Хэвлэл
Хэвлэл бол бичвэр ба дүрсийг хэвлэх тоног төхөөрөмж ашиглан цаасан дээр бэхээр гаргах үйл явц юм. (Англи хэл: Offset Printing) Хэвлэл ашиглаж хэвлэн нийтэлсэн бүтээгдэхүүнийг хэвлэлийн бүтээгдэхүүн болон ерөнхийд нь хэвлэл гэнэ. (Англи хэл: Print media) Монгол хэлнээ хоёр утга нийлмэл болон хоршоо үг, өгүүлбэрт хэрхэн орж байгаагаар л ялгарна.
Нэршил
[засварлах | кодоор засварлах]"Хэвлэл" гэдэг үгийн утга нь 1. Хэвлэн гаргасан ном зохиол, сонин сэтгүүл, 2.Хэвлэн гаргах ажлыг хариуцах газар гэдгийг илэрхийлдэг.
Нийлмэл үгийн утгаар "хэвлэл захиалга, хэвлэлийн алдаа, хэвлэлийн бага хурал, хэвлэлийн нүүр, хэвлэлийн хүн" зэрэг нь хэвлэл холимог утгатай. Өөрөөр хэлбэл "сонин хэвлэл", "ном хэвлэл", "хэвлэн нийтлэл", "хэвлэл мэдээлэл", "хэвлэл мэдээллийн хэрэгсэл", "чөлөөт хэвлэл", "өдөр тутмын хэвлэл" зэрэг нийлмэл болон хоршоо үгээр сэтгүүл зүйн үйл ажиллагааны үр дүнд бий болсон хэвлэлийн бүтээгдэхүүн ба бий болох гэж бүтээгдэхүүний утга зааж байгаа юм.
Нийлмэл үгийн утгаар "хэвлэлийн өрц, хэвлэлийн тоо, хэвлэлийн тэг , хэвлэлийн хуудас, хэвлэлийн газар, хэвлэлийн бар, хэвлэлийн будаг, хэвлэлийн машин, хэвлэлийн цаас" зэрэг нь хэвлэлийн үйл явцын утга зааж байна.
Төрөл ангилал
[засварлах | кодоор засварлах]Хэвлэлийг оффсет хэвлэл, дижитал хэвлэл, халуун даралтат хэвлэл, хотгор гүдгэр хэвлэл, өнгөт ба хар хэвлэл, торон хэвлэл гэх мэтээр ангилдаг. Гөлгөр болон арзгар гадаргуутай зэрэг олон төрлийн цаасыг хэрэглэж болдог. Цаасны гадаргуу нь хэдий чинээ гөлгөр байх тусам хэвлэлийн бүтээгдэхүүний чанар төдий чинээ сайн байдаг байна.
Оффсет хэвлэлийг дотор нь
- Гүн хэвлэл
- Өндөр хэвлэл
- Торгон хэвлэл гэх мэт.
Гүн хэвлэл
[засварлах | кодоор засварлах]Гүн хэвлэлийн цаас нь цэс цилиндрийг дагаж налж маш жижиг товгорууд дээрээс нь будгийг найдвартай авах шаардлагатай болдог тул маш гөлгөр гадаргуутай зөөлөн байх шаардлагатай.
Өндөр хэвлэл
[засварлах | кодоор засварлах]Өндөр хэвлэлд цаас нь тийм их удаан, эдэлгээ даахгүй тул цаасанд түүний бат бөх чанарын хувьд нэг их өндөр шаардлага тавьдаггүй. Маш нарийн растр бүхий зураг хэвлэхэд харин цаасны гадаргуу нь нэлээд гөлгөр байх ёстой.
Торгон хэвлэл
[засварлах | кодоор засварлах]Янз бүрийн бөс даавуу дээр хээ, бичвэр, дүрслэлийг торгоор дарж байгаа учраас “Торгон хэвлэл” гэж нэрлэдэг байна. Хэвлэл төдийгүй урлагийн шинэ арга барил бөгөөд торгон дээр зурсан хээг тусгай гэрлээр шардаг. Офсет хэвлэлийн тухай ойлоголт Офсет хэвлэл нь хамгийн эртний бөгөөд найдвартай өндөр чанар бүхий хэвлэх аргуудын нэг юм.
Офсет хэвлэл
[засварлах | кодоор засварлах]Офсет хэвлэх нь эргэдэг цилиндрийн дарааллаар бэхийг хүлээн авагч цаасан дээр даралтаар дарж хэвлэх арга юм.
Цэнхэр, ягаан, шар, хар (CMYK) гэсэн үндсэн дөрвөн өнгөнөөс хамааран офсет хэвлэлтийн өнгө бүрийг тусад нь хэрэглэнэ.
