Католик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 16: Мөр 16:
[[Ангилал:Христ Итгэл]]
[[Ангилал:Христ Итгэл]]
[[Ангилал: Христийн шашин]]
[[Ангилал: Христийн шашин]]
[[Ромын Пап]]
[[Ангилал:Христийн шашны урсгалууд]]
[[Ангилал:Христийн шашны урсгалууд]]

09:18, 26 Есдүгээр сар 2016-ий байдлаарх засвар

Ватиканы сүм

Католик (Англи: Catholicism, Итали: Cattolicità) нь Христ Итгэлд тулгуурласан дэлхийн хамгийн олон сүсэгтэнтэй шашин юм. ХТ 2-р зуунаас Ромын Католик гэсэн тодотгол хэрэглэх болсон.Христэд итгэгчдийн 60 хувь буюу 2 тэрбум гаруй итгэгчтэй. Католик гэсэн үгийн утга нь "дэлхий ертөнц" "даяар" гэсэн утгатай. Католик шашин нь бусад Христ Итгэлийн урсгалаас онцгой нэг тал нь Папаар удирдуулдагт оршино. Католик шашинтнууд ХТ 756 онд Ромын эзэнт гүрний төрийн зөвшөөрлөөр Ватикан гэсэн өөрийн албан ёсны улстай болсон. Ватиканыг Пап захирна. Пап нь Тэнгэрбурханы газар дээрх төлөөлөгч хэмээн үздэг. Католик шашин Христ Итгэлийн гол тулгуур онол болсон Бурхан Эцэг, Хүү Христ, Ариун Сүнс гэсэн Ариун Гурвалд итгэдэг.

Онол сургаалын тухайд. Католик шашны хувьд зөвтгөл нь зөвхөн итгэлээр ирдэг зүйл биш болж таарна. Учир нь хүний дотоод итгэл нь гаднах үйлдлээр илэрхийлэгддэг гэж тэд үздэг. Мөн сайн үйлс хийснээрээ гэмээ наманчилж буй хэрэг хэмээн чухалчилдаг ба хүн итгэлээр болон чуулганд соёрхсон Тэнгэрбурханы эрх мэдэлд захирагдан, буян үйлдэн явснаар авралыг олно гэж сургадаг. Харин протестант христ итгэлтнүүдийн хувьд зөвтгөл нь зөвхөн итгэлээр л ирдэг хэмээн үзнэ.

Тэнгэрлэг нигүүлсэлийн тухайд

Нигүүлсэл нь тухайн хүнийг итгэхэд урьдчилан тусладаг ба сайн үйл үйлдэхэд хөхиүлэн дэмжих үр ашигтай гэж католик шашин үздэг бол протестант урсгал нь ердийн нигүүлсэл нь авралд хүргэхэд хангалттай гэж итгэдэг.

Аврал

Итгэж ариун угаал хүлээн авсан байлаа ч онцгой төрлийн гэм нүглээс болоод аврал нь алдагдах боломжтой. Христийн талаар хэзээ ч сонсож байгаагүй нэгэнд ч аврагдах боломж бий гэж католик шашинд итгэж байхад протестант урсгал Христэд итгэж, сайн мэдээнд итгээгүй хүмүүс тамд унана хэмээн үздэг аж. Тэнгэрлэг нигүүлслийн үр дүн нь зөвхөн итгэлээр ирдэг гэж шинэчлэгдсэн чуулганыхан итгэж байх юм.