Абрахам де Муавр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Абрахам де Муавр

Абрахам де Муавр
Төрсөн 1667 оны 5 сарын 26 (1667-05-26)
Витри-ле-Франсуа, Шампэйн, Франц
Нас барсан 1754 оны 11 сарын 27 (87 насалсан)
Лондон, Англи
Оршин суугаа улс Flag of England.svg Англи
Үндэстэн Flag of France.svg Франц
Салбар Математикч
Төгссөн сургууль Саумурын Академи
Харкурын Коллеж
Эрдмийн ажлын зөвлөх Жак Озанам
Юугаараа алдаршсан Де Муаврын томъёо
Де Муавр-Лапласын теорем
Үзүүлсэн нөлөө Исаак Ньютон

Абрахам де Муавр (фр. Abraham de Moivre, 1667 оны 5 сарын 26-нд Францын Шампэйн мужийн Витри-ле-Франсуа-д төрж, 1754 оны 11 сарын 27-нд Английн Лондонд нас барсан) нь Францын математикч, комплекс тоо ба тригонометрийн холбоог илтгэсэн де Муаврын томъёо болон нормаль тархалт, магадлалын онолын судалгааны ажлуудаараа алдаршсан эрдэмтэн юм. Тэрээр Исаак Ньютон, Эдмунд Халли, Жэймс Стирлинг нартай нөхөрлөдөг байв.

Де Муаврын магадлалын онолоор бичсэн Боломжийн сургаал хэмээх ном нь мөрийтэй тоглоомчдод ихээхэн үнэлэгддэг аж. Де Муавр мөн nФибонначчийн тооны φ-гийн n зэргээр илэрхийлсэн дөхөлтийг гаргаж авдаг Бинэгийн томъёог анх олсон хүн билээ.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр