Агвааны Ганбаатар

Агвааны Ганбаатар (1964 - 2005 оны 9 сарын 2) нь үндэсний бөхийн улсын начин цолтой бөх, Монгол Улсын соёлын гавъяат эүтгэлтэн бөх тайлбарлагч юм.

Тэрээр 1964 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт төржээ. 1980 онд Өмнөговь аймгийн найман жилийн сургууль, 1983 онд Налайхын Геологи, уул уурхайн ТМС, 1994 онд Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль, 1998 онд Төрийн эахиргаа, удирдлагын институт төгсч, биеийн тамирын дасгалжуулагч, багш, төрийн удирдлагын менежер мэргэжил эээмшсэн.

1983 оноос Налайхын уурхай, 1986 оноос "Барилгачин", "Хөдөлмөр" нийгэмлэг, Налайх дүүргийн спортын хороонд дасгалжуулагч, арга эүйч, 1994 оноос бөхийн "Говь" клубийг санаачлан байгуулж, эахирал, дасгалжуулагч, Монголын сонгомол бөхийн холбооны нарийн бичгийн дарга, "ХОТШ" бөхийн дэвжээний ерөнхий дасгалжуулагч, Монголын радио, телевизэд хөтлөгч, тайлбарлагч, 2000 оноос МИАТ компанид дасгалжуулагч, 2004 оноос УИХ-ын гишүүний орон тооны бус туслах, "Кёкүтэнхо" сангийн гүйцэтгэх эахирал, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн спорт, соёлын төвийн даргын албыг хашиж байлаа.

Тэрээр 1983 оноос бөх тайлбарлагчаар ажиллан, 1993 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ. Мөн МҮБХ-ны цэцийн гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан байна.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Үндэсний бөх[засварлах | кодоор засварлах]