Хосеп Гуардиола

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жосеп Гуардиола
Guardiola 2010.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Жосеп Гуардиола и Сала
Өндөр 1.80 м (5 фут 11 инч)
Тоглодог байрлал Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч
Залуучуудын баг
Гимнастик Манреса
1983–1990 Барселона
Насанд хүрэгчдийн баг*
Он Баг Гараа (Гоол)
1990–1992 Барселона Б 59 (5)
1990–2001 Барселона 263 (6)
2001–2002 Брешиа 11 (2)
2002–2003 Рома 4 (0)
2003 Брешиа 13 (1)
2003–2005 Ал-Ахли 36 (7)
2005–2006 Дорадос 10 (1)
Нийт 378 (17)
Үндэсний шигшээ
1991–1992 Испани U21 2 (0)
1992–2001 Испани 47 (5)
1995–2005 Каталони 7 (0)
Дасгалжуулсан багууд
2007–2008 Барселона Б
2008–2012 Барселона
* Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан.
† Гараа (Гоол).
Олимпийн медаль
Эрэгтэй хөлбөмбөг
Flag of Spain.svg Испани-ыг3 төлөөлж
Алт Барселона 1992 Баг

Жосеп "Пеп" Гуардиола и Сала (кат. Josep "Pep" Guardiola i Sala; 1971 оны 1 сарын 18-нд Каталон, Барселона, Сантпедорт төрсөн) нь Испанийн хөлбөмбөгийн менежер бөгөөд хуучин тоглогч юм. Гуардиола хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан бөгөөд замналынхаа ихэнх хугацааг өдгөө удирдаж буй Барселона багтаа өнгөрөөжээ. Тэрээр Барселона багийг анх удаа Европын цомд хүргэсэн Йохан Круйффын мөрөөдлийн баг-ийн бүрэлдэхүүнд багтаж байв. Гуардиола мөн Италид Брешиа Кальчио, Рома; Катарт Ал-Ахли; Мексикт Дорадос де Синалоа багуудад тоглож байв. Мексикт тоглож байх үедээ дасгалжуулагчийн мэргэжил эзэмшжээ. Олон улсын тавцанд тэрээр Испани, Каталонийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байв.

Зодог тайлаад Барселона Б багийн дасгалжуулагчаар ажиллах болов. 2008 оны 5 сарын 8-нд Барселонагийн ерөнхийлөгч Хоан Лапорта Франк Райкаардын дараагийн нэгдүгээр багийн менежерээр Гуардиолаг томилсноо зарлажээ. 2008 оны 6 сарын 5-нд албан ёсоор гэрээ байгуулж, үүрэгт ажилдаа орсон[1]. Менежерийн хувиарх анхны улиралдаа Барселонаг Ла Лига, Копа дел Рэй, Аваргуудын Лигт түрүүлүүлж, гурван цом хүртсэн бөгөөд УЕФА Аваргуудын Лигт түрүүлсэн хамгийн залуу менежер болжээ. Дараагийн улиралд Гуардиола болон Барселоа баг Испанийн Супер цомд Атлетик Бильбаог, УЕФА Супер цомд Шахтар Донецк, ФИФА Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Эстудиантес багийг ялж түрүүлснээр нэг жилд менежер хүний хувиар хүртэж болох 6 цомыг бүгдийг хүртжээ.

2011 оны 9 сарын 8-нд Гуардиолад Каталаны парламентаас түүний амжилтыг үнэлж, парламентийн алтан медаль олгожээ[2].

2012 оны 4 сарын 27нд хэвлэлийн бага хурал дээр Барсаг орхих болсоноо мэдэгдэж, түүний туслах Тито Виланова Барсаг дасгалжуулахаар болсон юм

Үзүүлэлт[засварлах]

Баг Лиг Цом Тив Бүгд
Улирал Баг Лиг Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Испани Лиг Копа дель Рэй Европ Бүгд
1990–91 Барселона Ла Лига 4 0 1 0 0 0 5 0
1991–92 26 0 3 0 11 0 40 0
1992–93 28 0 5 1 6 0 39 1
1993–94 34 0 5 0 9 0 48 0
1994–95 24 2 4 0 6 0 24 2
1995–96 32 1 7 0 7 1 46 2
1996–97 38 0 8 0 7 1 53 1
1997–98 6 0 3 0 5 0 14 0
1998–99 22 1 3 0 1 0 26 1
1999–00 25 0 0 0 0 0 25 0
2000–01 28 2 4 3 8 0 40 4
Итали Лиг Коппа Италиа Европ Бүгд
2001–02 Брешиа Серие А 11 2 2 0 - - 13 2
2002–03 Рома 4 0 3 1 1 0 8 1
Брешиа 13 1 3 1 - - 16 2
Катар Лиг Катарын Эмирийн цом Ази Бүгд
2003–05 Ал-Ахли Катар Старс Лиг 18 2 9 3 9 2 36 7
Мексик Лиг Цом Хойд Америк Бүгд
2005–06 Синалоа Примера Дивизион 10 1 6 1 4 0 20 2
Бүгд Испани 263 6 43 4 71 2 384 11
Итали 28 3 8 2 1 0 37 5
Катар 18 2 9 3 9 2 36 7
Мексик 10 1 6 1 4 0 20 2
Нийт 319 12 66 10 85 4 470 26

[3]

Испанийн шигшээ баг
Огноо Гараа Гоол
1992 2 1
1993 5 0
1994 7 1
1995 0 0
1996 5 1
1997 4 1
1998 0 0
1999 9 0
2000 8 1
2001 7 0
Нийт 47 5

Эшлэл[засварлах]

  1. Rijkaard until 30 June; Guardiola to take over FC Barcelona, 8 May 2008
  2. Noticies 3/24. TV3. September 09, 2011-д хандсан.
  3. Josep Guardiola Sala - International Matches Rec.Sport.Soccer Statistics Foundation, 1 December 2002

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Хосеп Гуардиола