Царгас
Царгас нь ногоон тэжээлд тохиромжтой ургамал.
Тархац, тарималжуулалт
[засварлах | кодоор засварлах]Царгас бараг л буудай ургуулж эхлэх үеэс мэдэгдэх болсон эртний таримал юм. Дундад Азид усалгаатай нөхцөлд таримал царгас 1 га-аас 350 ц ургац өгдөг байх юм. Манай хойт хөршийн зарим аж ахуй 1 га-аас 100-120 ц өвс авсан харагддаг. Энэ нь сайн өвөлжих төдийгүй нэг талбайд олон жил ургаж чадах ихээхэн ирээдүйтэй таримал юм. Буурцагт таримлын хувьд царгас болцууны нянтай хамтын үйлрэг явуулж, агаараас азот авна. Таримал царгас азот шингээх чадвар сайтай, ургамал ургах хугацаа урт, дулааны хангамж сайтай нутагт 1 га-д 250-300 кг хүрнэ. Цэцэглэлтийн эхээр уураг нь 19-21% хүрч нэмэгдэх төдийгүй аминхүчлийн найрлага ч сайн байдаг. Уургийн шингэц нь бусад буурцагт таримал (63-75%), үет өвснөөс (52-61) давуу юм.
Төрөл зүйл
[засварлах | кодоор засварлах]Дэлхий дээр 80 гаруйд хүрч тоологдох олон зүйлтэй ургамал билээ. ОХУ-д гэхэд л нэг, олон насттай 40 орчим зүйл царгас байдаг. Монгол улсад ч таримал царгас, хавтаг буурцагт царгас, орос царгас, зүргийлэг царгас гээд нэрлэхэд нэлээд хэдээр тоологдоно.
Ургах орчин
[засварлах | кодоор засварлах]Ургамал хооллох бодис сайтай бол бага зэрэг хүчиллэг, шүлтлэг хөрснөө ургана. Таримал царгас ганд хошоонгороос илүү тэсвэртэй. Мөн бага зэргийн давстай хөрснөө муугүй ургана. Хавар яагаа ч үгүй байхад ургах төдийгүй хадлан, тэжээл бэлтгэснээс хойш сайн хэнзэлнэ. Иймээс дунд Азийн зарим улс усалгаатай нөхцөлд зундаа 5-7 удаа хадаж ашигладаг гэсэн мэдээ бий. Чийгсэг ургамал ч гантай, хуурай нутагт хошоонгороос илүү ашигтай. Ургуулах нөхцөлд харилцан адилгүй хандах олон зүйл, соорттой учраас тухайн бүс нутагтаа ахиухан ургац өгөхийг олж ургуулах боломжтой.
Хэлбэр зүйн онцлог
[засварлах | кодоор засварлах]Царгас хажуугийн салаа нь сайн хөгжих голлосон үндэстэй. Энэ нь эхний жилээ 2-3, дараагийн жилүүд 10 м гүнд хүрч тархана. Ган тэсвэрлэх чадвар ч үүнтэй холбоотой. Чийг сайтай талбайн хагалах үе давхрагад үндэсний 80 орчим хувь нь байршина. Үндэсний дээд хэсэгт хүзүү буюу зааг буй болно. Энэ нь үрийн талын доод өвдөг болон ишний угийн өргөсөж бүрүүрсэн хэсэг юм. Үүний дээрх нахиадаас шинэ найлзуур буй болно. Ургамал нас ахихын хэрээр ишний уг доошилж, 7-10 см гүнд байршина. Энэ нь нэг ёсондоо өвөлжих зохилдлого юм. Ургамлын амьдралын бүхий л хугацаанд үндэсний хүзүү амьд оршино.
Иш өвслөг, үлэмж хэмжээгээр салаална. Өнгө ногоон, доод хэсэг нь улаавтар. Иш болгон 10 орчим, зарим нь 15-20 хүртэл тооны зайдамтай. Ургалтын эхний жил 3 иш үүсгэнэ. Энэ нь хоёдахь жилээ 15-16, гуравдахь жилээ 20 гаруй болж нэмэгднэ. Өндөр нь эхний жил 0.3-0.5, хоёр, гуравдахь жилээс 1 метр хүрнэ.
Навч нь дагуул, бариул, гурван жижиг навчинцраас бүрдэнэ. Богино хэмжээний хөл дээр суух эдгээр навчинцрын дээд хэсэг захаараа шүдэрхэг. Өнгө нь цайвар юм уу харногоон. Навчлалт эхний жил 50 орчим хувь байх авч, хоёр, гуравдахь жилээс 40% болж буурна.
Олон цэцэг бүхий цацаг багцагтай. Цэцгэс нь угтаа 2 ширхэг утаслаг навчинцар бүхий цэцгийн суурь дээр байршина. Энэ нь цоморлог, дэлбэ, тоосовч, үрэвчээс бүрдэнэ. Цоморлог ногоон, таван шүдтэй. 10 дохиурын 9 нь нийлж, хоолой үүсгэнэ. Таримал царгасны дэлбэ хөх, зарим зүйлийнх шар, тод шараас хөх өнгө хүртэл хувирна. Жимс нь ямар нэг хэмжээгээр мушгирах олон үр бүхий буурцаг юм. Үр бөөр хэлбэртэй, шаравтар. 1000 үрийн жин 1.6-2 г.
