Жорж Вашингтон

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жорж Вашингтон
George Washington
Жорж Вашингтон

Бүрэн эрхийн хугацаа: 1789 оны 4 сарын 301797 оны 3 сарын 4
Дэд ерөнхийлөгч: Жон Адамс

Төрсөн: 1732 оны 2 сарын 22
Британийн Америк, Виржинийн Колони, Вестморланд дүүрэг
Нас барсан 1799 оны 12 сарын 14
АНУ, Виржини, Маунт Вернон
Улс төрийн нам: байхгүй
Эхнэр (нөхөр): Марта Вашингтон
Гарын үсэг George Washington signature.svg

Жорж Вашингтон (1732 оны 2 сарын 22 - 1799 оны 12 сарын 14 ) нь Америкийн Нэгдсэн Улсын улс төрч, анхны Ерөнхийлөгч юм.

Өсвөр үе[засварлах]

Вашингтон 1732 оны 2 сарын 22-нд АНУ-ын Виржини мужид төржээ. Тэднийх Виржинид боолын тариалангийн аж ахуй эрхлэн, сүүлд бас уурхайн ажилд оролцож байлаа. Вашингтоныхон дунд зэргийн сурвалжит айл байв. Түүний эцэг Августин Вашингтон болон эх Мэри Болл Вашингтон нар Англиас гаралтай ажээ.

Вашингтон бага насны ихэнх цагаа Стаффорд дахь Фэрри фирм дээр өнгөрөөсөн болно. Эцэг Августин нь түүнийг 11 настайд нас барж, 14 настай том ах Лоурэнс аавынхаа ажлыг хүлээн авчээ. Лоурэнс эцгийнхээ өв хөрөнгийн ихэнхийг залгамжлан авсан ба тариалангийн газраа Маунт Вернон хэмээн нэрлэсэн байна. Вашингтон Фэрри фирмээ өв залгамжилжээ. Вашингтон, Лоурэнс 2 нэг эцэгтэй ч өөр өөр эхийн хүүхдүүд байсан. Том ах нь гэрлэсэн бөгөөд хадам аав нь болох Гүн Фэрфакс Вашингтоны зан төлөв бүрдэхэд нөлөө үзүүлсэн гэдэг. Тэрээр өсвөр насандаа хэмжил зүй сурж, төрж өссөн Виржини мужийн газрын хэлбэр, тогтоцын талаар нэгд нэггүй мэддэг болсон байна. 1748 оноос Тариалангийн газрын эзний хувьд ажлын туршлага хуримтлуулан, Blue Ridge уулын баруун талаарх газрын хэмжилтэд урилгаар очиж оролцсон байна. 1749 онд Фэрфакс лордын дэмжлэг бас байснаар шинэхэн байгуулагдсан Culpeper харъяат газрын хэмжилзүйч болсон нь анхны олон нийтийн удирдах албан тушаал байв. Энэ ажлаас олсон орлогоор Шенандоны хөндийд шинэ газар худалдан авсан бөгөөд Виржини муж дахь эзэмшил нь тэлж томрох эхлэл болжээ. Мөн энэ үедээ ах Лоурэнсийн нөлөөгөөр Виржинигийн баруун хэсгийн газрыг ашиглах зорилготой байгуулагдсан Охайо компанийг сонирхох болов. 1751 онд сүрьеэ өвчтэй байсан Лоурэнс газар сэлгэн биеэ эмчлэхээр Барбадос уруу явсан ба Вашингтон хамт явжээ. Вашингтон цэцэг өвчин тусах боловч эдгэрсэн. Өвчний дараа нүүрэнд нь сорви үлдсэн байна. 1752 оны 7 сард Лоурэнс нас барав. Вашингтон эхэн үедээ ахынхаа Маунт Вернон дахь газрыг түрээслэж байгаад сүүлд өвлөн авах болжээ. 1752 оны сүүлээр Виржини мужийн шинэ захирагч Роберт Динвиди цэргийн армийг 4 хэсэгт хуваасан ба Вашингтон нэгийг нь хариуцан авч цэргийн бэлтгэл сургуулилт хийлгэх болно. 1753 онд Динвиди, Францын армийн хүч, үзэл бодлыг тандах зорилгоор Вашингтоныг одоогийн Пеннсилвани муж уруу илгээн зурвас дамжуулав. Энэ нь францчуудыг Охайо дахь ажиллагаагаа зогсоохыг шаардсан утгатай байсан ба мэдээжийн хэрэг үл тоомсорлогдон, үүний дараа Америк дахь 2 хүчтэй гүрний мөргөлдөөн олон улсын хэмжээний дайн өдөөхөд хүргэжээ.

Франц-Индианы дайн[засварлах]

1754 онд Францын армид тавьсан шаардлага нь эрс эсэргүүцэгдсэн ба Вашингтон Францын армийн 10-аад хүнийг буудан алжээ. Үүнийхээ хариуд эргээд Францын цэргийн хүчинд ялагдсан ба Виржинид буцаж ирсэн Жорж албан тушаалаасаа огцров. Гэвч түүний энэхүү ялагдсан жижиг тулаан эцсийн дүнд Франц-Индианы дайн эхлэхэд хүргэжээ. 1755 онд Вашингтон Английн цэргийн армитай хамтрав. 1758 онд Францын армийг хөөн зайлуулсан байна. Тэр жилдээ Вашингтон армийн албанаасаа буун хойшхи 16 жилийг Виржини дэх Тариалангийн газрын эзэн болон улс төрчийн ажил хийж өнгөрүүлжээ.

2 дайны хооронд[засварлах]

Франц-Индианы дайны үеэр чөлөөгөөр хариад байхдаа Марта хэмээх бэлэвсэн эмэгтэйтэй танилцсан байна. Танилцаад 3 долоо хоноход 2-хон удаа уулзаад л гэрлэх санал тавьжээ. Хоёулаа 27 настай байсан бөгөөд 1759 оны 1 сарын 6-нд Мартагийн гэрт хуримын ёслолоо хийсэн байна. Дөнгөж гэрлэсэн хосууд Mаунт Вернон уруу нүүсэн бөгөөд Вашингтон дээд зиндааны газрын эзэн, улс төрийн нөлөө бүхий язгууртны амьдрал өнгөрөөж байв. Марта болон түрүүчийн нөхрийн дундаас төрсөн 2 дагавар хүүхдийг Вашингтон хайрлаж халамжлан өсгөжээ. Марта, Вашингтон 2-ын дундаас хүүхэд гараагүй байна. Урьд цэцэг өвчнөөр өвдсөн болон дараа нь сүрьеэ туссан зэргээс үргүй болсон байх магадлалтай гэгддэг. Марта чинээлэг, эд хөрөнгөтэй байсан ба Вашингтон үүнийг улам арвижуулан нийгэмд нөлөө бүхий байр суурьтай болжээ. Гэрлэх үед Мартагийн эзэмшил болох 73км2 газрын 3-ны 1-ийг авсан ба бусдыг 2 хүүхдийн төлөө харж хариуцаж байв. Түүний дараа үе үе өөрийн нэр дээр газар худалдан авч, мөн Франц-Индианы дайны шагнал болгон одоогийн Виржини дэх газрын зөвшөөрлийг авчээ. 1775 он хүртэл Маунт Вернон 2 дахин том буюу 26км2 болж 100 хүртэл боолтой болсон байлаа.