Бавари Мюнхен

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бавари Мюнхен
Бүтэн нэр Fußball-Club Bayern München e. V.
Хоч нэр Der FCB (The FCB)
Die Bayern (Баваричууд)
Die Roten (Улаанууд)
Байгуулагдсан 1900 оны хоёрдугаар сарын 27-нд
Цэнгэлдэх хүрээлэн Аллианц Арена
(Багтаамж: 69,901)
Дарга Ули Хёнесс
Менежер НидерландЛуи ван Галь
Ахлагч НидерландМарк ван Боммел
Лиг Бундеслиг
2009–10 Бундеслиг, 1 дүгээр байр
Вэбсайт Клубын вэбсайт
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Хөлбөмбөгийн Бавари Мюнхен баг (герм. Fußball-Club Bayern München) нь Германы хөлбөмбөгийн баг бөгөөд Бавари мужийн Мюнхен хотыг төлөөлөн спортын уралдаан тэмцээнүүдэд оролцдог «Бавари Мюнхен» спортын төрөлжсөн багийн нэрийг өндөрт өргөж яваа нь хөлбөмбөгийн баг нь юм. «Бавари Мюнхен» баг нь «Германы аварга шалгаруулах тэмцээнд» 22, «Германы цомд» 15 удаа түрүүлсэн Германы хөлбөмбөгийн өнгийг тодорхойлогч хамгийн шилдэг баг юм.

Бавари баг 152,000 гишүүнтэй.[1] Багийн харьяалалд шатар, гандбол, сагсан бөмбөг, гимнастик, боулинг, ширээний теннисээр дагнасан салбар нэгжүүд байх ба шүүгчдийн болон идэвхитэн гишүүдийн 1,100 хүний бүрэлдэхүүнтэй баг арын албыг нь хариуцдаг ажээ.[2]

Агуулга

[засварлах] Түүх

«Бавари» багийнхан.

1860 онд «Мюнхен-1860» хөлбөмбөгийн баг байгуулагдсан нь Бавари хотдоо анхных байв. Түүнээс хойш 1900 оны хоёрдугаар сарын 27-нд буюу 40 жилийн дараа тус хотод байрлах гимнастикийн «MTV 1879» гэх нэгдэлийн дэргэд гишүүнчлэл бүхий «Бавари» баг Берлин хотын харъяат Франц Йон болон түүний арван нөхдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байв. Төд удалгүй Германы хөлбөмбөгийн холбоонд (DFB) арван нэг дэх гишүүн болж элсэхдээ нэр давхардсан тул нэршилээ «Бавари Мюнхен» болгож байв. Анхны тоглолтоо 1900 оны дөрөвдүгээр сарын 4-нд Тэйлор гэгч Англи мэргэжилтэнгээр удирдуулан хийж өрсөлдөгчөө 7-1 харьцаагаар ялж байв. Оюутан залуусаар эгнээндээ элсүүлсэнээр энэ багийн мэргэжлийн гараа эхэлсэн гэдэг. 1900–01 оны улирлаас эхлэн «Германы Өмнөд хэсгийн АШТ-д» оролцох болсон Бавари багийнхан тодорхой амжилтыг үзүүлэн тоглосоор 1910-11 оны улиралд шинэ тутам байгуулагдсан "Крайскласс" буюу гуравдугаар дивизийн анхны гишүүнээр элсэж анхны лигт нь түрүүлж Дэлхийн I дайныг эхлэх хүртэлх хугацаанд дахин түрүүлж чадаагүй юм.[3][4]

