Аврелиан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ромын эзэн хаан Аврелианы цээж баримал

Аврелиан (Англи хэл:Aurelian; Латин хэл:Lucius Domitius Aurelianus) (215 онд төрж, 275 онд Византийн ойролцоо нас барсан.) Ромын эзэн хаан (МЭ 270 – 275 он). Балканаас гаралтай байж магадгүй гэгддэг Аврелиан нь эзэн хаан Клавдий II нас барж, түүний ах богино хугацаанд төр барьсны дараа хаан ширээнд суужээ. Тэрээр эзэнт гүрнийг дахин нэгтгэж, халдан түрэмгийлэгчдийг няцааж, бослогуудыг номхотгохын зэрэгцээ улс орныхоо зүүн болон умард мужуудыг хамгаалж, умадад Германчуудыг ялж, Европт Ромын эрх мэдлийг дахин сэргээсэн тул реститютор орбис (“Орчлонг дахин сэргээгч”) хэмээн алдаршжээ. Тэрээр Ромыг тойруулан шинэ хэрэм бариулж, ядууст хүнс тараахыг нэмэгдүүлсэн ч мөнгө, шашны шинэтгэлүүд нь бүтэлгүйсэн байна. Перс рүү аян хийх үеэр Өөрийнх нь итгэж байсан цэргийн дарга нар амийг нь хороожээ.

Гадаад холбоосууд[засварлах]