Анадырь гол
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Анадырь (орос. Ана́дырь) нь Сибирийн алс зүүн хойд хэсгээр урсах гол бөгөөд Берингийн тэнгисийн Анадырийн буланд цутгадаг. Голын ихэнх хэсэг нь Чукоткын Автономит тойргийн нутгаар урсдаг. Анадырь голын ай сав нь Чукоткын Анадырь дүүргийг бүрдүүлдэг.
1,146 км урттай бөгөөд усаа цуглуулах талбай нь 191,000 км². Аравдугаар сараас тавдугаар сарын сүүлч хүртэл хөлдүү байдаг бөгөөд цас хайлж урсах зургаадугаар сард хамгийн их урсацтай байна.