Атласын нуруу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Атласын нуруу

Атласын нуруу нь Африк тивийн зүүн хойд хэсэгт байрлах ба Эртний Грекийн домогт гардаг аврага биет Атлас бурхны нэрнээс ийнхүү нэрлэгдэх болсон.

Баруунаас зүүн тийшээ Маррокогоос Алжираар дамжаад Тунис хүртэл 2400км урттай тогтсон уулархаг нуруу юм. Хамгийн өндөр цэг нь Маррокогийн баруун урд хэсэгт байрлах Тубкал оргил бөгөөд далайн түвшнээс дээш 4167м өндөр юм.

Маррокод байрлах Атласын нуруу нь 4 хэсэгт хуваагдах ба хойноосоо урагш нь нэрлэвэл Риф, Дунд Атлас, Өндөр Атлас, Эсрэг Атлас юм.

Алжирт бол Атласын тал хээр нутгийг хоорондоо хавчсан хойд хэсэг нь Тэл-Атлас урд хэсэг нь Сахарын-Атлас гэж нэрлэгдэх 2 хэсгээс бүрддэг.