Асада Мао

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Асада Мао
2010 оны ДАШТ-д шан гардаж зогсоо Асада Мао
2010 оны ДАШТ-д шан гардаж зогсоо Асада Мао
тамирчны танилцуулга
Төрсөн өдөр 1990 оны 9 сарын 25 (1990-09-25) (23 настай)
Төрсөн газар Япон улсын Айчи аймгийн Нагоя хот
Улс, орон Япон Япон
Тамирчин эмэгтэй уран гулгагч

Япон улсын тамирчин, эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын дэлхийн хошой (2008, 2010) аварга Асада Мао (японоор 浅田 真央 - asada mao; англиар Mao Asada; оросоор Мао Асада) 1990 оны 9 сарын 25-нд Япон улсын Айчи аймгийн Нагоя хотод төржээ. Асадо Мао 3-9 настайдаа балет бүжиж байгаад эгч Асада Майн хамтаар уран гулгалтаар хичээллэх болжээ. 2004 оноос багачуудын, 2006 оноос томчуудын уран гулгалтын тив, дэлхийн медаль хүртэх болсон. Түүнээс хойш олимпийн (2010) мөнгө, ДАШТ-ий хоёр алт (2008, 2010), ДАШТ-ий мөнгө (2007), дөрвөн тивийн АШТ-ий (2008-2013 оны хооронд) 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль зүүжээ.