Вердер Бремен

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
ГерманВердер Бремен
logo
Бүтэн нэр Sportverein Werder Bremen
von 1899 e. V.
Хоч нэр Werder
Die Grün-Weißen (Ногоон-Цагаан өнгөтнүүд)
HB (Бремен хот)
Байгуулагдсан 1899 оны хоёрдугаар сарын 4
Цэнгэлдэх хүрээлэн Везерштадион
Вердер
(Багтаамж: 42,358)
Дарга ГерманКлаус-Дитер Фишер
Менежер ГерманТомас Шааф
Ахлагч ГерманТорстен Фрингс
Лиг Бундеслиг
2009–10 3 дугаар байр – Бундеслиг
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл

Вердер Бремен (англ. Sportverein Werder Bremen) нь Германы хөлбөмбөгийн баг бөгөөд баруун хойд нутгийн Вердер мужийн «Вердер» хотоос гаралтай.

Түүх[засварлах]

Тус багийг 1899 оны хоёрдугаар сарын 4-нд «Хөлбөмбөгийн Вердер баг» (герм. Fußballverein Werder) нэртэйгээр дээд сургуулийн хэсэг оюутнууд байгуулсан гэх бөгөөд тэргүүн лигтээ дөрвөнтөө түрүүлж, зургаан удаа «Германы цомын» эзэд болж байсан Германы хөлбөмбөгийн хөгжлийн түүчээ болсон баг билээ.

Бременчүүд анх удаагаа зохиогдсон 1960 оноос эхлэлтэй «Германы цомын» тэмцээнийн 1960–61 оны улирал анхны аваргаар тодорч байсан бол Бундеслиг байгуулагдаад байсан хоёр дахь жил нь буюу 1964–65 оны улиралд түрүүлж лигийн анхны түрүүгээ авч байв.

1981 онд Бремен багийг «Бундеслигээс» унах үед Отто Реххагел гэх эрхэм дасгалжуулагчаар ирж анхны улиралдаа эргэн дээд лигт дэвшүүлж байв. Түүний удирлаган дор Бремен баг Бундеслигт 1983, 1985, 1986 онуудад хоёрдугаар байр эзэлж, 1988 онд хоёр дахь удаагаа түрүүлж бүр «Супер цомд» ч давхар түрүүлж байжээ. 1991 онд «Германы цомд» хоёр дахь удаагаа түрүүлж, 1980 болон 1990-ээд оны эхэн үеийн Германы хөлбөмбөгийн манлайлагч баг болохоо 1992 оны «Европын цомтой багуудын цомын тэмцээн» болон 1993 оны Бундеслигт гурав дахиа, «Супер цомд» хоёр дахиа түрүүлэн «Дублийг» хоёр дахь удаагаа хийн харуулсан юм. Бременчүүд Реххагелийн удирдлаган дор «Германы цомын» аваргаар гурав дахь удаагаа шалгарсаны дараах жил нь буюу 1995 онд шилдэг дасгалжуулагчаа Бавариа Мюнхен багт алдсан юм. Түүнээс хойш багийн хэмнэл амжилт нь буурч байгаатай холбогдон дөрвөн жилийн хугацаанд дөрвөн дасгалжуулагчийн нүүр үзсээр 1999 оны тавдугаар сард дасгалжуулагчаар ирсэн багийн хуучин тоглогч Томас Шааф дээр «Германы цомд» түрүүлгэсэн тул тогтон үлдсэн юм. Одоогийн дасгалжуулагч Шааф нь 2004 онд багтаа Бундеслигийн дөрөв дэх түрүүг авахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Бремен багийн Реххагел дасгалжуулагчийн дараа орох шилдэг дасгалжуулагч болсон билээ. Бремен баг 2006 онд «Лигийн цомд» анх удаагаа түрүүлж байв.

Шагналууд[засварлах]

1964–65, 1987–88, 1992–93, 2003–04
  • Бундеслиг 2: 1
1980–81
  • Германы цом: 6
1960–61, 1990–91, 1993–94, 1998–99, 2003–04, 2008–09
  • Лигийн цом: 1
2006
  • Супер цом: 4
1988, 1993, 1994, 2009
  • Кириний цом: 2
1982, 1986
  • УЕФА Цомтой багуудын цом: 1
1991–92
  • УЕФА Интертото цом: 1
1998

Тоглогчид[засварлах]

Одоогийн тоглогчид[засварлах]

2010 оны наймдугаар сарын 31-ний байдлаар[1]
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1 Герман GK Тим Визе
2 Польш DF Себастьян Бёниш
3 Финланд DF Петри Пасанен
4 Бразил DF Налдо
5 Бразил MF Белтрам
6 Герман MF Тим Боровски
7 Австри FW Марко Арнаутович
8 Герман DF Клеменс Фриц
10 Герман MF Марко Марин
14 Герман MF Аарон Хунт
15 Австри DF Себастьян Прёдль
16 Франц DF Микаэль Сильвестр
17 Босни-Херцеговин MF Саид Хусейнович
18 Герман MF Феликс Кроос
19 Герман FW Сандро Вагнер
20 Дани MF Даниэль Йенсен
Д. Байрлал Тоглогч
21 Герман GK Себастьян Мьелиц
22 Герман MF Торстен Фрингс (Ахлагч)
23 Португал FW Уго Алмейда
24 Перу FW Клаудио Писарро
27 Герман DF Никлас Андерсен
28 Герман FW Кевин Шиндлер
29 Герман DF Пер Мертесакер (Дэд ахлагч)
33 Герман GK Кристиан Фандер
35 Герман MF Флориан Фринкс
36 Герман FW Леннарт Тай
41 Герман DF Доминик Шмидт
42 Герман GK Феликс Вайдволд
43 Герман FW Паскаль Тестро
44 Герман MF Филипп Баргфреде
46 Герман FW Онур Аяик

Зээллэгээр явсан[засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
9 Швед FW Маркус Розенберг Расинг Сантандер» баг руу 2011 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл)
25 Герман MF Петер Нимайер Херта» баг руу 2011 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл)
30 Унгар FW Марки Футокс («Ингольштадт 04» баг руу 2011 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл)
45 Герман MF Тимо Пертелл («Старм Граз» баг руу 2011 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл)
Колумб FW Жон Москур («Унион Берлин» баг руу 2011 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл)
 

Алдартай тоглогчид[засварлах]

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Вердер Бремен»

Загвар:Верден Бремен багийн бүрэлдэхүүн Загвар:УЕФА Аваргуудын Лиг