Америк матар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Америк матар
Crocodylus acutus mexico 02-edit1.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn2.3 VU.svg
Эмзэг (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хэвлэр явагч
Баг: Crocodilia
Овог: Матрынхан
Дэд овог: Crocodylinae
Төрөл: Crocodylus
Зүйл: C. acutus
Латин нэр
Crocodylus acutus
(Cuvier, 1807)
Амьдрах бүс.
Амьдрах бүс.

Америк матар (Crocodylus acutus) нь ерөнхийдээ Америк тивийн төв хэсгээр нутаглана. Энэхүү матар нь Америк тивийн 4 зүйл матраас хамгийн өргөн тархсан нь юм. Бусад зүйлийн матруудтай харьцуулахад том биетэй бөгөөд 6.1 м хүрдэг. Америк матар нь АНУФлорида, Эл Сальвадор, Куба, Гайти, Коста Рика, Колумб, Ямайка, Венесуэл, Перу, Гондурас, Никарагуа, Панам, Доминикан, Гватемал улсын нутагт таарна.

Биеийн бүтэц[засварлах]

Америк матар нь урт хүчирхэг сүүл, богино 4 хөл, уртавтар эрүү хоншоортой. Хамар, нүд, чих нь толгойн орой дээр байрлах тул биеийн бусад хэсгээ усанд далдлан, олзондоо дөхөж ойртоод гэнэт довтолдог. Тэд хуурай газар гол төлөв хэвлээр гулсаж буй мэт мөлхөн явах ч, заримдаа биеэ газраас хөндийрүүлэн 4 хөл дээрээ гүйж чадах ба томхон матар 16 км/ц хүртэл хурдалдаг байна. Усанд сэлэхдээ 32 км/ц хүртэл хурдалж чадах боловч удаан үргэлжлэхгүй.

Америк матар хүйтэнд тэсвэр муутай учир хойд зүгт хол тархаагүй гэгддэг.

Хэмжээ[засварлах]

Дөнгөж өндөгнөөс хагарсан матрын зулзага 22 см урт, 60 гр жинтэй байдаг. Нас бие гүйцсэн эр матар дундажаар 4 м урт, 382 кг ба эм нь 3 м урт, 173 кг жинтэй.

Коста Рика дахь Тарколэс голд 5-6 м урт том америк матрууд хэдэн арваараа байх ба жуулчдын очиж үзэх дуртай газрын нэг ажээ.

Идэш тэжээл[засварлах]

Бусад матрын адил мах идэштэн бөгөөд загас, шувуу, хөхтөн, яст мэлхий, хавч, хорхой, мэлхий, дун гэх мэтээр хооллодог. Заримдаа үхсэн амьтны сэг иддэг байна.

Энэ зүйлийн нас бие гүйцсэн эр матарт байгаль дээр хүнээс өөр дайсан үгүй ажээ.


Гадаад холбоос[засварлах]

Викизүйлд Crocodylus acutus-тай холбоотой мэдээлэл байна.
Commons
Викимедиа дуу дүрсний сан: Америк матар