Дайны дараахь он жилүүдэд Бавари багийнхан хэд хэдэн удаа бүсийн тэмцээнүүд түрүүлээд авсаны нэгэнд «Германы Өмнөд хэсгийн АШТ-ий» түрүүг дурдах нь зүй.[3][5] Улсынхаа аваргаар 1932 онд «Айнтрахт» багийг «Франкфурта-на-Майне» цэнгэлдэхэд нь 2-0 харьцаагаар ялж шалгарч байв. Германы хамгийн том тэмцээнд ийн түрүүлсэнийх нь учир төр засгийн удирдагчдын хяхалт хавлага Бавари багийг ерөнхийлөгч Ландауэр болон дасгалжуулагч Рихард Домби нараар нь дамжуулан нөлөөлж баг хэсэгтээ уналтанд орсон юм. Адольф Гитлер болон Гестапийнхны дэмжлэгийг нэн хүлээдэг «Шальке-04» баг энэ хооронд бүхий л түрүүг авч байсаныг дурдах юун.[6]

Бавари Мюнхен багийнхан Бундеслигт өрсөлдсөн анхны улирлаа гуравдугаар байрт шалгарч «Германы цомд» түрүүлсэн юм. Дараагийн жил нь буюу 1967 онд Европын цомтой багуудын цомын тэмцээнд амжилттай сайн тоглосоор Шотландын Рейнжерс багийг Зепп Майер, Герд Мюллер болон Франц Беккенбауэрын шилдэг тоглогчидтой бүрэлдэхүүнтэйгээр шигшээ тоглолтын үндсэн цагт 1-0 харьцаагаар хожиж байлаа. Баваричууд тухайн жилийнхээ тэрхүү эрчээрээ «Германы цомыг» хадгалсан ба Бранко Зебеча гэх шинэ дасгалжуулагч тус багт ирсэнээр «алтан үеийн» эхлэл тавигдсан юм. 1968-99 оны улиралд лиг болон цомд түрүүлж Бундеслигийн түүхэнд анхны «Дублийг» хийсэн түүхтэй.[7]

[засварлах] Шагналууд

  • Лигийн цом
    • Түрүү (6) (шилдэг амжилт): 1997, 1998, 1999, 2000, 2004, 2007
  • Супер цом
    • Түрүү (4) (шилдэг амжилтыг хоёр багийн хамт эзэмшдэг): 1982, 1987, 1990, 2010

[засварлах] Тоглогчид

[засварлах] Одоогийн бүрэлдэхүүн

Бавари Мюнхен багийн ахлагч Марк ван Боммел.
2010 оны 7 сарын 21-ний байдлаар.[8]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1 Герман GK Ханс-Йорг Батт
2 Бразил DF Брену
4 Нидерланд DF Эдсон Брафхейд
5 Бельги DF Даниэль ван Бюйтен
6 Аргентин DF Мартин Демичелис
7 Франц MF Фрэнк Рибери
8 Турк MF Хамит Алтынтоп
10 Нидерланд MF Арьен Роббен
11 Хорват FW Ивица Олич
16 Герман MF Андреас Оттль
17 Нидерланд MF Марк ван Боммел (ахлагч)
18 Герман FW Мирослав Клозе
21 Герман DF Филипп Лаам (1 дүгээр ахлагч)
Д. Байрлал Тоглогч
22 Герман GK Рувен Сеттэлмейр
23 Хорват DF Даниэль Праньич
25 Герман FW Томас Мюллер
26 Герман DF Диего Контенто
27 Австри MF Давид Алаба
28 Герман DF Хольгер Бадштубер
31 Герман MF Бастиан Швайнштайгер (2 дугаар ахлагч)
32 Герман MF Максимилиан Хаас
33 Герман FW Марио Гомес
35 Герман GK Томас Крафт
39 Герман MF Тони Кроос
44 Украйн MF Анатолий Тимощук

[засварлах] Хүндэтгэлийн дугаар

[засварлах] Зээллэгээр явсан

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
Герман MF Мехмет Экичи (Нюрнберг баг руу 2011 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл)
 