Амин зүйн онцлог
[засварлах | кодоор засварлах]Олонх зүйл царгас маш өлчир. Соёолох үедээ -6° хүйтэн даана. Хүйтэн тэсвэрлэх чадвараар хошоонгороос давна. Хүйтэнд тэсвэртэй соортын дэвсээ навч дэлгэмэл, энэ үзүүлэлт муу соортынх босоо, дундаж байр эзлэх соортынх нь өндиймөл байдаг.
Өвөлжих чадвар олонхи тохиолдолд хамгийн сүүлийн хадсан хугацаанаас хамаарна. Энэ хадалтыг газар хөлдөхөөс 35-45 хоногийн өмнө хийнэ. Энэ хугацаанд хэнзлэн ургаж, тодорхой хэмжээний тэжээлийн бодос нөөцлөнө. Хавар 7-9° дулаарах үеэс ургана. Царгас бол жинхэнэ чийгсэг ургамал мөн. Чийг тохиромжтой бол хэвийн хэмжээнд өсөж торнино. Гэлээ ч ихээхэн гүнд тархах үндэс ган тэсвэрлэх чадварыг нь сайжруулдаг. Ус, чийгийг хагалах үе давхрагаас төдийгүй түүнээс доошхи гу нээс ч авна. Царгас нь гэрэлд зэгсэн дуртай, урт өдрийн ургамал тул өндөр, өтгөн ургах тарианы нөмөрт сийрэгшинэ.
Сайн элдэншүүлсэн, сийрэг, үржил шимт хөрсөнд илүүтэй ургана. Нэгж хэмжээний ургацдаа тэжээлийн бодос зэгсэн хэрэглэнэ. 10 ц үр авахад 39 кг азот, 10 кг фосфор, 24 кг кали, 15 кг кальци, 8 кг магни шаардагдана.
Царгас зусах хэвшлийн ургамал юм. Иймээс зарим нутагт тарьсан жилээ үр авах юм уу хадаж ашиглах боломжтой. Үрээс бол гагцхүү нэг л иш гарна. Гэвч үндэсний хүзүүнээ байрших нахиадаас шинэ иш, найлзуур буй болно. Иш болгон нэгээс илүүгүй жил амьдарна. Иймээс ч олон удаа хадлан, өвс бэлтгэх газар найлзуурын нас хэдхэн долоо хоногоор хэмжигдэнэ. Хуучин иш, найлзуур устах үед түүнийг дагаж, үндэсний салааны зарим хэсэг үгүйрдэг. Шинээр гарах найлзуур хажуугийн үндэс үүсгэх нь бий. Царгасны ургалт, сэргэлт нь үндэсний хүзүүн дээр орших нахиадын тэсвэр, ургах онцлогтой холбоотой.
Энэ нь хавартаа хоногийн дундаж дулаан 7° болох үеэс ургаж эхэлнэ. Иймээс ч ургах хугацаа нь хаврын сар дөнгөж гарах үеэс намар орой болтол үргэлжилнэ.
Ургуулах арга
[засварлах | кодоор засварлах]Царгасыг эхний жил нь дангаар юм уу эрдэнэшиш, богбудаа зэрэг зусах амуу, судан өвсний нөмөрт ургуулна. Түүнийг сэлгээнд 2-3 жилийн хугацаагаар байлгана. Сэлгээнээс гадуур бол 7-10 жил хүртэл ургуулж өвс, тэжээл бэлтгэнэ. Тариалангийн төв, хээрийн бүсийн усалгаатай нөхцөлд уул таримлын Бургалтай, бусад соорт өвс, тэжээлийн арвин ургац өгдөг. Энэ нь хөрсний үржил шим ихээхэн шаарддаг таримал юм. Соортуудын бодит боломж илрүүлэхэд 1 кг хөрсөнд 140 мг форсфор, 160 мг кали, 1 мг бор, 0.5 мг-аас доошгүй молибден байх шаардлагатай. Тэжээлийн бодсын агууламж дээрхээс бага бол шим, эрдэс бордоо хэрэглэнэ.
Бат-Өлзий СБАХ-ны тэргүүн Х.Алтанцэцэгийн “Царгас тариалалт” эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөлд "Царгас тариалж, малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлж малчдад малын тэжээл болгодог" талаар бичсэн байдаг.
Царгасыг тэжээлд зориулан 10-12 кг/га нормоор тарьдаг[1].
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]
- ↑ ММСС, Хот орчмын бэлчээрийн төсөл (2020). Царгас тариалах (1 ed.). Улаанбаатар: ММСС Хот орчмын бэлчээрийн төсөл. p. 1.