Роналдиньо

Роналдиньо
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Роналдо де Ассис Морейра
Төрсөн огноо 1980 оны 3 сарын 21
Төрсөн газар Порто Алегре, Бразил
Биеийн өндөр 1.82 м
Тоглодог байрлал Жигүүрийн довтлогч, Хагас хамгаалагч
Клубын мэдээлэл
Одоогийн клуб Фламенго
Дугаар 10
Тоглосон клубууд
Он Баг Тоглосон тоо
(Гоол)
1998–2001
2001-2003
2003-2008
2008-2011
2011-
Гремио
Пари Сен-Жермен
Барселона
АС Милан
Фламенго
44 (21)
55 (17)
145 (70)
76 (20)
31 (14)
Үндэсний шигшээ
1999-одоо Бразил
93 (33)

‡ Шинэчилсэн нь
2011 оны 12 сарын 31


Роналдиньо буюу Роналдиньо Гаучо[1] гэж алдаршсан Роналдо де Ассес Морейра (порт. Ronaldo de Assis Moreira, 1980 оны 3 сарын 21-нд Порто Алегред төрсөн) нь Бразилын хөлбөмбөгчин бөгөөд өдгөө АС Милан багт тоглодог, Бразилын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн гишүүн. Үеийнхэн дундаа хамгийн авьяаслаг хөлбөмбөгчдийн нэг гэгддэг[2]. Чөлөөт цохилтын мастер тэрээр гайхалтай хууралтын чадвартай билээ.

Роналдиньо гэдэг нь португал хэлээр "Бяцхан Роналдо" гэсэн утгатай бөгөөд өөр нэгэн алдартай хөлбөмбөгчин Рональдог Бразилд Роналдиньо гэж дууддаг байсан тул "Гаучо" хэмээх хочоороо нутагтаа алдаршжээ. Рональдо Европт очихдоо өөрийн нэрээ хэрэглэх болсон бол Роналдиньо мөн адил Европ руу шилжихдээ Гаучо гэх хочоо гээжээ.

Милан руу шилжихээсээ өмнө тэрээр Пари Сен-Жермен болон Барселона багуудад тоглож байсан бөгөөд 2006 онд Аваргуудын лигт түрүүлж, 2005 онд Баллон д'Ор буюу Европын шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртжээ. Роналдиньо 2007 оны 1 сард Испанийн иргэншилтэй болсон[3].

Шигшээ багийнхаа хамт 2002 онд дэлхийн аварга цолыг хүртсэн бол 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

Парис Сэйнт-Жермэйн
  • УЕФА Интэртото Цом(1): 2001
Барселона
  • Ла Лига(2):2004-05, 2005-06
  • Испаний Супер Цом(2): 2005, 2006
  • УЕФА Аваргуудын Лиг(1): 2005-06
Шигшээ баг
  • Копа Америка(1): 1999
  • Дэлхийн Аварга(1): 2002
  • Тив хоорондын цом(1): 2005
Хувийн шагнал
  • Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин(2): 2004, 2005
  • Европын шилдэг хөлбөмбөгчин(1): 2005

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Ronaldinho". Talk Football. Retrieved 2008-06-22.
  2. "Archive copy". Archived from the original on 2010-01-15. Retrieved 2010-08-08.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. Ronaldinho Becoming the Face of Soccer, Jack Bell, nytimes.com, March 26, 2007. Retrieved March 26, 2007.