Томас Мюллер

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Томас Мюллер
Thomas Müller Bayern.jpg
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1989 оны 9 сарын 13
Төрсөн газар Вайльхайм (Дээд бавари), Баруун Герман
Биеийн өндөр 1.86 метр
Тоглодог байрлал Довтлох чиглэлийн хагас хамгаалагч/Довтлогч
Клубын мэдээлэл
Одоогийн клуб Бавари Мюнхен
Дугаар 25
Тоглосон клубууд
Он Баг Тоглосон тоо
(Гоол)
2007 - 2009
2008 -
Бавари Мюнхен II
Бавари Мюнхен
35(16)
134(45)
Үндэсний шигшээ
2010 - Герман
41(13)

Томас Мюллер (герм. Thomas Müller) нь (1989 оны 9 сарын 13-нд төрсөн) Германы шигшээ баг болон Бавари Мюнхен клубт тоглодог хөлбөмбөгчин билээ.

Мюллер хагас хамгаалалтын байрлал болон довтолгооны бүсэд тоглодог бөгөөд аль аль байрлалд түлхүү хамгаалалчаар тоглодог нэгэн. Тэр алдарт Бавари клубийн тоглолтын хэв маягийг маш сайн эзэмшсэн ирээдүйтэй залуу тоглогч ба Бавари Мюнхен клубийн шинэ дасгалжуулагч Луис ван Гаал 2009-10 оны улиралд идэвхтэйгээр тоглуулж багаа лигийн түрүү, цомын эзэн мөн Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолтонд шалгарч үлдэхэд идэвхтэй хувь нэмрийг оруулуулсан. Олон улсын анхны томоохон тэмцээн болох 2010 оны ДАШТ-д Шилдэг залуу тоглогчоор шалгарч, мөн таван гоолыг оруулж, гурван ашигтай дамжуулалтыг өгсөн үзүүлэлтээрээ Алтан шаахайн эзэн болсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.

Бага нас[засварлах]

Мюллер Пель хотын TSV Пель багт 10 настайгаасаа тоглож, хөлбөмбөгийн гараагаа эхэлжээ. 2007 оноос Бавария Мюнхен клубийн хоёрдугаар баг буюу өсвөрийн багт тоглох болж, улмаар 19 наснаас доошхи насныхны Бундеслигийн хоёрдугаар байрт орсон байна. Түүнээс хойш Бавария Мюнхен клубийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж 2009-10 оны улиралд багийнхаа хамтаар өндөр амжилт үзүүлсэн ажээ. Тэр Бавария Мюнхен клубт 38 тоглолтонд оролцож 13 гоол оруулаад буй. Бавария Мюнхен клубтэй Мюллер 2010 оны хоёрдугаар сарын 4-нд гурван жилийн шинэчилсэн гэрээг байгуулсан билээ.[1][2]

Олон улсын гараа[засварлах]

2010 оны гуравдугаар сард Герман болон Аргентиний багуудын тоглолтонд Мюллер

Мюллер Германы хөлбөмбөгийн ирээдүйтэй залуу үеийн төлөөлөл болохоо мэргэжилтнүүдэд 2004 оноос эхлэн 16-гаас доошхи насныхны шигшээ багт харуулж байсан юм.[3] 2009 оны наймдугаар сард 21-ээс доошхи насныхны шигшээ анхны гараагаа хийж Туркийн багийн эсрэг тоглож байв. Тэр энэ багтаа зургаан тоглолтонд оролцож нэг гоол оруулсан байдаг байна.

Тэр жилийнхээ аравдугаар сард Бавария Мюнхен клубийн тоглолтыг ажигласан суусан Германы шигшээ багийн дасгалжуулагч Иохам Лаав Мюллерийг багийн бүрэлдэхүүнд дуудахаар шийдэж, улмаар нэг сарын дараа Кот Д'Ивуар улсын шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд Мюллерийг гараанд гаргаж байв.[4][5] Дараагийн Египетийн багтай хийх тоглолт шигшээ багийн хаалгач Роберт Энкегийн нас барсанаас шалтгаалан хойшилж байв.

Хоёр дахь гараа нь 2010 оны нэгдүгээр сард болсон Аргентиний багтай хийсэн нөхөрсөг тоглолт байсан ба сэлгээгээр 67 дахь минутанд гарч байжээ.[6]

2010 оны ДАШТ[засварлах]

