Хоффенхайм (хөлбөмбөгийн баг)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хоффенхайм
115px
Бүтэн нэр Turn- und Sportgemeinschaft
1899 Hoffenheim e.V.
Хоч нэр Хоффичүүд
Байгуулагдсан 1899 оны долоодугаар сарын 1
Цэнгэлдэх хүрээлэн Райн-Неккар-Арена
(Багтаамж: 30,164)
Эзэн Дитмар Хопп
Дарга Герман Питер Хофманн
Менежер Герман Ральф Рангник
Лиг Бундеслиг
2009–10 Бундеслиг, 11 дүгээр байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл

1899 Хоффенхайм (герм. TSG 1899 Hoffenheim) нь Германы хөлбөмбөгийн баг юм. Баден-Вюртемберг тойргийн Зинсхайм хотын 3000 оршин суугчтай Германы хамгийн том тосгон болох Хоффенхайм тосгоноос гаралтай тус баг нь 2008-09 оны улирлаас эхлээд Бундеслигт тоглож буй.

1899 оны долоодугаар сарын 1-нд байгуулагдсан «Хоффенхайм» баг 1989 оныг хүртэл «Бециркслиг» буюу гуравдугаар дивизэд тоглож байгаад «Крайскласс A» буюу хоёрдугаар дивизэд анх удаагаа дэвшсэн нь баг 1989 онд саятан Дитмар Хоппт зарагдсанаар дотоод зохион байгуулалтанд эрс өөрчлөлт хийгдсэнтэй холбоотой бөгөөд цаашдаа дивизээ хэд хэдэн удаа тэргүүлж байсан түүхтэй. 1990-1996 оны хооронд «Хоффенхайм» "Ландеслигт" (герм. Landesliga, 6 дугаар дивиз) тоглож, дараа нь "Фербандслигт" 2000 оныг хүртэл тоглосоор «Оберлигт» дэвшиж анхныхаа улирал хүснэгтийг тэргүүлж хоёрдугаар дивиз болох "Регионаллигт" дэвшиж 2001-02 оны улиралд 13, 2002-03 ба 2003-04 оны улиралд тав, 2004-05 оны улиралд долоо, 2005-06 оны улиралд дөрөвдүгээр байр тус тус эзлэн тоглосоор 2006-07 оны улиралд хоёрдугаар байраар шалгарч хоёрдугаар лигт элсэв. Хоёрдугаар лигээс дараа улирал нь дээд лиг болох "Бундеслигт" хоёрдугаар байраар шалгаран дэвшиж багийн түүхэн шинэ хуудсыг нээсэн тул багийн удирлагуудын дэмжлэгээр 30 гаруй хүний суудалтай Зинсхайм хотод байрлах Дитмар Хоппын нэрэмжит шинэхэн «Райн-Неккар-Арена» цэнгэлдэхэд орж байлаа.

Тоглогчид[засварлах]

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах]

[1][2]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1 Герман GK Дэниел Хаас
2 Герман DF Андреас Бек (ахлагч)
3 Герман DF Маттиас Яйссле
5 Герман DF Марвин Комппер
6 Герман MF Себастьян Руди
7 Герман MF Борис Вукчевич
8 Герман DF Кристиан Айхнер
9 Сенегал FW Демба Ба
11 Исланд MF Гулфи Сигурдссон
14 Хорват DF Йосип Шимунич
15 Герман FW Пениэль Млапа
17 Герман MF Тобиас Вайс
Д. Байрлал Тоглогч
18 Гана FW Принс Таго
19 Босни-Херцеговин FW Ведад Ибишевич
20 Нигери FW Чинеду Обаси
21 Бразил MF Луис Густаво Диас
23 Босни-Херцеговин MF Сеяд Салихович
25 Гана DF Айзек Ворса
26 Австри DF Андреас Ибертсбергер
27 Австри GK Рамазан Озкан
30 Герман GK Йенс Граль
33 Герман GK Том Штарке
34 Герман FW Денис Томалла
37 Герман DF Мануэль Гульде

Шагналууд[засварлах]

Сүүлийн арван улирал[засварлах]

Хоффенхайм[засварлах]

Он Дивиз Байрлал
1999–00 Фербандслиг (V) 1 ↑
2000–01 Оберлиг (IV) 1 ↑
2001–02 Регионаллиг (III) 13
2002–03 Регионаллиг 5
2003–04 Регионаллиг 5
2004–05 Регионаллиг 7
2005–06 Регионаллиг 4
2006–07 Регионаллиг 2 ↑
2007–08 Хоёрдугаар Бундеслиг (II) 2 ↑
2008–09 Бундеслиг (I) 7
2009–10 Бундеслиг (I) 11


Эшлэл[засварлах]

  • Grьne, Hardy (2001). Vereinslexikon. Kassel: AGON Sportverlag ISBN 3-89784-147-9
  • Das deutsche FuЯball-Archiv historical German domestic league tables (in German)
  • eufo.de European football club profiles and current team rosters (1899 Hoffenheim)
  • eufo.de European football club profiles and current team rosters (1899 Hoffenheim II)

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Хоффенхайм (хөлбөмбөгийн баг)»

Загвар:Хоффенхайм багийн бүрэлдэхүүн