Шаравын Сүрэнжав
Appearance
Шаравын Сүрэнжав | |
---|---|
Төрсөн: | 1939 оны 3 сарын 15 Төв аймгийн Авдарбаян сум |
Өнгөрсөн: | 2018 оны 12 сарын 19 ( |
Ажил үйл | 3охиолч |
Улс орон | Монгол улс |
Боловсрол | Дээд |
Төрөл | яруу найраг |
Шагнал | БНМАУ-ын Төрийн шагнал, Ардын Уран Зохиолч |
Шаравын Сүрэнжав (1939 оны 3-р сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрсөн- 2018 оны 12-р сарын 19-нд Улаанбаатар хотод нас барсан) - БНМАУ-ын Төрийн шагналт, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1947-1952 онд сумынхаа бага сургуульд суралцаж, улмаар 1953-1954 онд Улаанбаатар хотод Нийслэлийн 3-р дунд сургууль, 1954-1958 онд Налайх дүүргийн 9-р дунд сургуульд суралцаж төгссөн.
- 1958-1963 онд Монгол Улсын Их Сургууль,Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэжээ.
- Тэрбээр Монголын Радио, телевизэд сурвалжлагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн хороонд мэргэжлийн зохиолч, Залуу зохиолчдын зөвлөл, Яруу найргийн зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1967 онд Зөвлөлт Холбоот Улсын телевизэд дадлагаар ажиллаж ирээд 1979 он хүртэл Монгол телевизэд ажилласан байна.
- 1979-1981 онд ЗХУ-ын Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курст сурч төгссөн.
- 1960 оноос эхлэн уран зохиол бичих болсон.
- Зохиолчдын эвлэлийн гишүүнд 1966 онд элсчээ.
- Монголын зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, Дуурийн театрт утга зохиолын эрхлэгчээр ажиллаж байгаад 1986-1988 онд МХЗЭ-ийн илгээлтээр Сэлэнгэ аймагт ажиллаж, улмаар 1990 оноос Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбооны тэргүүн, тэргүүлэгч, хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж иржээ.
Уурхайчдын Налайх хотын утга зохиолын бүлгэмд суралцаж байв. Иргэний уянгын шүлэг, найраглалуудыг орчин үеийн сэдвээр голчлон бичдэг.
Ш.Сүрэнжав нь 1990 онд Ардын Их хурлын депутат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол-Солонгосын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байв.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]- "Ерэн баатрын дууль",
- "Шөнө ургасан цэцэг" найраглал нь уншигчдын сонирхлыг татсан юм.
Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн уран сайхны киноны зохиолоор нь
- "Гарьд магнай" /1983/,
- "Тод магнай /1990/,
- "Цэц магнай" /1995/ уран сайхны кино бүтээжээ.
Ш. Сүрэнжавын олон шүлэг, найраглал нь орос болон бусад хэлэнд олон удаа орчуулагдан гарсан байна
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- МЗЭ-ийн шагнал /1972/ - "Нутгийн цэнхэр уулс" номоороо,
- БНМАУ-ын Төрийн шагнал /1988/ - "Ерөн баатрын дууль" "Багш" найраглалаараа,
- Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /1999/,
- Донровын Намдагийн нэрэмжит шагнал /2001/ авсан.