Бавария Мюнхен клубээс долоон тоглогч 2010 оны тавдугаар сарын 6-нд шигшээ багт дуудагдаж, зургадугаар сарын нэгэнд тэмцээн болох Өмнөд Африк руу зургадугаар сарын 1-нд мордохын өмнөх өдрүүдэд бэлтгэлийн үеэр бага зэргийн гэмтэл авч[7], 23 тоглогчийн нэрсэд багтах эсэх нь эргэлзээтэй болсон байсан ч дасгалжуулагч Иохам Лаав багийн ахлагч Михайл Баллакийн томоохон бэртэлийн дэргэд гайгүй гэж үзэн Баллакийн тоглодог байрлалд түүний 13 дугаарын өмсгөлтэйгээр тоглуулахаар болсон байна. Алдарт Герд Мюллерийн амидаа залуу тоглогч ийнхүү Германы шигшээ багийн бүрэлдэхүүн дэх гурав дахь гараагаа Австралийн шигшээ багтай хийсэн хэсгийн эхний тоглолт байв. Шигшээ багийн бүрэлдэхүүн дэх анхны гоолоо уг тоглолтонд оруулсан. Харин шөвгийн 16-гийн тоглолтонд Английн эсрэг тоглоход хоёр гоол оруулж, тоглолтын онцлох тамирчингаар шалгарсан юм. Түүний багтаа гүйцэтгэж буй чамгүй сайн амжилт нь домогт Пеле болон Германы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Франц Бекенбауер нарын амжилтыг санагдуулам байлаа.[8] Дөрөвний нэг шигшээн Аргентиний шигшээ багтай хийсэн тоглолтонд дөрөв дэх гоолоо оруулж, баг нь 4-0 харьцаагаар хожсон билээ.[9] Энэ тоглолтонд хэдий сайн тоглосон ч гэсэн сануулга шар хуудас авч, хагас шигшээн Испанитай хийх тоглолтонд оролцох болмжгүй болсон байлаа. Гуравдугаар байрын төлөөх Уругвайтай хийсэн тоглолтонд, тоглолтын анхны гоолыг оруулж улмаар Германчууд 3-2 харьцаагаар хожиж хүрэл медалийн эзэн болсон.[10] Тус тэмцээнд Мюллер таван гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа, гурван гоолын дамжуулалт өгсөн зэрэг амжилтаараа Алтан шаахайн эзэн болоход ойрхон байгаа.[11] Түүнчлэн Шилдэг залуу тоглогчийн шагналд Ганын шигшээ багийн Андре Аиев, Мексикийн Жиовани дос Сантос нарын хамт нэр дэвшсэн байгаа.[12]

Олон улсын гоол[засварлах]

# Хэзээ Хаана Өрсөлдөгч Оноо Үр дүн Тэмцээн
1. 2010-06-13 Мосес Мабида, Өмнөд Африк  Австрали
3–0
4–0
2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2. 2010-06-27 Фри Стэйт, Өмнөд Африк  Англи
3–1
4–1
2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
3. 2010-06-27 Фри Стэйт, Өмнөд Африк  Англи
4–1
4–1
2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
4. 2010-07-03 Кэп Таун, Өмнөд Африк  Аргентин
1–0
4–0
2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
5. 2010-07-11 Нелсон Мандела Бэй  Уругвай
1–0
3–2
2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Шагнал[засварлах]

Бавария Мюнхен
Герман
Хувийн
  • ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан шаахайн эзэн: 2010
  • ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Шилдэг залуу тоглогч: 2010

Хувийн амьдрал[засварлах]

Мюллер 2009 оны наймдугаар сард Лиза гэх эмэгтэйтэй гэр бүл болжээ.[13]

Сонирхолтой баримт[засварлах]

Томас — Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Герман шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцон тоглосон Мюллер овогтой дөрөв дэх тоглогч болжээ. Герд Мюллер (1970, 1974), Ханси Мюллер (1978, 1982) мөн Дитер Мюллер (1978). Томас Мюллерийн өмссөн 13 дугаарын өмсгөлийг өмнө нь Герд Мюллер мөн өмсөж байв.

Эшлэл[засварлах]

  1. Bayern Munich trio sign new deals. Ontheminute.com (4 February 2010). 4 February 2010-д хандсан.
  2. "Van Buyten commits future to Bayern", UEFA, 5 February 2010. 11 February 2010-нд авсан. 
  3. Thomas Mueller – Biografie (German). DFB. 30 June 2010-д хандсан.
  4. Lцw bleibt – wenn alle bleiben (German). Kicker (12 October 2009). 20 October 2009-д хандсан.
  5. DFB-Team trifft auf Drogba & Co. (German). Kicker (20 October 2009). 20 October 2009-д хандсан.
  6. Debut for Mьller, Demichelis facing lay-off. Bayern Munich (4 March 2010). 5 March 2010-д хандсан.
  7. Painful start for Mьller, Ribйry’s role open. Bayern Munich (26 May 2010). 1 June 2010-д хандсан.
  8. Leonard, Tim (27 June 2010). England showed its age spots in loss. The Stamford Advocate. 29 June 2010-д хандсан.
  9. Argentina – Germany. FIFA (3 July 2010). 3 July 2010-д хандсан.
  10. Uruguay – Germany. FIFA (20 July 2010). 10 July 2010-д хандсан.
  11. Golden Boot. FIFA (10 July 2010). 10 July 2010-д хандсан.
  12. Best Young Player shortlist announced. FIFA (9 July 2010). 10 July 2010-д хандсан.
  13. Thomas Mьller unter der Haube (German). Bayern Munich (2 December 2009). 10 July 2010-д хандсан.

Холбоос[засварлах]