татарууд юм. Эдгээр Татарууд Оросын автономит улсын байдалтайгаар оршин тогтнож байна.