Jump to content

Тэйлор Свифт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тэйлор Свифт
Бүтэн нэрTaylor Alison Swift
Тэйлор Алисон Свифт
Төрсөн өдөр1989 оны 12 сарын 13 (1989-12-13) (35 настай)
Төрсөн газарАмерик, Пеннсилвани, Ридинг
Улсын иргэн Америк (АНУ)
Ажил үйлдуучин, дуу зохиогч,жүжигчин,хөгжмийн продюсер,найруулагч
Дуулдаг хэлангли хэл
Урсгалпоп, рок кантри, R&B, алтернатив,
Танил үе2004 он — өнөөдөр
Алдар цол
Ажил мэргэжлийн шан
Греммийн шагнал
Шилдэг цомог (2010, 2016, 2021)

Тэйлор Алисон Свифт (Англи: Taylor Alison Swift, 1989 оны 12 сарын 13-нд төрсөн) — Америкийн дуучин, дуу зохиогч, тэрээр орчин үеийн алдартай дуучдын нэг ба өөрийн амьдралаас сэдэвлэсэн дуунуудаараа нэрд гарсан юм.

Пеннсилвани мужид төрж, өссөн, 14 настайдаа Нашвилл рүү кантри хөгжмийн карериа эхлүүлэхээр нүүжээ. Свифт Big Machine Records-той гэрээ байгуулсан ба Sony/ATV Music Publishing house - ийн гэрээ байгуулсан хамгийн залуу уран бүтээлч болсон байна. 2006 онд өөрийнхөө нэрээр нэрлэн гаргасан анхны цомог нь Биллбоурд-ын шилдэг 200 - ийн 5-р байранд жагссан амжилтыг үзүүлжээ. Свифтийн 2 дах цомог Fearless 2008 онд гарсан ба цомогт багтсан "You Belong With Me" , "Love Story" дуунууд нь амжилт авчирж, 2009 онд цомог АНУ-д хамгийн их борлуулагдсан цомог болжээ. Энэ цомог нь түүнд 4 Греммийн шагналыг авчирсан юм.

2010 онд 3 дах цомог Speak Now-аа гаргаж, цомгийн "Mean" дуу 2 Гремми шагнал хүртэж, тус цомог мөн л АНУ хамгийн их борлуулагдсан цомог болсон. 4 дэх цомог болох Red мөн маш их амжилт дагуулсан бөгөөд ингэснээр тэрээр 3 цомог нь гаргасан эхний 7 хоногтоо 1 сая хувь борлуулагдсан анхны уран бүтээлч болсон байна. 2014 онд гаргасан 1989 цомгийн "Shake It Off", "Blank Space", "Bad Blood" дуунууд нь АНУ- төдийгүй Австрали, Канад улсад тэргүүлж, цомог 3 Гремми эзэндээ авчирч Свифт Греммийн Оны Шилдэг Цомог-ийн шагналыг 2 удаа хүртсэн анхны эмэгтэй уран бүтээлч болсон байна. Тэрээр 2015 онд 1989 аялан тоглолт хийж энэ нь хамгийн их ашиг олсон аялан тоглолтуудын нэг болжээ. Алдартан 2017 онд 6 дах цомог Reputation-аа гаргаж, "Look What You Made Me Do" дуу нь АНУ болон Их Британи улсуудын хөгжмийн чартуудыг тэргүүлсэн амжилт гаргасан юм. 2018 оны 5 сард 6 дахь цомгоо дэмжих зорилгоор Reputation Stadium Tour аялан тоглолтыг зохион байгуулж,6 сар үргэлжилсэн аялан тоглолт 345.7 сая долларын ашиг олж,2019 онд тэрбээр Big machine Records-той хийсэн гэрээгээ дуусгаж,Republic Records-д өөрийн гаргах бүх цомог,дуугаа өөрийн нэр дээр эзэмшинэ гэх шаардлагаар элсэн орж,шинэ цомог дээрээ ажиллаж эхэлсэн.2019 оны 8 сард 7 дахь цомог Lover-оо гаргаж 2023 оны байдлаар Spotify дээр 7.9 тэрбум удаа тоглогдож,Свифтийн хамгийн тоглогдсон цомог болоод байна. 2020 онд folklore,evermore гэх Алтернатив цомгууд гаргажээ. 2021 онд 2006-2018 хүртэл бичиж,дуу оруулсан 6 цомгоо Big Machine Records ба рекорд менежер Скүүтер Браун-д алдсан тул Fearless (Taylor's Version),Red (Taylor's Version) гэх дахин дуу оруулсан цомгуудад оригнал дуу мөн тэр үедээ гаргаж чадаагүй дуунуудaa "From the Vault" хэмээн нэрлэн худалдаанд гаргаж,өөрийн нэрийн дор ашгийг нь хүртэх боломжтой болсон. 2022 оны 10 сард Свифт 10 дахь цомог Midnights-aa гаргаж Америкийн хөгжмийн чартын эхний 10 байрыг тэргүүлж мөн Европ,Хойд ба Өмнөд Америк,Азийн хөгжмийн чартыг Anti-Hero,Lavender Haze,Karma ft.Ice Spice гэх дуунуудаар эзэгнэсэн юм.2023 оны эхээр тэрбээр The Eras Tour гэх аялан тоглолтоо эхлүүлж одоогоор 780 сая долларын ашиг олоод байна.2023 оны 7 ба 10 сард эхээр Speak Now (Taylor's Version),1989 (Taylor's Version) -ийг гаргаж олон улсын хөгжмийн чартыг донсолгож байна. Мөн уг оны 10 сарын 13-нд Свифт The Eras Tour:Movie гэх концерт кино гаргаж дэлхий даяар 120-180 сая долларын ашиг олж, хамгийн ашигтай концерт кино болжээ.

