Эмч

Хадмал
Монгол үсгээр
буриад кирилл.эмшэн
монгол кирилл.эмч
халимаг кирилл.эмч

Эмч гэдэг нь тусгай мэргэжлийн сургууль болох анагаах ухааны дээд сургуульд 6-20 жил суралцсан, эмчлэх эрхтэй хүн, мөн тухайн мэргэжлийг хэлнэ.

Ангилал[засварлах | кодоор засварлах]

Эмч нь:

Эмчийн үүрэг[засварлах | кодоор засварлах]

Эмч нь тусгайлан тангараг өргөсөн байх ёстой байдаг ба хуулийн дор ард түмэндээ үйлчлэх ёстой.

Монгол улсын хүний их эмчийн тангараг :

ЭМЧ би

Эмчийн ёс зүй,төрийн хуулийг чандлан сахиж

Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө

Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа

Тангараглая

Тангараглая

Тангараглая

Эмчийн хандлагын 15 зарчим[засварлах | кодоор засварлах]

  1. Өвчтөнтэй мэндэлж, яриаг нь анхааралтай сонсон салахдаа ерөөл дэвшүүлэх
  2. Өвчтөнд суудал тавьж, үзүүлэх болсон шалтгааныг сонсох
  3. Тухтай орчинг бүрдүүлж, таатай байгааг асуух
  4. Өвчтөний нас, хүйс, боловсрол, зөвлөгөө хүлээн авах чадвартай нь тохируулж ярих
  5. Өвчнийх нь талаар тайлбарлаж, мэдлэг олгон оношийг ойлгуулах
  6. Эмийг ямар аргаар, ямар тунгаар хэдэн удаа хэд хоног хэрэглэхийг зааж өгөх
  7. Гэрээр эмчлэх асран чийрэгжүүлэх үйлдлийг биечлэн үзүүлэх
  8. Өвчтөнийг урамшуулж, харьцааг сайжруулах, зэмлэхгүй байх
  9. Үзүүлэн сурталчилгааны материал ашиглаж, сургалт явуулах
  10. Оношлогоо, эмчилгээ, зөвлөгөөг зөвшөөрч буй эсэхийг шалгах
  11. Давтан хэзээ үзэхийг бичиж тэмдэглэх
  12. Аюултай шинжийг тайлбарлаж ямар үед яаралтай үзүүлэх хэлэх
  13. Оношлогоонд ирж, бэлтгэл зөв хангах талаар тайлбарлах
  14. Зөвлөгөөг хэрхэн ойлгосон талаар тайлбарлах
  15. Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөөр өвчтөнтэй харьцахгүй байх

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Эмч нар – Викимедиа зураг, бичлэг, дууны сан