Клод Франсуа
Клод Франсуа (франц. Claude François, 1939 оны 2-р сарын 1-нд Египетэд төрж, 1978 оны 3-р сарын 11-нд Парис хотод нас барсан) — Францын алдартай дуучин, бүжигчин, 1960—1970-аад оны хөгжмийн продюсер.
Мөн Клокло́ (Cloclo) гэдэг нэрээр алдартай байсан. 15 жилийн карьераараа Францын үзэгчдийн дунд алдартай болсон юм. Түүний (Belles ! Belles ! Belles, Cette année-là, Le Lundi au soleil, Le téléphone pleure, Magnolias for Ever, Alexandrie Alexandra, Comme d’habitude) зэрэг дуунууд өнөөдөр хүртэл алдартай байсан хэвээр байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1958 онд Клод Франсуа удаан хугацаанд ажил хайсны эцэст банкны ажилтан болжээ. Үүний зэрэгцээ тэрээр хэдэн найзтайгаа хамтран бүтээсэн жижиг найрал хөгжимд Кубын "конга" хэмээх бөмбөр тоглодог байв. Эцэст нь тэр үед Луи Фрозиогийн удирдаж байсан Монте Карло спортын клубийн их найрал хөгжимд ажилд оров. Эхлээд тэрээр бөмбөрчин-цохивор хөгжимчин, дараа нь дуучин (оройдоо 1000 франк олдог) байж, түүний урын санд Коллетт Дреал, Чарльз Азнавур, Марсель Мулуджи, Рэй Чарльз нарын дуунууд багтдаг байв. Тэрээр Боб Аззамын "Мустафа" дууг араб хэлээр дуулж олны анхаарлыг татдаг болжээ. Үүний зэрэгцээ Үндэсний хөгжмийн академид суралцдаг болсон.
1961 оны зун тэрээр Кот-д'Азур дээр танилцсан Брижит Бардо, Саша Дистэл нарын зөвлөснөөр Парист иржээ (Клод Франсуа Сент-Тропезын le Papagayo шөнийн клубт Брижит Бардод бүжгийн хичээл зааж байсан). Түүнтэй хамт 1959 онд нэгэн тоглолтынхоо үеэр танилцаж байсан, англи гаралтай залуу бүжигчин Жанет Вуллакоттой хамт амьдраад 1960 оны 11-р сарын 5-нд Монакод гэрлэжээ.
Алдартай дуунууд
[засварлах | кодоор засварлах]- «Belles, Belles, Belles» (1962);
- «Même Si Tu Revenais» («Чи эргээд ирсэн ч») (1965);
- «Comme d’habitude» («Хэвээрээ») (1967) («My Way» («Миний зам») (англи хувилбарын үгийг Пол Анка бичиж Фрэнк Синатра дууулсан);
- «My Boy» «Parce que je t’aime, mon enfant» (1970);
- «Le Lundi au soleil» (1972);
- «Cette année-là» (1976);
- «Alexandrie Alexandra» (1977, релиз — 1978) (үг: Etienne Roda-Gil; ая : Клод Франсуа , J.P. Bourtayre).