Тээврийн хэрэгсэл
Тээврийн хэрэгсэл гэдэг нь хүн болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий төмөр замд хэрэглэдэггүй, хөдөлгөх хүчний мотортой тэрэг, дугуй болон чирэгч ачааны машиныг хэлнэ.
Зарим нэг улс оронд тээврийн хэрэгсэлд (жишээ нь Швейцарид) хүүхдийн тоглоомын талбайд хэрэглэдэг эргэдэг, хөдөлдөг тоглоомууд болон энэ төрлийн үйлчилгээ явуулдаг алсыг харагч эсвэл төмөр болон дугуйтай төрөл бүрийн тоглоомын байгууламжийг (жишээ нь манайхны нэрлэж заншсанаар галзуу хулгана гэх мэт) тээврийн хэрэгсэл хэмээн тооцдог байна.[1]
Тээврийн хэрэгсэл нь зам тээврийн хэрэгсэлд ордог, учир нь үрэлтээр тэгш болон тэгш бус гадаргуу дээгүүр мөрөөр чиглүүлэн удирддаг.
Олон нийтийн тээврийн хэрэгсэл гэдэгт олон тооны[2] хүн тээвэрлэх тээврийн хэрэгслийг нэрлэдэг. Үүнд нийтийн хүн тээврийн хөдөлгөөний хэрэгсэл, усан онгоц болон нисэх онгоц орно. Нийтийн тээврийн хэрэгслийн эсрэг нэр томъёонд хувийн тээврийн хэрэгслийг нэрлэх боломжтой. Явган хүний хөдөлгөөн болон хөвөх хаягдал нь ямар ч тээврийн хэрэгсэл шаарддаггүй ганц хөдөлгөөний төрөл юм.
Автомашины аж үйлдвэрлэл нь авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний зөвшөөрлийн дүрмийн дагуу үйлдвэрлэн гаргадаг.[3]
Хоёр дугуйт нь хувийн тээврийн хэрэгсэлд томоохон үүргийг гүйцэтгэнэ. Сүүлийн үед суудлын автомашин нь хоёр дугуйтай тээврийн хэрэгслийг ихээхэн шахан гаргаж байна. Унадаг дугуйг моторжуулсан нийтийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулбал байгаль орчинд илүү ээлтэй тээврийн хэрэгсэл юм.
Өндөр хөгжилтэй орнуудад хот доторх нийтийн тээврийн хэрэгсэлд цахилгаан галт тэрэг, метро, хотын галт тэрэг, гудамжны галт тэрэг, троллейбус болон автобусыг ашиглахаас гадна зарим тохиолдолд гаталгааны онгоц эсвэл дүүжин галт тэргийг ч хэрэглэх нь бий. Гуравдагч орнуудад нийтийн тээврийн хэрэгсэлд ачааны автомашин, миди автобус, микро автобусыг голчлон хэрэглэнэ.
Мөрөөр явах тээврийн хэрэгслийг мөрөнд холбогдсон гэж нэрлэх ба үүнд ихэнхдээ төмөр замын болон соронзон орон болон чиглүүлэгч мөртэй төмөр замын царигтайгаа хатуу холбогдсон тээврийн хэрэгсэл багтдаг. Төмөр замын тэрэгнээс гадна энэ ангилалд дүүжин галт тэрэг, жолоочгүй тээврийн хэрэгсэл, мөрт автобус ч орно. Троллейбус хэдийгээр дээрээ байх энергийн эх үүсвэрээсээ хамааран байршилаа дураар сольж болохгүй ч мөрөнд холбогдсон тэрэг хамаарахгүй. Учир нь зорчих замын эгнээгээ солин өөр тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх боломжтой.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Тээврийн хэрэгсэл – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Зүүлт тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ bfu, Schweizer Kompetenzzentrum für Unfallprävention[permanent dead link]
- ↑ "Дүден" Герман хэлний тайлбар толь
- ↑ Helmut Nuhn, Markus Hesse: Verkehrsgeographie. Schöningh, Paderborn [u.a.] 2006, ISBN 3-8252-2687-5, S. 35