АНУ-ын цэргийн академи

Вест Поинт цэргийн академийн сүлд

Вест Поинт АНУ-ын цэргийн академи (англи. United States Military Academy), мөн Вест Поинтын академи буюу Вест-Пойнт (англи. West Point) — АНУ-ын Холбооны цэргийн дээд боловсролын алдартай байгууллага. АНУ-ын цэргийн 5 академийн ууган нь юм.

Энэхүү академи нь Нью Йорк хотоос умард зүгт 80 км-т Хадсон голын эрэг дээрх үзэсгэлэнт газар, Нью-Йорк мужийн Вест Пойнт хотод байрладаг бөгөөд ойролцоогоор 65 км² талбайтай дэлхийн хамгийн том кампусуудын нэг юм.

Академийн төв хотхон бараг бүхэлдээ түүхэн дурсгалт газар, барилга байгууламжтай бөгөөд АНУ-ын хамгийн ууган армийн музей байрладаг тул жуулчдын хөл тасардаггүй ажээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Академийн умард хэсэг

Академийн суурин дээр 1778 онд АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны шийдвэрээр цэргийн цайз барьжээ. Зураг төслийг польшийн цэргийн офицер Тадеуш Костюшко боловсруулсан байна. Их Британийн флотын хөлөг онгоцуудыг Хадсон голын дагуу нэвтрүүлэхгүй байх явдал чухал байсан тул голын дээгүүр урт том гинж татсан байв. Энэхүү цайз нь Америкийн хувьсгалын дайны үеэр чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Тус академи өөрөө 1802 онд анх байгуулагдсан. 1817-1833 онд тус академийн ахлах ахлагч нь тус академийн "эцэг" гэгддэг хурандаа Силванус Тэйер (англи. Sylvanus Thayer; 1785—1872) байв. Түүний байгуулсан боловсролын тогтолцооны гол онцлог нь танхимын цөөн тооны хичээл, бие дааж гүйцэтгэх гэрийн даалгавар их байв. 1826 онд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон ч цэргийн кадетууд зул сарын баяр зохион байгуулж архи хэрэглэж үймээн самуун болж байжээ. Энэхүү сургалтын систем өнөөг хүртэл үргэлжилж байна. Инженерийн ажилд ихээхэн ач холбогдол өгдөг байна. 19-р зууны эхний хагаст Вест Пойнтыг төгсөгчид АНУ-ын ихэнх зам, гүүр, төмөр замын зураг, төслийг өөрсдөө хийсэн байна.

Дэлхийн 1-р дайны дараа академийн ахлах захирагч Дуглас МакАртур биеийн тамир, спортод ихээхэн ач холбогдол өгч, "Кадет бүр тамирчин байх ёстой" гэсэн уриа дэвшүүлж байжээ.

1964 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон тус академийн оюутны тоог 2529 байсныг 4417 болгон нэмэгдүүлсэн бол дараа нь 4000 болж цөөрсөн ч сүүлд дахин 4400 болж нэмэгджээ.

1976 оноос эхлэн эмэгтэйчүүдийг тус цэргийн академид суралцахыг зөвшөөрсөн байна.

Элсэлт[засварлах | кодоор засварлах]

Академид сурах хүн шууд сургуульд өргөдөл гаргах ёстой бөгөөд дээр нь ихэвчлэн Конгрессын гишүүнээс элсэх албан ёсны хүсэлт-дэмжлэг авах ёстой. Оюутнууд бэлтгэл офицерын статустай бөгөөд "кадет" гэж нэрлэгддэг. Цэргийн академийн сургалтын төлбөрийг бүхэлд нь АНУ-ын армиас гаргадаг бөгөөд үүний хариуд кадетууд төгсөөд цэргийн алба хаах үүрэг хүлээдэг байна. Жил бүр тус академийг 1000 орчим кадет төгсөж, 2-р дэслэгч цол хүртдэг байна. Академийн сурагчид “Кадет хүн худал хэлэхгүй, хуурч мэхлэхгүй, хулгайлахгүй бөгөөд үүнийг бусдаасаа шаардана” гэж Кадетийн нэр төрийн дүрэмд заасаныг чанд сахидаг байна.

Одоогоор АНУ-ын Конгрессын гишүүд, дэд ерөнхийлөгч тус бүр тус академид таван кадет элсүүлэх эрхтэй байдаг байна. Тэдний нэг нь төгссөн болон бусад өөр шалтгааны улмаас орхисон тохиолдолд Конгрессын гишүүн нэг буюу хэд хэдэн хүнийг сул суудалд нэр дэвшүүлэх эрхтэй байдаг байна. Хэрэв тэр хэд хэдэн хүнийг санал болговол тэдний хооронд сонгон шалгаруулалт зохион байгуулдаг. Нэг нь сургалтад тохиромжтой гэж үзвэл автоматаар хүлээн авна. Энэ үйл явц нь ихэвчлэн өргөдөл гаргах, нэг буюу хэд хэдэн эссэ бичих, зөвлөмжийн захидал илгээх зэрэг юм.

Түүнчлэн жил бүр офицеруудын хүүхдүүдэд 100, үүрэг гүйцэтгэгчдэд 170, бэлтгэл офицерын бэлтгэл ангийн курсантуудад 20, дайн байлдааны үйл ажиллагаанд амь үрэгдсэн, хүнд шархадсан, хөгжлийн бэрхшээлтэй болон сураггүй алга болсон хүмүүсийн хүүхдүүдэд 65 эрх олгодог байна. Түүнчлэн жил бүр гадаадын 20 орчим кадет сонгон шалгаруулж авдаг байна.

Академид элсэхийг хүсэгчид 17-22 насны хооронд байх бөгөөд гэрлээгүй, хүүхдийн тэтгэлэг төлдөггүй байх ёстой ажээ.

Сургалт 4 жил үргэлжилнэ. Академийн төгсөгч бакалаврын зэрэг авч, дараа нь 5 жил АНУ-ын армид алба хаах үүрэг бүхий бага дэслэгч (хоёр дэслэгч) цол хүртдэг. Тус академийг жил бүр 900 орчим дэслэгч төгсдөг.

Зохион байгуулалт[засварлах | кодоор засварлах]

1 бригад (4000 кадет) нь 4 полк (1000 кадет) бүрдэнэ. Полк нь 2 батальон (500 кадет)-оос бүрдэнэ. 1 батальон нь 4 ротоос (120 курсант) бүрдэнэ. 1 рот нь (30 кадет) 4 багаас бүрдэнэ. 1 баг (7 кадет) -аас хэсгээс бүрдсэн. 1 хэсэг нь 2-3 хүнээс (2-3 кадет) бүрдэнэ.