Энэ нь товхимол, тогтмол хэвлэл, каталог, цаасан дээр суурилсан шошго, сав баглаа боодол зэрэг асар их хэмжээний баримт бичгийг хэвлэхэд ихэвчлэн ашиглагддаг. Офсет хэвлэлийн хамгийн чухал давуу талуудын нэг нь дасан зохицох чадвар юм.
Олон төрлийн өнгөлгөө бүхий хөнгөнөөс хүнд картон хүртэл олон төрлийн цаасан дээр хэвлэх боломжтой бөгөөд толбо өнгөнд тохиромжтой гадаргууг бүрдүүлдэг.
Мөн офсет хэвлэх нь тодорхой текст, тод дүрс, гайхалтай өнгө бүхий өндөр чанартай хэвлэнэ.
Түүний градиент хагас тоныг удирдах чадвар нь зургийг яг хуулбарлах үр дүнтэй хэвлэх технологи болгодог.
Хэвлэх үйлдвэрт офсет хэвлэл нь дижитал хэвлэл гэх мэт бусад өөр технологиос хамаагүй дээр гэж үздэг. Мөн офсет хэвлэл нь том хэмжээний хэвлэх ажлыг даах чадвартайгаараа давуу талтай.
Офсет хэвлэх машин нь өндөр өртөгтэй, түүнчлэн угсрах, хавтан хийх зардалтай холбоотой юм. Энэ нь нэг хэвлэх ажлыг 1000 ба түүнээс дээш хувь үйлдвэрлэхэд хамгийн хэмнэлттэй байдаг. Цөөхөн тооны ажилд өндөр зардалтай болно гэдгээ мэдэж байх хэрэгтэй.
Хэвлэх чанар
Хэвлэх чанарын тухайд эцсийн үр дүнд нөлөөлж болох янз бүрийн хүчин зүйлүүд байдаг. Тухалбал хэвлэх процесст зориулж бүтээсэн график эсвэл зургийн чанар нь хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнд эх бэлтгэгч асар хувь нэмэр оруулна гэсэн үг юм. Эх бэлтгэл зөв хийгдвэл таны ажил үр дүнтэй хэвлэгдэнэ гэсэн үг. Ихээнх тохиолдолд бид бүхэн хэвлэгчээ буруутгадаг.
Өндөр нарийвчлалтай график, гэрэл зураг нь хамгийн сайн үр дүнд хүрэхэд зайлшгүй шаардлагатай.
Бага нарийвчлалтай график болон гэрэл зургуудыг хэвлэх үед тэдгээр нь пикселжсэн, бүдэг харагдаж, төслийн ерөнхий чанарыг бууруулдаг.
Тиймээс нарийн, тунгалаг хэвлэхэд өндөр нарийвчлалтай зураг шаардлагатай.
Өндөр нягтрал ба бага нягтралын жишээ: Хэвлэхдээ ашигласан цаас нь хэвлэх чанарт нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл юм. Сонгосон цаасны төрөл нь эцсийн бүтээгдэхүүнд ихээхэн нөлөөлнө. Өндөр чанартай цаас нь хэвлэсэн урлагийн бүтээлийн өнгө, нарийвчлалыг сайжруулж чадна. Тиймээс таны төсөлд тохирох бүтэц, гялбааг өгөхийн зэрэгцээ бэхийг тэсвэрлэх чадвартай цаас сонгох нь чухал юм.
Өнгө
[засварлах | кодоор засварлах]Хэвлэлд гурав, дөрөв, зургаан өнгө ашигладаг бөгөөд тус бүрдээ түлхүүр нэршилтэй.
Хэвлэлийн гурван өнгө RGB
[засварлах | кодоор засварлах]- R-Red Улаан
- G-Green Ногоон
- B-Blue Хөх
Хэвлэлийн дөрвөн өнгө CMYK
[засварлах | кодоор засварлах]Хүний нүдэнд үзэгдэл бүхий л хэвлэлт нь үндсэн 4-н өнгөнөөс бүрддэг.
- C-Cyan Цэнхэр
- M-Magenta Улаавтар ягаан
- Y-Yellow Шар
- K-Black (Key) Хар (Түлхүүр өнгө)
Хэвлэлийн цаас
[засварлах | кодоор засварлах]Эрт үед муутуу цаас ашиглаж байсан бол өдгөө энгийн цааснаас, бөс даавуун цаас, чулуун цаас ч ашиглах болжээ.
Өдгөө хэвлэлийн цаас нь олон янз байна.
- Оффсет
- Гөлгөр
- Шохойтой
- Мат гэх мэт
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Торгон хэвлэл урлагийн техник[permanent dead link]
Лавлагаа
[засварлах | кодоор засварлах]https://mongoltoli.mn/dictionary/detail/119097
https://mn.wiktionary.org/wiki/%D1%85%D1%8D%D0%B2%D0%BB%D1%8D%D0%BB
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.