Судрын чуулган: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 20: Мөр 20:
[[Ангилал:Монголын түүх]]
[[Ангилал:Монголын түүх]]
[[Ангилал:Исламын урлаг]]
[[Ангилал:Исламын урлаг]]
[[Ангилал:Перс хэлээрx утга зохиол]]
[[Ангилал:Перс хэлээрх утга зохиол]]
[[Ангилал:Түүхийн товчоо]]
[[Ангилал:Түүхийн товчоо]]
[[Ангилал:Дэлхийн бичгийн өв]]
[[Ангилал:Дэлхийн бичгийн өв]]

13:50, 16 Дөрөвдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Монгол цэргүүд. "Судрын чуулган"-ы чимэглэл зураг.

Судрын чуулган (Араб: جامع التواريخ; Перс: جامع‌التواریخ) бол XIV зууны үед бичигдсэн түүхийн зохиол юм. Энэ зохиолыг Персийн эмч, эрдэмтэн Рашид ад-Дин бичжээ. "Судрын чуулган"-д Чингис хаан болон түүний удмынхны түүх голлон бичигдсэн бөгөөд монголчуудын захиргаанд орсон олон нүүдэлчин аймгийн түүх мөн бичигдсэн байдаг ажээ.

Монголын эзэнт гүрний түүхийн сурвалжийн гол бүтээлийн нэг нь Рашид ад-Диний “Жами ат-таварих” /Jami’u’t- Tawarikh/ буюу "Судрын чуулган" болно. Юань улсаас уригдан ирсэн Болд чинсан зэрэг Монголын түүхийн өргөн мэдлэгтэн, бусад үндэстний түүхч нар оролцон хамтран уг зохиолыг бичиж туурвижээ. “Судрын чуулган” нь “Монголын нууц товчоон”-д дурдагдаагүй олон зүйлийг дурдсан байхаас гадна тус сурвалжийн мэдээ зэнги батлан өгүүлсэн байдаг нь эдүгээг хүртэл олдоогүй “Алтан дэвтэр” мэт сурвалжийн талаар дурдсан байдгаараа үнэ цэнтэй билээ. Энэхүү зохиол нь олон зохиогч, бичгийн түшмэд нар хамтран бичсэн хамтын бүтээл гэж үнэлэгддэг төдийгүй дэлхийн түүхийг бичих анхны томоохон оролдлого байсан юм.

Газан (1294-1304) хаан монголчуудын уламжлалт эрдэм мэдлэг, түүхийг үлдээх зорилгоор өөрийн сайд Рашид ад-Динд үүрэг болгон Чингис хаан ба түүний үр удам угсааны талаар бичих даалгавар өгсөнд “Ерөөлт Газаны түүх” нэрт зохиол бичигдэж эхэлсэн гэдэг. Энэ нь өргөжсөөр бидний өнөөгийн мэдэх “Судрын чуулган” зохиолын цөм болсон юм.

“Судрын чуулган” зохиол нь Өлзийт хааны үед бичигдэж төгсчээ. Зохиолын баримтуудын ихэнх нь монгол хаадын дэргэд ордонд он удаан жил ажилласан хүмүүсээс сонссон зүйл, уйгур, хятад, төвөд, энэтхэг, түрэг, араб, еврей, христийн шүтлэгтэн зэрэг гүн ухаантан, шашны судлагч нар, түүхч хүмүүсээс сонссон, холбогдох номноос орчуулуулсан зүйлүүдээс бүрддэг.

Энэ зохиолын зарим хэсгийг перс, цагадай хэлээр бичигдсэн гэгддэг ба хожим зарим хэсэг нь араб хэлээр орчуулагдсан байна. Бидний үеийг хүрсэн хоёр хувилбар байгаагийн 1306-1307 оны хооронд бичигдсэн эхний хувилбар нь гурван ботиор, 1310 онд бичигдсэн дараах хувилбар нь дөрвөн боть болон хэвлэгдсэн байна.

Судрын чуулганы нэгдүгээр ботийн монголчуудтай холбогдох хэсгийг E.M.Quatremere франц хэл рүү (1836), И.Н.Березин орос хэл рүү (1858, 1868, 1888) орчуулан хэвлэж (мөн Л.А.Хетугарова нарын орчуулга 1952 онд), англи хэлээр Ж.АБойл (1971), В.М.Такстон (1999), мөн турк, хятад, солонгос, япон хэлээр орчуулагдан гарчээ.

Улмаар орос хэлнээс монгол хэл рүү Ц.Сүрэнхорлоо (2002), англи хэлнээс Г.Аким (2013, 2016) нарын орчуулгаар хэвлэгдсэн нь Монголын түүхийн судалгаанд чухал нэгэн алхам болсон юм.

"Газан хаан Исламын шашинд орсон нь". "Судрын чуулган"-ы чимэглэл зураг.

Цахим холбоос

 Commons: Судрын чуулган – Викимедиа зураг, бичлэг, дууны сан