Барселона (хөлбөмбөгийн баг)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Барселона
10barca logo.jpg
Бүтэн нэр Барселона Хөлбөмбөгийн Баг (Futbol Club Barcelona)
Хоч нэр L'equip blaugrana (баг)
Culers буюу Culés (хөгжөөн дэмжигчид)
Blaugranes буюу Azulgranas (хөгжөөн дэмжигчид).
Байгуулагдсан 1899 оны 11 сарын 29
Цэнгэлдэх хүрээлэн Камп Ноу, Барселона
(Багтаамж: 98,772)
Дарга Хосеп Бартомю
Менежер Херардо Мартино
Лиг Ла Лига
2013–14 Ла Лига, 1
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Барселона Хөлбөмбөгийн Баг (кат. Futbol Club Barcelona) нь 1899 онд Жоан Гамперын удирдлага дор үүсгэн байгуулагдсан, Испанийн Ла Лигад харьяалагддаг хөлбөмбөгийн баг юм. Багийн үндсэн өмсгөл нь Блауграна буюу цэнхэр, улаан өнгөөс бүрддэг. ФЦ Барселона багийн уриа нь "Mes que un club" буюу "Багаас ч эрхэм зүйл" гэсэн уриатай. 1930-1970-аад оны хооронд Испанийн удирдагч Франкогийн дарангуйлал дор хүнд хэцүү цагийг туулсан ч өдгөө дэлхийн шилдэг багуудын нэг болжээ.

ФЦ Барселона нь дэлхийн 2 дахь баян хөлбөмбөгийн баг ба 1955 оноос хойш Европын тэмцээнүүдэд тасралтгүй оролцож буй цорын ганц баг юм.

Барселона баг Испаний аварга шалгаруулах тэмцээн буюу Ла Лигт 21 удаа, Испаний эзэн хааны цомд 25 удаа, Испаний супер цомд 9 удаа, УЕФА Аваргуудын Лигт 4, УЕФА Европын лигт 4, Дэлхийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд 1 удаа түрүүлсэн.


Түүх[засварлах]

ФЦ Барселона багийн үүсэл (1899-1922)[засварлах]

1899 оны 10-р сарын 22-нд Ханс Гампер Лос Депортес сонинд хөлбөмбөгийн баг байгуулах тухай зарлал нийтэлсний дагуу 11-р сарын 29-нд Ханс Гампер болон 11 тоглогч нэгдэн хөлбөмбөгийн Барселона багийг үүсгэн байгуулжээ. Эдгээр 11 тоглогч нь Уолтер Уайлд (багийн анхны дарга), Луйс ДэОссо, Бартомеу Террадас, Отто Канцл, Отто Майер, Энрик Дукал, Пере Габот, Карлес Пухол, Жозеп Льобет, Жон Парсонс болон Уильям Парсонс нар байлаа.

Барселона баг гараагаа амжилттай эхэлж Каталоны цом болон Эзэн хааны цомд амжилттай оролцжээ. 1902 онд Барса Макайагийн цомд түрүүлж анхны цомоо хүртээд зогсохгүй Испанийн эзэн хааны цомын шигшээд Бизкаяа(одоогийн Атлетик Бильбао) багт ялагдаж, 2-р байранд орсон байна. Гэсэн ч багийн санхүүгийн байдал муудаж, 1905 оны Каталоны Лигт түрүүлснээс хойш ямар нэг цом авсангүй. Жоан Гампер клубын ерөнхийлөгчөөр 1908 онд сонгогдсон бөгөөд 1908-1922 оныг хүртэл 25 жил багийн ерөнхийлөгчөөр ажилласан байна. Түүний хийсэн гол ажлуудын нэг бол Барсаг өөрийн цэнгэлдэх хүрээлэнтэй болгосон явдал байв.

1909 оны 3-р сарын 14-нд Барселона багийн " Камп де ла Индустриа " нэртэй цэнгэлдэх 8000 хүний суудалтайгаар нээгджээ. 1910-1914 онд Барселона баг Пиренейн цомд оролцов. Энэ үед баг албан ёсны хэлээ Испани хэлнээс Каталан хэл рүү өөрчилсөн цагаас Барса Каталан үндэстний билэг тэмдэг болжээ.

Барселона баг илүү олон гишүүн, дэмжигчтэй болж (1922 он гэхэд 20000 дэмжигчтэй болсон) шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах хөрөнгөтэй болжээ. Баг "Лес Кортс" хэмээх 22000 үзэгчийн суудалтай (хожим 60000 болж өргөжсөн) цэнгэлдэх хүрээлэнтэй болов. Х.Гамперийн үед Барселона баг Каталоны цомд 11, Эзэн хааны цомд 6, Пиренейн цомд 4 удаа түрүүлэв. Энэ нь Барсагийн анхны "алтан үе" билээ.

