Шарк (булан)
Баруун Австралийн Шарк булан* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Аварга загас булан. Хиймэл дагуулаас авсан зураг | |
Улс | Австрали |
Төрөл | Байгалийн |
Шалгуур | vii, viii, ix, x |
Дугаар | 578 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1991 (15-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Шарк булан (Англи: Shark Bay, Western Australia, орчуулбал Аварга загас булан - аварга загас ихтэй учраас ийн нэрийджээ) нь Баруун Австралийн Гаскойн мужид орших бөгөөд Пертээс умар зүгт 800 км орчим алслагдсан Австралийн эх газрын хамгийн баруун захын булан юм. 1616 онд Дирк Хартог уг буланг нээсэн бөгөөд 1699 онд Вильям Дампьер Аварга загас булан хэмээн нэрийджээ.
Уг бүс нутагт буюу эрэг орчмын 1500 км зурваст 1000 орчим байнгын оршин суугч амьдардаг. Аварга загас булан нь 10000 км² усан гадаргатай бөгөөд дундаж гүн нь 10 м гэж тэмдэглэдэг. Эрэг орчимд гүехэн усаар тусгаарлагдсан олон тооны арал, хойгууд бий болсон байдаг. Эргийн нийт урт нь 1500 км үргэлжилнэ. Уг булан нь уур амьсгалын 3 үндсэн муж, ботаникийн хоёр үндсэн мужийн уулзвар болдогоороо нэн гайхамшигтайд тооцогддог тул 1991 онд ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэн авчээ. Энд 10000 гаруй толгой далайн үнээ нутагладаг ба олон зүйл далайн гахай амьдардаг. Австралийн хөхтөн амьтдын дотроос устах аюулд ойрхон байгаа 26 зүйл амьтны уугуул нутаг болохоос гадна 230 гаруй зүйл шувуу, 150 гаруй зүйл хэвлээр явагч тэмдэглэгджээ. Маш олон зүйлийн загас, үет хөлтөн, нялцгай биетнүүдийн үржлийн гол нутаг нь Аварга загас булан юм. 323 зүйлийн загас тэмдэглэгдсний дотор аварга загас, дэвүүр загасны олон төрлүүд амьдардаг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Албан ёсны вэб сайтууд
- Нэмэлт мэдээлэл
- World heritage listing for Shark Bay, Western Australia
- UNESCO World Heritage Centre: Shark Bay, Western Australia