Ажал Шамс-ал-Дин Омар

Саид Ажал Шамс-ал-Дин Омарын хөшөө. Юньнань муж.

Саид Ажал Шамс-ал-Дин Омар (Перс: سید اجل شمس‌الدین عمر بخاری; хятад: 赛典赤·赡思丁; pinyin: Sàidiǎnchì Shànsīdīng; англи. Sayyid Ajall Shams al-Din Omar al-Bukhari:- 1211 онд төрсөн–1279 онд нас барсан)- Монголчуудын байгуулсан Юань улсыг төлөөлөн өмнөд Юньнань мужид анхны захирагч байсан юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Шамс ал-Дин нь Төв Азийн, Бухараас (одоогийн Узбекистан) иран гаралтай, лалын шашитан бөгөөд Хорезмийн хүн байжээ. Хорезмийн шах, монголчуудын хооронд болсон дайны үеэр Чингис хаан довтлоход Саид Ажал Шамс ал-Дин Омарын гэр бүлийнхэн бууж өгчээ. Түүнийг Али ибн Аби Талиб ба Бошигтын удам угсаа гэж үздэг бөгөөд Саид Ажаллын эцэг нь Камал ал-Дин, өвөг нь Бухарын Шамс ал-Дин Омар байсан гэдэг.

Маршалл Брумхоллын (англи. Marshall B. Broomhall, хятад: 海恩波; 1866 – 1937) үзэж буйгаар "Бухарын уугуул байсан Шамс ад-Дин нь Мохаммедын (хорин долоо дахь үеийн) удам". Саид нь Мөнх хааны Сычуанийг байлдан дагуулахад оролцож, логистикийн ажлыг хариуцаж байв. Тэрээр Янжин (одоогийн Бээжин) дахь Юань гүрний Төрд алба хааж байжээ.

Хожим нь тэрээр 1259 онд Эзэн хааны санхүүг хариуцаж 1274 онд Дали улсын хаант улсыг байлдан дагуулсны дараа Хубилай хаан түүнийг Юньнань руу захирагчаар илгээсэн байна. Түүнийг нас барсны дараа Жунги (忠懿) хэмээн нэрлэх болжээ. Хожим нь эзэн хааны ордноос түүнд "Сяньяны хунтайж" (咸陽王) цол, нас барсны дараа Жунхуй (忠惠) хэмээх нэр хайрласан ажээ.

Юаньши (Yuanshi) буюу "Юань улсын түүх" эх сурвалжид монголчуудад үйлчилж байсан лалын шашинтнуудын нэр хүндтэй өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн намтар түүх олон байдаг. СXXV бүлэгт бид 赛典赤·赡思丁 Sai-dien-chi shan-sse-ding-ийн намтарыг 烏馬兒 Wu-ma-r гэж нэрлэдэг юм. Тэрээр Хуй-хуй бөгөөд 别菴伯爾 Бие-ан-бо-р овгийн удам юм. Түүний улсад Sai-dien-ch'i нь хятад хэл дээрх 貴族 (язгууртан гэр бүл) гэсэн утгатай. Sai-dien-ch'i -гийн урт намтар байдаг.

Бодлого[засварлах | кодоор засварлах]

Марко Поло, Рашид ад-Дин нар Юань гүрний үед лалын шашинтнууд ихээр суурьшдаг байсан бөгөөд Рашид ад-Дин зөвхөн лалын шашинтнууд оршин суудаг хотыг “Ячи Их хот” /Yachi/ хэмээн нэрлэсэн тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Ячи хот бол Дали хот (Та-ли) байсан гэж үздэг. Дали олон Хуй хүмүүстэй байсан.

Түүхч Жаклин Армижо-Хусейн бичихдээ Саид Ажал Шамс ал-Дин: "Төв Азийн лалын шашинтан, Хятад дахь монголчуудад үйлчилж, Юньнаньд соёл иргэншил авчирсан нь” сэдвээр диссертацидаа Саид Ажаллын Күнзийн үзэл ба Хятад үндэстний бус нийгэм, бүлгүүдийг Хятадын соёл, ялангуяа Хятадын хамгийн том угсаатны бүлэг болох Хан үндэстний хэл, нийгмийн хэм хэмжээ, соёл, угсаатны онцлогт шингээх бодлогын талаар бичжээ. Баруун өмнөд Хятад дахь Күнз ба Исламын боловсролын гарал үүсэл: Юанийн үеийн Юньнань, Хятад дахь Монголчуудын дор үйлчилж буй Бухараас ирсэн лалын шашинтны хятад ба барууны түүх судлал дахь хятаджуулах ба күнзийн үзэл. Тэрээр Даксуэкси сүм, Шиан хотын их сүм зэрэг олон сүмийг засч, барьжээ. Сиань дахь Даксуэкси гудамжны сүм нь 1523 онд босгосон хөшөөтэй бөгөөд түүний хийсэн шинэчлэл, сүмийн бүтээн байгуулалтыг илтгэж байна.

Саид Ажаллыг 1279 онд нас барсны дараа түүний хүү Насир ал-Дин Юньнань мужийн захирагч болжээ.