Ривера, Бүгд найрамдах засаглал болон иргэний дайны үе (1923-1957)[засварлах]

1925 онд Риверагийн засаглал тогтож, багийн цэнгэлдэхийг 6 сар хааж Жоан Гамперийг ерөнхийлөгчөөс огцруулав. Энэ нь багийн ур чадвар, амжилтад нөлөөлж байлаа. 1930 онд багийн үүсгэн байгуулагч Гампер сэтгэл зүй, хөрөнгө мөнгөний асуудлаас болж амиа хорложээ.

Тэд Хосеп Сколагийн дор тоглолтоо үргэлжлүүлж 1930, 1931, 1932, 1934, 1936, 1938 онуудад Каталоны цомд түрүүлсэн боловч үндэсний хэмжээн дэх амжилтыг нь хүчээр дарж байлаа. 1936 онд Испанид иргэний дайн эхэлжээ. 1937 онд Барселона хот агаарын дайралтанд өртөж ФЦ Барселона багийн төв байр бөмбөгөнд өртжээ. Үүнээс хэдэн сарын дараа Франкогийн дарангуйлал тогтож Каталаны туг далбааг хорьж, багуудыг Испани нэрээс бусад нэр ашиглахыг хоригложээ. Барселона баг нэрээ Ц.Ф Барселона болгон өөрчилж, багийн тэмдгээс Каталаны далбааг хасчээ.

1943 онд Барса өөрийн заналт өрсөлдөгч Реал Мадрид багтай Генераллизмын цомын хагас шигшээд таарав. Эхний тоглолт Барселона багийн Лес Кортс цэнгэлдэхэд болсон бөгөөд Барса 3-0-р хожив. Мадридад болсон хариу тоглолтын өмнө Барсагийн бэлтгэлийн өрөөнд Франкогийн "зөвхөн түүний дэглэмийн дагуу тогло" гэсэн тушаал ирэв. Реал Мадрид уг тоглолтод 11-1 харьцаатай өрсөлдөгчөө ялжээ. Хүнд хэцүү цаг ирсэн ч ЦФ Барселона баг 1940, 50-д онуудад амжилттай тоглож байв. 1945 онд тэд дасгалжуулагч Хосеп Самитерийн хамтаар анхны Ла Лигийн түрүүгээ авчээ. 1948, 49 онуудад дахин түрүүлж, мөн тэр жилдээ Латин цомд түрүүлэв. 1950 онд хожим Барсагийн хамгийн шилдэг тоглогч гэгдэх болсон Ладислав Кубала багт тоглож эхэлжээ. 1952 онд тэд 5 цомыг (Ла лиг, Генераллизмын цом, Латин цом, Эва Дуерт болон Мартини Россын цом) хүртэв.

1951 онд Барселона багийн хөгжөөн дэмжигчид Франкогийн дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн гаргав. Энэ нь Барсаг Каталоны нэр төр төдийгүй эрх чөлөөний төлөө тэмцэгчид гэдгийг харуулсан байна.

Ц.Ф Барселона баг (1957-1978)[засварлах]

Barcelona stadium seen from above. It is a large and asymmetrically shaped dome.
Багийн цэнгэлдэх хүрээлэн Камп Ноу хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгээр 1957 онд босов.[1]

1960 онд Барселона багийн залуу тоглогч Луис Суарес Европын оны шилдэг хөлбөмбөгчин болов. 1959 онд Ла лиг болон Хот хоорондын тэмцээнд түрүүлж 1961 онд Европын цомын хагас шигшээд Реал Мадрид багийг хожсон боловч шигшээ тоглолтод Бенфикад 2-1 -р хожигдсон байна.

Барселона багийн "Камп Ноу" хэмээх шинэ цэнгэлдэх хүрээлэн 1957 онд баригдаж дуусав. 1960-д онд Барса Ла лигт Реалын ноёрхлын улмаас төдийлөн амжилт гаргаж чадсангүй. Харин 1968 оны Сантьяго Бернабеуд болсон Генерализмын цомын (Эзэн хааны цом) шигшээ тоглолтод Франкогийн өмнө Реалыг 1-0 -р буулган авчээ. 1974 онд Франкогийн ноёрхол эцэс болж баг урьдын нэр болох ФЦ Барселона нэрээ эргүүлэн авч, багийн үндсэн тэмдгээ дахин сэргээжээ.

