Адэли оцон шувуу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Адэли оцон шувууу
Manchot Adelie - Adelie Penguin.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Оцон шувуу хэлбэртэн
Овог: Оцон шувууныхан
Төрөл: Pygoscelis
Зүйл: P. adeliae
Латин нэр
Pygoscelis adeliae
(Hombron & Jacquinot, 1841)
Pygoscelis adeliae

Адэли оцон шувуу (Pygoscelis adeliae) нь Антарктид болон ойр орчмын арлуудад амьдардаг нэг зүйлийн оцон шувуу юм. 1830 онд Францын эрэлчин Жюль Дюмон Дюрвиль эдгээр оцон шувууг эхнэрийнхээ нэрээр Адэли хэмээн нэрлэснээр ингэж дуудагдах болжээ.

Гадаад төрх[засварлах]

Адэли оцон шувуу нь дундаж хэмжээтэйд орох ба 46-75 см өндөр, 3.9-5.8 кг жинтэй. Нүүр, толгой, нуруун хэсэг нь хар ба цээж, гэдэс нь цагаан өнгийн өдтэй. Гол онцлог нь нүдийг хүрээлсэн цагаан цагариг ба хошууны уг хэсгийг бүрхсэн урт өд нь юм. Энэхүү өд нь хошууны ихэнх хэсгийг халхалсан байдаг. Сүүл нь бусад оцон шувуутай харьцуулахад ялимгүй урт ажээ.

Зан ааш[засварлах]

Бусад оцон шувуудын адил олноороо сүрэглэн амьдарна. Өөрийн үүрнээс нь чулуу хулгайлахыг завдсан нэгэндээ ширүүн, түрэмгий хандан хөөдөг байна.

Идэш тэжээл[засварлах]

Адэли оцон шувуу загас, сам хорхой, арваалжаар хооллоно. Эсрэгээр тэдний гол дайсан нь алуурчин халим болон далайн ирвэс ажээ.

Үржил[засварлах]

Өмнөд туйлын зуны эхэн сар болох 10 сард үржлийн үе эхлэх ба жижиг чулуу цуглуулж овоолон үүр засдаг. Хэдий зуны улирал ч хүйтэн цас, бороо орох тул өндөг нь цасны хайлсан ус зэрэгт хүрвэл үхэх аюултай. Иймд жижиг чулууг чадах чинээгээр өндөр овоолон үүр засна. Гэвч чухал үүрэгтэй чулуу нь ховор олдох тул хоорондоо булаалдан тэмцэл үүсдэг байна.

Эм нь өндөглөсний дараа эр нь дарах ба эм оцон шувуу хоол тэжээл хайн далайд гарна. 35 хоноод өндөг хагаран бор өнгийн өдтэй дэгдээхэй гарч ирдэг. 3-4 долоо хоног эцэг эх нь ээлжлэн идэш тэжээл зөөнө. Хүйтнээс гадна дэгдээхэйн гол дайсан нь далай тэнгисийн махчин шувууд юм.


Галлерей[засварлах]