Jump to content

Өнгө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өнгөгүйгээр хүн аливаа зүйлийг тодорхойлоход маш бэрхшээлтэй болно
Хадмал
Монгол үсгээр
буриад кирилл.үнгэ
монгол кирилл.өнгө
халимаг кирилл.өңг

Өнгө гэдэг нь хүнд харагдаж буй мэдрэмж бөгөөд улаан, шар, хөх, хар зэргээр ангилна. Гэрлийн спектр, хүний нүдэн дэх гэрэл мэдрэгч эстэй харилцан үйлчлэлцсэнээр өнгө үүсдэг байна. Өнгө нь гэрлийн эх үүсвэр ба гэрэл тусаж буй объект, материалын физик шинж чанараас, өөрөөр хэлбэл тухайн материалын гэрэл шингээлт, ойлголт зэргээс хамаарна.

Гэрлийг судладаг ухааныг хроматик гэж нэрлэх нь бий. Энэ шинжлэх ухаан нь хүний нүд ба тархи өнгийг мэдрэх, материалын өнгө, урлагийн өнгөний онол, үзэгдэх гэрлийн муж дахь цахилгаан соронзон цацаргалтын физик шинж зэргийг судална.

Өнгөний монгол уламжлалт нэр, бэлгэдэл
өнгө монгол уламжлалт нэр өнгийн бэлгэдэл
улаан шунх Баяр цэнгэл, баатарлаг зориг, сүр жавхаа илтгэсэн дулаан хурц өнгө.
улбар шар хонд Баяр цэнгэл, баатарлаг зориг, сүр жавхаа илтгэсэн дулаан хурц өнгө.
цэнхэр тэн Үргэлж мөнх, үнэнч бат, тогтвортойн бэлгэдэл. Хэзээч хувиршгүй шударга зөөлөн, тайван өнгө.
хөх арам Үргэлж мөнх, үнэнч бат, тогтвортойн бэлгэдэл. Хэзээч хувиршгүй шударга зөөлөн, тайван өнгө.
нил энгэсэг Үргэлж мөнх, үнэнч бат, тогтвортойн бэлгэдэл. Хэзээч хувиршгүй шударга зөөлөн, тайван өнгө.
ногоон ногоон Хөгжил цэцэглэлт, сайн сайхан, амар амгалан, урт нас, идэр залуугийн бэлгэдэл. Сэрүүн, тайван өнгө.
шар шар Үржин дэлгэрч, өсөн бойжих, эрдэнийн сан, баян чинээлэг, эрх дарх, үхэшгүй мөнх, хайр дурлалын бэлгэ тэмдэг болдог дулаан өнгө.