2015 онд Свифт Нашвиллын дуу зохиогчдын холбоо, Дуу зохиогчдын алдрын танхимуудаас шагнал хүртэж, Роллинг Стоунс сэтгүүлээс тодруулдаг Бүх цаг үеийн шилдэг 100 дуу зохиогчдын нэгээр тодорчээ. Тэрээр нийт 12 Гремми, 1 Эмми, 29 Биллбоурдын хөгжмийн авардс, 12 Кантри хөгжмийн холбооны авардсын шагналуудтай, мөн 98 Геннисийн амжилт эзэмшдэг юм. Тэйлор 50 сая хувь цомог борлуулсан(үүнээс зөвхөн АНУ-д 37.3 сая), дуунууд нь 150 сая удаа татгдсанаар бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай дуучдын нэг болжээ. Одоогоор Свифт нийт 1.1 тэрбум хөрөнгөтэй бүх хөрөнгөө хөгжимийн бизнесээс олсон анхны тэрбумтан болоод байна. Түүний фенүүд түүнийг "Music Industry","Queen of Bridges and Songwriting" гэх мэтээр цоллодог.

Амьдрал, уран бүтээл

[засварлах | кодоор засварлах]

Тэйлор Свифт 1989 оны 12 сарын 13-нд Америк улсын Пеннсилвани мужийн Ридингт төрсөн. Эцэг нь санхүүгийн зөвлөх, эх нь гэртээ байдаг байв. Тэрээр Остин гэдэг нэг эрэгтэй дүүтэй. Виндкрофт сургуульруу шилжихээсээ өмнө Францисийн гэлэнмаа нарын сургуульд сурч байсан байна. Үүний дараа түүний гэр бүл Пеньсилвани мужийн Вайомисингийн нэгэн хотруу шилжин, Свифт тэнд Вайомисингийн дунд/ахлах сургуульд элсэн суралцжээ.

9 настайгаасаа мюзикл театрт сонирхолтой болж ба Беркийн залуучуудын театрт тоглож эхэлжээ. Мөн Нью Йорк хотруу дуулалт, жүжиглэлтийн бэлтгэл хийхээр тогтмол явдаг байв. Шаниа Твайны дуунуудыг сонсон урамшиж кантри урсгалруу илүү чиглэх болсон. Амралтын өдрүүдээ фестиваль, үйл ажиллагаануудад тоглон өнгөрүүлдэг байв. Фейт Хилийн тухай баримтат кино үзсэний дараа Теннесси мужийн Нашвилл рүү явж хөгжмийн карераа эхлүүлэх зөв хэмээн бодох болон, 11 настайдаа ээжтэйгээ хамт Нашвиллын дуу бичлэгийн студид очихоор хамт явсан байна. Гэвч татгалзсан хариу авжээ. "Энэ хотод байгаа бүх хүн л миний хүсч байгаа зүйлийг хүс ч байсан. Тийм болохоор тэднээс ялгарах арга замыг олох хэрэгтэй гэж байнга бодох болсон".

12 настайд нь компьютер засварчин, хөгжимчин Ронни Кремер түүнд гитар тоглохыг зааж өгч, дуу зохиоход нь туслан анхны дуу болох "Lucky you"- ээ бичжээ. Тэйлорын авьяасыг таниулах хөгжмийн зуучийг хайж явсаар 14 настайд нь Нью-Йоркийн Дан Дымтров менежерийн тусламжтай кантри дуу дуулах болжээ.

Тэйлорын аав түүний урлагийн карерыг нь дэмжихээр шийдэж 14 настайд нь Нашвилл руу нүүн, Теннеси мужийн Хендерсонвилл гэх газарт амьдрах болжээ. Тэрээр тэндээ ахлах сургуульд элсэн орж 2 жил суралцсан боловч аялан тоглолтын хуваариас хамааран цаг зав муутай байснаас шалтгаалж Аарон академид шилжин суралцаж нэг жилийн өмнө ахлах сургуулиа төгссөн байна.