[засварлах] Алдартай тоглогчид

Нэр Байрлал Үндэс угсаа Бавари дахь замнал Гараа Гоол Тэмдэглэл
Хамит Алтынтоп Хагас хамгаалагч Flag of Turkey.svg Турк 2007– 50 5
Клаус Аугенталер Хамгаалагч Flag of Germany.svg Герман 1976–1991 404 52 1984–1991 оны хооронд ахлагч.
Раймонд Ауманн Хаалгач Flag of Germany.svg Герман 1982–1994 216 0 1991–1994 оны хооронд ахлагч.
Маркус Баббель Хамгаалагч Flag of Germany.svg Герман 1991–2000 182 5
Михаэль Баллак Хагас хамгаалагч Flag of Germany.svg Герман 2002–2006 107 44
Марио Баслер Хагас хамгаалагч Flag of Germany.svg Герман 1996–1999 78 18
Франц Беккенбауэр Хамгаалагч Flag of Germany.svg Баруун Герман 1963–1977 396 44 1970–1977 оныг хүртэл багийн ахлагч.
1994–2009 оныг хүртэл багийн ерөнхийлөгч.
1994-1996 оныг хүртэл дасгалжуулагч.
Пауль Брайтнер Хагас хамгаалагч Flag of Germany.svg Баруун Герман 1970–1974
1978–1983
255 83 1980–1983 оныг хүртэл багийн ахлагч.
Мартин Демичелис Хамгаалагч Flag of Argentina.svg Аргентин 2003– 169 12
Штефан Эффенберг Хагас хамгаалагч Flag of Germany.svg Герман 1990–1992
1998–2002
160 35 1999–2002 оныг хүртэл ахлагч.
Жоване Элбер Довтлогч Flag of Brazil.svg Бразил 1997–2003 169 92
Оуэн Харгривз Хагас хамгаалагч Flag of England.svg Англи 2000–2007 145 5
Оливер Кан Хаалгач Flag of Germany.svg Герман 1994–2008 429 0 2002–2008 оныг хүртэл ахлагч;
Хүндэт ахлагч.
Юрген Клинсманн Довтлогч Flag of Germany.svg Герман 1995–1997 65 31 2008–2009 оныг хүртэл ахлагч.
Мирослав Клозе Довтлогч Flag of Germany.svg Герман 2007– 83 23
Филипп Лаам Хамгаалагч Flag of Germany.svg Герман 2002– 143 4
Бриан Лаудруп Довтлогч Flag of Denmark.svg Дани 1990–1992 53 11
Томас Линке Хамгаалагч Flag of Germany.svg Герман 1998–2005 165 2
Биксан Лизаразю Хамгаалагч Flag of France.svg Франц 1997–2004
2005–2006
182 7
Лусио Хамгаалагч Flag of Brazil.svg Бразил 2004–2009 145 7
Рой Макай Довтлогч Flag of the Netherlands.svg Нидерланд 2003–2007 129 78
Лотар Маттеус Хагас хамгаалагч Flag of Germany.svg Герман 1982–1988
1992–2000
303 77 1994–1996 оныг хүртэл ахлагч.
Герд Мюллер Довтлогч Flag of Germany.svg Баруун Герман 1964–1979 427 365 1979 онд ахлагч.
Андреас Оттль Хагас хамгаалагч Flag of Germany.svg Герман 2005– 77 5
Клаудио Писарро Довтлогч Flag of Peru.svg Перу 2001–2007 174 71
Лукас Подольски Довтлогч Flag of Germany.svg Герман 2006–2009 104 26
Жан-Мари Пфафф Хаалгач Flag of Belgium (civil).svg Бельги 1982–1988 156 0
Фрэнк Рибери Хагас хамгаалагч Flag of France.svg Франц 2007– 77 24
Карл-Хайнц Румменигге Довтлогч Flag of Germany.svg Баруун Герман 1974–1984 310 162 1983–1984 оны хооронл ахлагч.
1991–2002 оны хооронд дэд ерөнхийлөгч.
2002 оноос дарга.
Майкл Румменигге Довтлогч Flag of Germany.svg Баруун Герман 1982–1988 152 44
Вилли Саньоль Хамгаалагч Flag of France.svg Франц 2000–2009 184 7
Хасан Салихамижич Хагас хамгаалагч Flag of Bosnia and Herzegovina.svg Босни ба Херцеговина 1998–2007 234 30
Мехмет Шолль Хагас хамгаалагч Flag of Germany.svg Герман 1992–2007 334 87
Бастиан Швайнштайгер Хагас хамгаалагч Flag of Germany.svg Герман 2002– 222 22
Лука Тони Довтлогч Flag of Italy.svg Итали 2007–2010 60 38
Марк ван Боммель Хагас хамгаалагч Flag of the Netherlands.svg Нидерланд 2006– 115 11 2008 оноос ахлагч.
Даниэль Ван Бюйтен Хамгаалагч Flag of Belgium (civil).svg Бельги 2006– 104 14

