Чянь Дашинь
Чянь Дашинь (хял.ханз: 钱大昕; уламж.ханз: 錢大昕; Уэйд-Гилес: Ch'ien Ta-hsin; 1728–1804) болбоос Чин гүрний дунд үеийн бичгийн түшмэл, түүхч, күнзийн сурталтан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1728 оны 2 сарын 16 нд Чин гүрний Жянсү мужийн Жядин шяний нутагт Чянь Гүйфагийн хөвүүн болж төрсөн. Бага наснаас бичиг сурч, эрдэм ном заалгаж байсан. 1754 онд түшмэлийн шалгалтанд тэнцэж тэргүүн байрт шалгарч, бичгийн утгачийн хүрээлэнд бичгийн түшмэл болсон. Түшмэл байх үедээ эртний хятадын ном шастир, чулууны бичээс зэргийг цуглуулж, хуулбарлан хятадын түүх, хэл шинжлэлийн чиглэлээр судлаж, мөн европын одон орон, математикийг шимтэн сонирхож хэд хэдэн ном гаргаж байв. Ингэж ажиллаж байх үедээ 1772-1773 онд Юнлэ Дадянь хэмээх олон мянган боть нэвтэрхий тольд багтсан 15 боть Юань төрийн нууц түүх номыг хуулбарлаж, оршил бичин хэвлүүлсэн нь Монголын Нууц Товчооны хуулбар эхүүд дундаа анхдагч төрөлд ордог. 1775 онд эцэг нь нас барсны дараа албан тушаалаас огцорч нутагтаа харьжээ. 1804 онд нас баржээ.