УЕФА Аваргуудын Лиг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Аваргуудын Лиг (англ. UEFA Champions League) нь Европын Хөлбөмбөгийн Холбооны гишүүн орнуудын багуудын дунд жил болгоны 9-р сараас дараа жилийн 5-р сар хүртэл зохиогддог олон улсын тэмцээн юм. 1955 онд ЕХБХ-ын Аваргуудын цом (European Cup) нэртэйгээр мэндэлж, 1992 оноос одоогийнхоо нэрээр зохиогдох болсон.

Европын багуудын хоорондох хамгийн том тэмцээн бөгөөд өөрийн улсын дээд лигтээ дээгүүр байр эзэлсэн багууд л оролцдог тул дэлхий даяар сонирхон үздэг билээ. Тус тэмцээний түрүү баг нь ФИФА Багуудын Дэлхийн Цомд өрсөлдөх эрхийг олж авдаг. Гэхдээ Аваргуудын лигийн тэргүүн багийг шууд дэлхийн тэргүүн багаар нэрлэх хүмүүс олон байдаг.

Тэмцээний зарчим[засварлах]

Улс тус бүрээс оролцох багийн тоо[засварлах]

ЕХБХ-ийн гишүүн орнуудыг дотоодын лигийн өмнөх жилийн тэмцээнд эхний байруудыг эзэлсэн багууд оролцох эрхтэй бөгөөд тухайн улсад хэдэн эрх оногдох нь УЕФА-гийн гишүүн орнуудын чансаанаас хамаарна.

  • ЕХБХ чансаа 1-3-р байр: 4
  • 4-6-р байр: 3
  • 7-15-р байр: 2
  • 16 буюу түүнээс хойших байр: 1

Үүнээс гадна Аваргуудын лигийн өмнөх жилийн аварга баг оролцох эрхтэй боловч энэ тохиолдолд нэг улсаас оролцох багийн тоог 4-өөс хэтрүүлэх ёсгүй. Өөрөөр хэлбэл, ЕХБХ чансаагаар 4 буюу түүнээс хойш байр эзэлдэг улсын баг тус тэмцээнд түрүүлбэл дараа жил тус улсыг төлөөлөн оролцох эрхтэй багуудын тоо 1-ээр нэмэгдэнэ.

Гадаад холбоос[засварлах]