2004-2008: Амжилтын эхлэл, Taylor Swift

[засварлах | кодоор засварлах]

Нашвиллд тэрээр Трой Вергес, Брет Жеймс, Мак Маканали, ах дүү Варренууд зэрэг олон алдар, туршлагтай дуу зохиогчидтой хамтран ажиллажээ.

Свифт 2005 онд Big Machine Records компанитай гэрээлж, 2006 онд анхны цомгоо гаргасан нь Биллбоард-200 жагсаалтад хамгийн олон долоо хоног багтсан ба цомгийн "Our Song" дуу тус жагсаалтын кантри дууны тэргүүн байрыг авсан хамгийн залуу дуучин алдрыг авчирчээ.

2008-2010: Fearless болон кино урлаг

[засварлах | кодоор засварлах]

Свифт 2008 онд "Fearless" цомгийг гаргав. Цомгийн "Love Story" дуу Биллбоард-100 жагсаалтыг дөрвөн долоо хоног тэргүүлсэн бол цомог Биллбоард-200 жагсаалтыг тэргүүлж, 2009 оны Америкт хамгийн их борлогдсон цомог болов. Свифт 2010 оны Греммийн шагналаас Шилдэг цомог зэрэг шан хүртэж, хамгийн залуудаа тус шанг хүртсэн хүнээр нэрлэгдэв. Цомгийн "You Belong with Me" дуу мөн Биллбоард-100-г тэргүүлсэн.

Свифт 2009 онд телевизийн олон ангит кинонд анх удаа оролцож төвөг татдаг өсвөр насны охины дүрийг бүтээв.

Time-100 шагнал гардуулах ёслол

2010 онд "Speak now" цомгийг гаргав. Цомог анхны долоо хоногтоо 1 сая хувь борлогдож, долоо хоногт 278,000 удаа татагджээ.

Свифт 2011-2012 онд дэлхийгээр аялан тоглосон борлуулалтын орлого 123 сая ам.доллар болжээ. 2012 онд 4-р цомгоо гаргасанд хурдан борлогдож Гиннесийн дээд амжилтад бичигдэв.

2014 онд Тэйлор Свифт Нью-Йорк руу нүүв. Түүний 5-р цомог "1989" нь мөн амжилттай байв. Анхны долоо хоногтоо 1 саяаас дээш хувь борлогдсон гурван цомог гаргасан дуучин хэмээн Гиннесийн тэмдэглэлд бичигдэв. Цомгийн тэргүүн дуу "Shake It Off" шилдэг дууны Биллбоард-100 жагсаалтыг тэргүүлэв. Цомгийн "Blank Space" дууг цахим сүлжээнд ихээр үзсэн. Энэ хоёр дуунд 2017 оны байдлаар YouTube цахим талбарт тус бүр 2 тэрбум удаа хандаад байна. Цомог Греммийн шагналаас "Шилдэг цомог" шанг дахин эзэндээ авчрав.

Тэйлор Свифт олон шагнал хүртсэн. Үүнд 2023 оны 8-р сарын байдлаар Греммийн шагналаас 12, Америкийн дуу хөгжмийн шагналаас 40, Билбоардын шагналаас 29, Америкийн кантри дуу хөгжмийн холбооноос 12, Эммийн шагналаар 1 удаа тус тус шагнагджээ.

Бүтээлийн жагсаалт

[засварлах | кодоор засварлах]
  • "Love Story" (2008)
  • "You Belong with Me" (2009)
  • "Today Was a Fairytale" (2010)
  • "Mine" (2010)
  • "Back to December" (2010)
  • "We Are Never Ever Getting Back Together" (2012)
  • "I Knew You Were Trouble" (2012)
  • "Red" (2013)
  • "Shake It Off" (2014)
  • "Blank Space" (2014)
  • "Bad Blood" (2015)
  • "Wildest Dreams" (2015)
  • "New Romantics" (2016)
  • "I Don't Wanna Live Forever" (2016)
  • "Look What You Made Me Do" (2017)
  • "End Game" (2018) ft. Эд Шииран & Future
  • "Ready for it" (2018)
  • "Delicate" (2018)
  • "ME!" (2019)
  • "You need to calm down" (2019)
  • "Lover" (2019)
  • "The Man" (2020)
  • "Cardigan" (2020)
  • "Willow" (2020)
  • "All too well (10 Minute version)(Taylor's Version)(From The Vault)" (2021)
  • "Anti-hero" (2022)
  • "Lavender Haze" (2022)
  • "Cruel Summer" (2023)
  • "Karma" (2023) ft. Ice Spice
  • "I can see you" (2023)