1973 онд Барса Иохан Круифф хэмээх голланд тоглогчийг тухайн үеийн дээд үнэ болох 920000 фунт стерлингээр Аякс багаас авчээ. Түүнийг Реал Мадрид авахаар ярилцсан ч Круифф Франкогийн багт тогломооргүй байна гэснээр Барселоныг зорьжээ. Круифф, Асенци, Карлес, Сотил гэсэн гол тоглогчидтой ФЦ Барселона баг 1973-74 оны Ла лигийн түрүүг хүртэж, Реалыг талбай дээр нь 3-0-р бут ниргэжээ. Круифф 1973 онд Европын оны шилдэг хөлбөмбөгчин болжээ. Тэрээр энэ шагналыг Барсад тоглож байхдаа 2 удаа хүртсэн тоглогч юм.

Нуньес ба сэргэлтийн жилүүд (1978-2000)[засварлах]

Хосеп Нуньес ФЦ Барселоны ерөнхийлөгчөөр 1978 онд сонгогдов. Франкогийн дэглэм дууссан тул Нуньес өөрийн багаа дэлхийн хэмжээний баг болгох зорилт тавилаа. Круиффыг авсны дараа Нуньес 1979 оны 10 сарын 20-нд багийнхаа залуучуудын академийг байгуулав. Барселоны залуучуудын багаас олон од тоглогч төрөн гарсан бөгөөд мөн үүний хажуугаар Марадона, Ривальдо, Роналдо гэх мэт тоглогчдыг эгнээндээ нэгтгэж байсан.

1979 оны 5 сарын 16-нд ФЦ Барселона УЕФА-гийн цомд анх удаагаа түрүүллээ. 1982 оны 6-р сард 5 сая еврогоор Диего Марадонаг Барса авсан байна. Тэр улиралдаа дасгалжуулагч Меноттигийн удирдлага дор Ла лигт түрүүлж, Реал Мадридийг 3-0 -р хожив. Марадона багт тийм ч удаан үлдсэнгүй, Наполи багт очжээ. 1984-85 онд гол тоглогч Германы Бернд Шустерийн ачаар Ла лигт түрүүлэв. 1986 оны Европын цомын шигшээд Барса харамсалтайгаар Румыны багт торгуулийн цохилтоор хожигджээ.

photo of Johan Cruyff
Иохан Круифф Барселоны дасгалжуулагчийн хувиар Ла Лигад 4 дараалж түрүүлсэн юм.

1988 онд Иохан Круифф Барсад дасгалжуулагчаар эргэн ирж, "Мөрөөдлийн баг"-ийг бүрдүүлжээ. Испанийн Хосеп Гуардиола, Хосе Бакеро, Бегиристейн болон дэлхийн хэмжээний одод болох Рональд Куман, Михаэл Лаудруп, Ромарио, Христо Стойчков нарыг нэгтгэжээ. Тэд Ла лигт 1991-94 онд дараалан түрүүлж , 1991-92 оны Аваргуудын лигийн шигшээд Сампдориа багийг ялж, анхны түрүүгээ авжээ. 11 цомд түрүүлснээр Круифф Барсагийн хамгийн шилдэг дасгалжуулагч болжээ.

1996 онд дасгалжуулагчаар Бобби Робсон томилогдож Бразилын Рональдог багтаа авав. Гэсэн ч тэр дасгалжуулагчийнхаа адил багт ердөө 1 жил үлдэж, Интер клубыг зорив. Луи Ван Гааль шинэ дасгалжуулагчаар томилогдож багтаа Луиш Фигу, Патрик Клюйверт, Ривалдо зэрэг оддыг багтаа авчрав.

1998-99 оны улиралд Барса эзэн хааны цом, Ла лигт түрүүг хүртэв. Ривалдо тэр жилдээ Европын шилдэг хөлбөмбөгчин болсноор Барсагаас энэ шагналыг хүртсэн 4 дэхь тоглогч болжээ.

Лапортагийн эрин үе (2000-2010)[засварлах]

buck-teethed footballer
Багийн маркетингийн алба Роналдиньогийн нэр хүндийг ашигласан стратеги боловсруулан хэрэгжүүлж байв.[2]

Нуньес болон Ван Гаалийг халагдсаны дараа Барселона багийн дэд ахлагч Португалийн Луиш Фигуг Каталан даяар дэмжиж өөрсдийн баатраа мэт хүндэлж байтал Фигу заналт өрсөлдөгч Реал Мадридын тоглогч болжээ. Үүнд багийн хөгжөөн дэмжигчид дургүйцэн, Фигуг Камп Ноуд ирэх бүрт заналхийлэн, таагүй уур амьсгалаар хүлээн авч байв.