[засварлах] Үзүүлэлтүүд

[засварлах] Сүүлийн арван жилийн хураангуй

Улирал Эрэмбэ Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О Цом ЕвЛиг АвЛиг
2000–01 1 34 19 6 9 62 37 25 63 2R түрүүлсэн
2001–02 3 34 20 8 6 62 25 40 68 SF QF
2002–03 1 34 23 6 5 70 25 45 75 түрүүлсэн 1R
2003–04 2 34 20 8 6 70 39 31 68 QF 1/8
2004–05 1 34 24 5 5 75 33 42 77 түрүүлсэн QF
2005–06 1 34 22 9 3 67 32 35 75 түрүүлсэн 1/8
2006–07 4 34 18 6 10 55 40 15 60 3R QF
2007–08 1 34 22 10 2 68 21 47 76 түрүүлсэн SF
2008–09 2 34 20 7 7 71 42 29 67 QF QF
2009–10 1 34 20 10 4 72 31 41 70 түрүүлсэн Хоёрдугаар байр
2010–11 6 1 1 0 0 2 1 1 3 2R 1R
2010 оны 6 сарын 13-ны байдлаар.[9]

Эрэмбэ = Бундеслиг0; Т = Тоглолт; Х = Хожил; Тц = Тэнцээ; Хд = Хожигдол; ОГ = Оруулсан гоол; АГ = Алдсан гоол; ГЗ = Гоолын зөрүү; О = Оноо; Цом = Германы цом; ЕвЛиг = УЕФА Европын лиг; АвЛиг = УЕФА Аваргуудын Лиг.
in = Still in competition; — = Оролцоогүй; 1R = 1-р тойрог; 2R = 2-р тойрог; 3R = 3-р тойрог; 1/8 = Шөвгийн 16; QF = Дөрөвний нэг шигшээ; SF = Хагас шигшээ.

[засварлах] Эшлэл

  1. Jahresabschluss der FC Bayern Mьnchen AG (German). FC Bayern Mьnchen (7 November 2008). 9 November 2008-д хандсан.
  2. Other Sports. FC Bayern Munich Official Website (2007). 3 July 2008-д хандсан.
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named bayernhistory0045
  4. Schulze-Marmeling, Dietrich (2003). Die Bayern. Die Geschichte des deutschen Rekordmeisters (German хэлээр). Die Werkstatt, 30–40. ISBN 389533426X. 
  5. Schulze-Marmeling, Dietrich (2003). Die Bayern. Die Geschichte des deutschen Rekordmeisters (German хэлээр). Die Werkstatt, 51–63. ISBN 389533426X. 
  6. Schulze-Marmeling, Dietrich (2003). Die Bayern. Die Geschichte des deutschen Rekordmeisters (German хэлээр). Die Werkstatt, 101–2. ISBN 389533426X. 
  7. Schulze-Marmeling, Dietrich (2003). Die Bayern. Die Geschichte des deutschen Rekordmeisters (German хэлээр). Die Werkstatt, 155–158. ISBN 389533426X. 
  8. FC Bayern Mьnchen – First Team. fcbayern.de (2010). 21 July-д хандсан.
  9. Bundesliga Archive. Deutscher FuЯball Bund (July 2008). 14 July 2008-д хандсан.

[засварлах] Холбоос

Commons
Commons: Бавари Мюнхен - зураг, дуу, бусад юмс

Загвар:2010-11 оны УЕФА Аваргуудын Лиг

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр