Мюнхений хядлага: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 41 interwiki links, now provided by Wikidata on d:q229007 (translate me)
No edit summary
Мөр 6: Мөр 6:
==Эшлэл==
==Эшлэл==
{{Reflist}}
{{Reflist}}
[[Ангилал:Түүх]]
[[Ангилал:Үймээн]]
[[Ангилал:Аллагууд]]

11:36, 20 Гуравдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Хэрэг болсон байр

Баруун Германы Бавари мужийн Мюнхен хотод зохиогдсон 1972 оны зуны олимпийн үеэр Палестины Хар есдүгээр сар бүлгийнхэн Израйлий тамирчин, дасгалжуулагч 11 хүнийг барьцаалж, улмаар бүгд амь үрэгдсэн (мөн Германы цагдаагийн нэг албан хаагч амь алдсан) эмгэнэлт явдлыг Мюнхений хядлага (Англи: Munich massacre) гэдэг. Барьцаалагчид Израйлийн шоронд хоригдож байсан 234 хоригдол[1], мөн Германы шоронд хоригдож байсан, тус улсын Улаан Армийн Фракцыг үндэслэгчдийг (Андреас Баадер, Улрике Майнхоф) нарыг суллах шаардлага тавьж байв[2]. Тэд уг ажиллагаагаа 1948 онд Хагана буюу Британийн ивээл дэх Палестины парламентын шийдвэрээр цөлөгдсөн Христ итгэлт арабчуудын 2 тосгоны нэрээр "Икрит ба Бирам" хэмээн нэрлэж байв[3].

Халдлага үйлдэгсэд хотхонд нэвтрэхдээ Германы нео-Нацистуудаас туслалцаа авсан гэдэг[4]. Амжилтгүй болсон аврах оролдлогын үеэр Хар есдүгээр сарын 8 гишүүний 5 нь цагдаагийнхний суманд өртөж алагдсан. Амьд үлдсэн 3 барьцаалагч баривчлагдсан ч Хар есдүгээр сарынхан Люфтханзагийн онгоцыг барьцаалсан хэрэг гарч, тэрхүү гурван алан хядагчийг Баруун Германы тал суллахаас өөр аргагүй болсон түүхтэй.

Эшлэл

  1. Reeve, Simon (22 January 2006), Olympics Massacre: Munich – The real story, The Independent, retrieved 3 March 2012
  2. Fleisher, Malkah (22 July 2012). ""Baffled" Bob Costas to Call Own Minute of Silence During Olympic Broadcast for Slain Israeli Team". The Jewish Press. Retrieved 23 July 2012.
  3. Terrorism: A Global Scourge – Google Livres. Books.google. Retrieved 7 June 2010.
  4. Latsch, Gunther; Wiegrefe, Klaus (18 June 2012), Files Reveal Neo-Nazis Helped Palestinian Terrorists, Spiegel Online