2003 онд ФЦ Барселона Хуан Лапорта хэмээх залуухан шинэ ерөнхийлөгчтэй болов. Тэрээр дасгалжуулагчаар Голландын тоглогч байсан Франк Райкаардыг томилжээ.Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид Испанийн шилдэг залуу тоглогчидтой цуг сайн тоглож Барселона багийн амжилт ахисаар байв. 2004-05 оны улиралд Барса Ла лиг болон Испанийн супер цомд түрүүлж, багийн хагас хамгаалагч Роналдиньо ФИФА-н оны шилдэг оны хөлбөмбөгчин болжээ.

Файл:The six Barça cups .jpg
2009 онд Барселона багийн хүртсэн зургаан цом.

2005-06 онд Барса уг амжилтаа давтан Аваргуудын лигийн шигшээд Арсеналыг 2-1 -р хожсоноор 2 дахь удаагаа Аваргуудын лигийн түрүүг авсан байна. 2006-07 оны улиралд тэд ямар нэгэн цом хүртэж чадсангүй. Багийн гол тоглогч Самуэль Это'о улирлын турш бэртлийн улмаас тоглосонгүй. 2007-08 онд тэд өмнөхийн адил улирлыг цомгүй үдэв. Үүний дараа Франк Райкаард халагдаж, оронд нь Барса Б багийн дасгалжуулагч Хосеп Гуардиола томилогдов.

Барса 2009 онд Эзэн хааны цомд түрүүлж тус цомыг хамгийн олон удаа хүртсэн баг болов. Мөн Испанийн Ла лиг болон Супер цомд түрүүлжээ. 2008-09 оны Аваргуудын лигийн шигшээд Манчестер Юнайтедийг 2-0 -р ялж 3 дахь удаагаа энэ цомыг хүртэв. 2009 оны Европын супер цомд Шахтёрыг хожиж улс болон Европын супер цомд давхар түрүүлсэн анхны баг болов. 2009 оны 12-р сард Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж 1 жилд 6 цом хүртсэн гайхалтай амжилт үзүүлсэн. 2009-10 оны улиралд ФЦ Барселона баг Ла лигт 99 оноо авч бүх цагийн дээд амжилтыг тогтоожээ.

Лапортагийн төгсгөл, Сандро Росселийн эрин (2010-оноос)[засварлах]

2010-11 оны улиралд Испаний Ла Лигад 96 оноо аван гурав дахь улиралаа дараалан түрүүлэв. 2011 оны 4-р сард Эзэн хааны цомын шигшээ тоглолтод Реал Мадридад 1-0 харьцаатай ялагдав. 2011 оны 5-р сарын 28-нд Уэмбли цэнгэлдэхэд Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд Манчестер Юнайтедийг 3-1 -р хожин Европын Цомын 4 дэх түрүүгээ авав.


Тоглогчид[засварлах]

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах]

1-р баг[засварлах]

2012 оны наймдугаар сарын 21-ны байдлаар.

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1 Испани GK Виктор Вальдес
2 Испани DF Мартин Монтояа
3 Испани DF Жерар Пике
4 Испани MF Сеск Фабрегас
5 Испани DF Карлес Пуйоль (ахлагч)
6 Испани MF Шави (дэд ахлагч)
7 Испани FW Педро Родригес Ледесма
8 Испани MF Андрес Иньеста
9 Чили FW Алексис Санчес
10 Аргентин FW Лионель Месси (гутгаар ахлагч)
11 Бразил FW Неймар
12 Мексик MF Жонатан Дос Сантос
13 Испани GK Хосе Мануэль Пинто
Д. Байрлал Тоглогч
14 Аргентин MF Хавьер Маскерано
15 Испани DF Марк Бартра
16 Испани MF Серхио Бускетс
18 Испани DF Жорди Альба
20 Нидерланд MF Ибрахим Афеллай
21 Бразил DF Адриано
22 Бразил DF Даниэл Алвес
23 Испани FW Исаак Куэнка
24 Испани DF Андрей Фонтас
25 Камерун MF Алекс Сонг
- Испани MF Муниеса

Зээллэгээр явсан[засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
Бразил DF Хэнрикэ
Д. Байрлал Тоглогч
Бразил FW Кейррисон

Эшлэл[засварлах]

  1. Ball, Phil. p. 111.
  2. Ferrand, Alain; McCarthy, Scott. p. 110.

Гадны холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Барселона хөлбөмбөгийн баг»