Улаан талбай
Улаан талбай (Орос: Красная площадь) нь ОХУ-ын нийслэл Москва хотын төвд байрладаг бөгөөд тус улсын түүх, түүний соёлтой салшгүй холбоотой юм. Энэхүү төв талбай нь Орос улсын олон тэмдэглэлт түүхэн үйл явдлын гэрч болж байсан юм. Талбайд Гэгээн Василийн болон Казанийн сүм, Төрийн түүхийн музей, Минин, Пожарский нарын хөшөө, В.Лениний бунхан, Кремль болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө байрладаг. "Улаан талбай" нь Орос улсын бэлэгдэл юм.
Анх XIV дүгээр зууны хоёрдугаар хагаст Кремлийн хан боссоны дараа худалдаа хийдэг "Торг" гэдэг зах байжээ. Дундад зууны үед Москва хот ойр ойрхон галд автан шатддаг байсан бөгөөд 1595 онд маш хүчтэй гал гарч Кремль орчим бүрэн шатсан тул 1596 оноос эхлэн худалдаачид 1-2 давхар чулуун байшин барьж эхэлсэн үеэс "Красная площадь" буюу Улаан талбай гэж нэрлэх болсон байна. 1804 онд тус талбайг газрыг анх чулуугаар бүрсэн түүхтэй. 1917 оны Оросын Октябрын хувьсгалаас хойш ЗХУ-ын нийслэл Москва хотын төв талбай гэдэг утгаараа тус улсын баяр ёслолын гол үйл явдлуудыг өнөөг хүртэл Улаан талбайд иргэдийн болон цэргийн ёслолын жагсаал хийж тэмдэглэж иржээ. ЗХУ-ын фашист германы эсрэг дайны үеийн 1941 оны 11 дүгээр сарын болон 1945 оны 6 дугаар сарын 24-нд болсон Эх орны дайны Ялалтын Цэргийн ёслолын жагсаал энэ талбайд болсон түүхтэй.
Улаан талбай дахь үзмэрүүд
[засварлах | кодоор засварлах]Улаан талбай дахь "Спасская башня"- Москвагийн Кремлийн 20 цамхагийн хамгийн алдартай нь. Кремлийн гол хаалга байралдаг уг цамхагийг 1491 онд Итали архитектор барьжээ. Тэднийг Смоленскийн Аврагчийн дүрсээр чимэглэсэн болно. Дээд хэсэгт алдарт цаг байралдаг бөгөөд орой дахь таван хошууг сүүлд 1935 онд суурилуулсан ажээ.
"Собор Покрова Пресвятой Богородицы" буюу хүмүүсийн ярьдагаар Собор Василия Блаженного буюу "Василий Блаженийгийн сүм" нь Улаан талбайн төвд байрладаг гайхалтай үзэсгэлэнтэй Үнэн алдартны сүмийг 16 -р зууны дунд үед Догшин Иваны захиалгаар 1555-1561 онуудад барьсан байна. Энэхүү барилга нь сүүлд Зөвлөлтийн /1919-1990/ үед ч сүр жавхаагаа алдаагүй юм.
Улаан талбайн урт нь- 330 метр, өргөн нь- 75 метр, нийт -24 750 м² талбай эзэлдэг байна.
1990 онд Улаан талбайг Москвагийн Кремлийн хамт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж авсан байна.