Алаг шунгаач

Алаг шунгаач
Эрэгчин (Bucephala clangula americana)
Эрэгчин (Bucephala clangula americana)
Эмэгчин
Эмэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Дэд овог: Merginae
Төрөл: Bucephala
Зүйл: B. clangula
Латин нэр
Bucephala clangula
(Карл Линней, 1758)
Subspecies
  • B. c. clangula

(Евразийн)

  • B. c. americana

(Америкийн)

Ижил утгатай нэршил

Clangula clangula


Алаг шунгаач (Bucephala clangula) нь Нугасныхан овгийн дундаж хэмжээний шувуу юм.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Нисэж байна, Оттавад.
Хос
Bucephala clangula

Нас бие гүйцсэн эрэгчин нь 45-52 см, 888-1400 гр жинтэй, эмэгчин нь 40–50 см ба 500-1182 гр жинтэй болно. Тэд алтан шар өнгийн нүдтэй. Эрэгчин шунгаач ногоон солонготой хардуу толгой, нүдийг тойрсон дугуй цагаантай, нуруу нь харавтар, хүзүү, гэдэс нь цагаан юм. Эмэгчин шунгаач бор толгой, саарал биетэй. Тэдний хөл нь улбар шар байна.

Алаг шунгаач Канад, АНУ, Скандинав болон Оросын хойд хэсгээр, гол нууранд амьдарна. Модны нүх, хонхорт үүр засдаг. Шотландад тэдэнд үүр бэлдэж өгөх нь их бөгөөд үүнээс үүдэн аажмаар тоо толгой нь сэргэж байгаа аж. Мөн Их Британий нууранд энэ шувуу нь түгээмэл таарна. Тэнд мөн энэхүү шувууны тоо толгойг өсгөх, жилийн турш нутаглан амьдруулах зорилгоор үүр байршуулан бэлдэх ажиллагаа явагддаг.

Алаг шунгаач 43.3х59.3 мм хэмжээтэй, 64 гр жинтэй өндөг гаргана. Эмэгчин нь ганцаар өндгөө дарах ба 28-32 хоног зарцуулна. Дэгдээхэй нь бусад эмэгчин шунгаач болон Буурал шунгуур зэрэг шувуунд алуулах нь их ажээ. Тэд нисэж суртал 55-65 хоног болдог байна.


Энэ шувуу нь усан доор шумбаж сэлэн хоол тэжээл олж иддэг. Жилийн турш идэх зүйлийн 32% нь хавч хэлбэртэн, 28% нь усны шавьж, 10% нь нялцгай биетэн байдаг аж. Мөн загас, өндөг зэрэг нь чухал тэжээл болно. Үүний эсрэг тэд янз бүрийн махчин шувууд, харцага, шар шувуу, бүргэд, эмэгчин болон дэгдээхэй нь баавгай , үен, усны булга , илбэнх зэрэг амьтдын хоол болдог.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Bucephala clangula – Викимедиа дуу дүрсний сан