УЕФА Европын лиг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
«УЕФА-гийн цом» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «УЕФА-гийн цом (салаа утга)»-аас олж болно.
УЕФА Европын лиг
Файл:UEFAEuropaLeague.png
Эхэлсэн он 1955 (одоогийн
хэлбэр нь 1972 оноос)
Хамрах хүрээ Европ (УЕФА)
Багийн тоо 48 (хэсгийн тоглолт)
+8 Аваргуудын лигийн хэс-
гийн тоглолтын дараа

160 (бүгд)
Шинэ түрүү Испани Атлетико Мадрид
(Анх удаа)
Олон түрүү Итали Ювентус
Итали Интернационале
Англи Ливерпүүл
(тус бүр 3 удаа)
2013–14 оны УЕФА Европын лиг

УЕФА-гийн цом (өмнө нь УЕФА Хот хоорондын Фэйрс цом) нь Европын хөлбөмбөгийн холбооноос жил бүр явагддаг зохион явуулдаг 1971 оноос эхлэлтэй Европын хөлбөмбөгийн клубүүдийн хооронд явагддаг тэмцээн юм. Европын хөлбөмбөгийн клубүүдийн хооронд явагддаг тус тэмцээн нь УЕФА Аваргуудын лигийн тэмцээний удаад ордог билээ. Оролцохын тулд клубүүд нь тухайн жилийн тэмцээний өмнөх улиралд дотоодын лигүүддээ амжилттай тоглосон байх учиртай.

УЕФА-гийн цом нэршил нь 2009 оны зургаадугаар сард буюу 2009-10 оны улирал эхлэхийн өмнө Европын лиг болон өөрчлөгдсөн болно.[1][2]

Хот хоорондын Фэйрс цом (англ. Inter-Cities Fairs Cup) тэмцээн дээр үндэслэгдсэн[3] байх ба 1999 онд УЕФА Цомтой багуудын цомын тэмцээн нь дангаар зохион байгуулагдахаа больж УЕФА-гийн цомтой нэгдэж байв.[4] 2004-05 оны улиралд тэмцээнийг явуулахдаа багуудыг хэсгүүдэд хуваан хэсгээсээ шалгарсан багууд хасагдах шатны тоглолт хийдэг болгосон бол 2009 онд УЕФА Интертото цомын тэмцээн нэгдэн харьцангуй өргөн цар хүрээтэй тэмцээн болж, үүнийгээ дагаад ч шалгуур нь ч өндөрссөн байна.

Испаниийн Атлетико Мадрид баг энэ тэмцээний аварга цолыг хамгаалан тоглож байгаа бөгөөд тэд Английн Фулхэм багийг 2010 оны тавдугаар сарын 12-нд шигшээ тоглолтонд ялж Европын лигт анх удаагаа түрүүлж байлаа.

Хамгийн олон түрүүг Италийн Интернационале, Ювентус болон Английн Ливерпүүл багууд тус бүр гурван удаа авч байжээ.[5]

Сонгон шалгаруулалт[засварлах]

Дотоодын лигтээ болон цомын тэмцээнд үзүүлсэн амжилтаараа холбоод бүрээ төлөөлөн гурван баг сонгон шалгаруулалтын шатны тоглолтуудад оролцох эрхтэй. Сан-Марино, Андорра болон Лихтенштейн зэрэг орнуудаас нэг баг оролцох дүрэмтэй. Ийн дөрөвдүгээр шатанд 160 баг бүрдэж 37 хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдан өрсөлдөх ба нэгээр гарсан багууд болох 37 баг цааш лигийн цомын тэмцээнээс эрх авсан 10 багийн хамтаар тоогоо тэгшитгэж 12 хэсэгт хуваагдан Европын лиг эхлэдэг. Багууд хэсэгтээ 6 тоглолтыг (талбай дээрээ 3, айлын талбай дээр 3) хийж эхний хоёроор шалгарсан хоёр баг хасагдах шатанд оролцох эрхтэй болно.

Хасагдах шатнаас шалгарсан 24 баг дээр Аваргуудын лигийн хэсгийн тоглолтын дараа хэсэгтээ гурваар шалгарсан 8 баг нэмэгдэн найман хэсэгт хуваагдан Европын цомын тэмцээний тоглолтын дүрмийн (хэсэгтээ өөр хоорондоо хоёр хоёр тоглолт хийх) дагуу тоглолтоо явуулах учиртай. Шигшээ тоглолт нь нэг тоглолтоор ялагчаа тодруулна.

Эшлэл[засварлах]

  1. "UEFA Cup gets new name in revamp", BBC Sport, 26 September 2008. 26 September 2008-нд авсан. 
  2. UEFA Inter-Cities Fairs Cup to become UEFA Cup. uefa.com. 26 September 1972-д хандсан.
  3. UEFA Cup: All-time finals. UEFA.com. 13 July 2009-д хандсан.
  4. UEFA Cup History. UEFA.com. 27 April 2008-д хандсан.
  5. Competition format. UEFA (13 July 2005). 9 July 2008-д хандсан.

Холбоос[засварлах]