Ном
Ном бол нэг ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга юм. Номын нэг давхаргыг хуудас, түүний нэг талыг нүүр гэнэ. Ном нь олон төрөл ангилалтай байдаг. Шинжлэх ухааны, хүүхдийн, танин мэдэхүйн,үлгэрийн гэх мэт. Цахим бүтэцтэй номыг электрон ном гэдэг. Номын сангийн ба мэдээллийн шинжлэх ухаанд номыг бусад сонин сэтгүүл мэтийн цуврал хэвлэлээс ялгахын тулд нэг сэдэвт зохиол гэж нэрлэдэг. Ном уншсанаар хүний мэдлэгийн цар хүрээ тэлж, оюун ухаан сэргэдэг.
Хэвлэгч хэвлэлтийн өмнө алдаа мадагийг хянаж засах, тойм шүүмж бичихэд зориулж хямд өртөгтэй боолтыг хэвлэж гаргадаг. Боолтыг зарахын тулд хэвлэдэггүй учир аль болох хямд өртгөөр бүтээдэг. Номд дуртай хүнийг голдуу библиофил, филобиблист, бүр энгийнээр номын хорхойтон гэдэг. Зарим хүмүүс ном сонирхогчдын бүлгэмд хамаарагддаг.
Номын түүх
[засварлах | кодоор засварлах]Эрт дээр үе
[засварлах | кодоор засварлах]Аман дүрслэл (аман яриа, уламжлал, цуу яриа) нь мэдээ, түүхийн хамгийн эртний дамжуулагч юм. Эртний иргэншлүүд бичгийн тогтцыг бодож олох үед дээр нь мөр гарах бараг бүх зүйлс--чулуу, цавуун самбар, модны холтос, үйс, металл--бичихэд хэрэглэгджээ. Египтэд цагаан толгойн дагуу бичих тогтоц МЭӨ 1800 онд бүрэлдэх эхэн үедээ үгс цэг тэмдэггүйгээр, тусдаа бус (scripta continua) бичигдэж байв. Зүүнээс баруун руу, баруунаас зүүн рүү, эсвэл хоёулангаар (нэг мөрийг зүүнээс баруун руу, дараагийнхийг эсрэгээр г.м.) нь бичигдэж байв.
Бид номыг уншсанаар оюун ухаанаа илүү их хөгжүүлж өгдөг. Уншихаа боливол сэтгэхээ болино хэмээн нэрт сэтгэгч Д.Дидро хэлсэн байдаг. Номгүй хүний цээж нэг харанхуй гэж Монгол ардын аман зохиол ертөнцийн гуравт дурддаг. Хүн номыг хэр их уншина төдий чинээгээр сэтгэж, хэр бага уншина харин төдий чинээ сэтгэх чадвар нь муудаж байдаг юм. Хүн номтой харилцахдаа цэвэр нямбай түүнийгээ урж таслахгүй сайхан цэвэрхэн хэрэглэх хэрэгтэй.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Үндсэн
[засварлах | кодоор засварлах]- Зохиолч
- Ибүүк
- Independent bookstore
- Номын сан
- Номын санч
- Номын жагсаалт (номын нэрээр)
- Номын жагсаалт (зохиолчийн нэрээр)
- Номын жагсаалт (төрлөөр)
- Номын жагсаалт (шагнал ба нэр хүндээр)
- Номын жагсаалт (хэвлэгдсэн оноор)
- Хориотой номын жагсаалт
- Хүүрнэл зохиолын жагсаалт
Ном ангиллын тогтоц
[засварлах | кодоор засварлах]- Dewey Decimal Classification (DDC)
- Library of Congress Classification (LCC)
- Chinese Library Classification (CLC)
- Universal Decimal Classification (UDC)
Тэмдэглэл ба лавлах
[засварлах | кодоор засварлах]