Фрэнк Синатра
Фрэнсис Альберт Синатра (англи. Francis Albert Sinatra: 1915 оны 12-р сарын 12, АНУ-ын Нью-Жерсид төрсөн- 1998 оны 5-р сарын 14-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелест нас барсан) - Итали гаралтай Америкийн дуучин (crooner), кино жүжигчин, кино найруулагч, продюсер, шоумэн, хөгжмийн удирдаач, улс төрийн идэвхтэн. Оскарын кино шагналын эзэн, Грэмми хөгжмийн шагналын арван нэгэн удаагийн ялагч, "Алтан бөмбөрцөг" шагналын дөрвөн удаагийн ялагч. Тэрээр АНУ-ын иргэний дээд шагнал болох Конгрессын алтан медалиар шагнагджээ (1997).
Синатрагийн дуучны замнал 1930-аад оноос эхэлсэн бөгөөд амьдралынхаа эцэс гэхэд түүнийг хөгжмийн хэв маяг, гойд онцлог шинж чанар бол стандарт гэж үздэг байв. Түүний дуулсан дуунууд поп, жазз, свинг хөгжмийн хэв маягийн сонгодог болж, поп-жазз стилийн "crooning" дуулах хамгийн тод жишээ болсон бөгөөд америкчуудын хэд хэдэн үе түүний дууг сонсож хүмүүжжээ. Залуу насандаа түүнийг Фрэнки (англи. Frankie), Дуу хоолой (англи. The Voice), дараагийн жилүүдэд Ноён Ол Цэнхэр Нүд (англи. Ol' Blue Eyes) гэж хочилдог байв.
Жаран жилийн идэвхтэй уран бүтээлчийн үйл ажиллагааныхаа явцад тэрээр зуу орчим алдартай дан диск бичиж, АНУ-ын хамгийн том хөгжмийн зохиолчид болох Жорж Гершвин, Харолд Арлен, Коул Портер, Ричард Роджерс, Хенри Манчини, Ирвинг Берлин мөн Европын хөгжмийн зохиолч Берт Кампферт (англи. Strangers in the Night, The World We Knew), Клод Франсуа, Мишель Легранд болон бусад зохиолчдын хамгийн алдартай дуунуудыг дуулжээ.
Хөгжмийн амжилтаас гадна Фрэнк Синатра мөн амжилттай кино жүжигчин байсан. Түүний жүжигчний карьерын оргил үе нь 1954 онд "Эндээс үүрдийн мөнх хүртэл" (англи. From Here to Eternity) киногоор "Шилдэг туслах дүр" төрөлд Оскарын шагнал хүртсэн юм. Синатра амьдралынхаа туршид 60 гаруй кинонд тоглосны хамгийн алдартай нь "Хотод" (англи. On the Town, 1949), "Алтан гарт хүн" (англи. The Man with the Golden Arm, 1949), "Нийгмийн дээд давхрага" (англи. High Society), "Бахархал ба хүсэл тэмүүлэл" (англи. The Pride and the Passion) “Оушэны арван нэгэн найз” (англи. Ocean’s Eleven), "Манжуур явах хүмүүс" (англи. The Manchurian Candidate, 1962) зэрэг кинонд тоглосон байна.
Алдартай дуунууд нь
[засварлах | кодоор засварлах]- «My Way» -Миний зам
- «Blue Moon»- Цэнхэр сар
- «Jingle Bells» -Шинэ жилийн Хонх
- «Let It Snow» - Цас орж байна
- «Strangers in the Night» -Шөнийн үл таних хүн
- «New York, New York» -Нью-Йорк, Нью-Йорк
- «It Was a Very Good Year» -Их сайхан он байлаа
- «Moon River» -Голд ойх сар
- «The World We Knew (Over and Over)»
- «Fly Me to the Moon»
- «My Funny Valentine»
- «In the Wee Small Hours of the Morning»
- «I’ll Never Smile Again» -Би дахин хэзээ ч инээхгүй
- «As Time Goes By»
- «Somethin’ Stupid» (Нэнси Синатратай хамт) -Ямар нэг тэнэг зүйл
- «I Won't Dance» -Би бүжиглэмээргүй байна
- «I’ve Got You Under My Skin»
- «America the Beautiful»
- «You Make Me Feel So Young» - Чи намайг залуужуулж байна
- «Moonlight in Vermont»
- «My Kind of Town»
- «Love and Marriage»
- «That's Life» -Энэ бол амьдрал
- «I Get a Kick out of You»
- «Summer Wind» -Зуны салхи
- «Nice ’n’ Easy»
- «Let’s Fall in Love» -Хайрлан дурлая
- «One for My Baby»